Семинар
Судар судлах ур чадвар: Тойм


“Судар судлах ур чадвар: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Судар судлах ур чадвар,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Судар судлах ур чадвар

Судар судлах ур чадвар

Тойм

Судар судлах ур чадвар нь судраас судлах илүү сайн туршлага олж авч, Аврагч Есүс Христэд илүү ойртоход бидэнд туслах болно. Есүс Христэд төвлөрөх, тэмдэглэх, үнэнийг хайж олох, судар судлах хэрэгслийг ашиглах, хам сэдвийг ойлгох зэрэг нь бүгд судар судлахуйг илүү утга учиртай болгоход тусална.

Санал болгож буй заах хугацаа: Эдгээр хичээлийг аль ч цагт зааж болно. Гэсэн хэдий ч судар судлах ур чадварын хичээлүүдийн нэг эсвэл хэд хэдийг хичээлийн жилийн эхэнд заагаад, хэдэн долоо хоног тутамд өөр нэг хичээлийг танилцуулж байх нь тохиромжтой байж болох юм. Энэ нь суралцагчдад эдгээр чадварыг жилийн турш сурч, дадлага хийх боломж олгоно.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг та нарт өгнө.

Судар дээрх Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлэх

Хичээлийн зорилго: Судраас, ялангуяа Сургаал ба Гэрээг судалж байхдаа Аврагчид анхаарлаа төвлөрүүлэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг тэдэнд утга учир бүхий Есүс Христийн нэр эсвэл цолыг Сургаал ба Гэрээнээс хайж олоод, олж мэдсэнээ хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Үзүүлэн: Аврагчийн бүрсгэр болон тод нэг нэг зураг

Судруудаас сайн мэдээний үнэнүүдийг олох

Хичээлийн зорилго: Суралцагчдад судруудаас сайн мэдээний үнэнүүдийг олох чадвараа сайжруулж, Их Эзэнд илүү ойртоход нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Өдөр тутам судар судлах явцдаа амьдралд нь тус болох сайн мэдээний үнэнүүдийг олж, олж мэдсэнээ тунгаан бодоход суралцагчдыг урь.

  • Үзүүлэн: Далайн эргийн элснээс эрдэнийн чулуу хайж, олж буй залуу эмэгтэйн зураг

  • Тараах материал: “Судруудаас үнэнүүдийг олох”

  • Бэлдэх материал: Суралцагч бүрд цаас

Судруудад тэмдэглэгээ үйлдэх

Хичээлийн зорилго: Суралцагчдад суралцах арга барилаа илүү утга учиртай болгож, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход нь туслах байдлаар судар дээрээ тэмдэглэл нэмж, тодруулахад нь туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Өдөр тутам судар судлах явцдаа өөрсдөд нь утга учиртай санагдсан, ялангуяа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг мэдэрч, ойлгоход туслах үг, хэллэгийг тэмдэглэхэд суралцагчдыг урь. Тэд юуг, яагаад тэмдэглэснээ хуваалцахад бэлдэж ирж болно.

  • Үзүүлэн: Хүмүүс судартаа хэрхэн тэмдэглэж болох талаарх цөөн жишээ (Мөн хэрэгтэй бол Gospel Library аппликэйшн дээр судрыг хэрхэн тэмдэглэхийг харуулах аргыг бэлд.)

Судар судлах хэрэгсэл

Хичээлийн зорилго: Суралцагчдад судар судлах хэрэгслээр дамжуулан хувиараа судар судлахуйгаа сайжруулж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа бэхжүүлэхэд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: 50 жилийн өмнө байгаагүй ч бидний өнөөгийн дэлхийд боломжтой хэрэгслийг хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь. Эдгээр хэрэгсэл бидний амьдралд ямар өөрчлөлт авчирч байгааг тайлбарлахад бэлдэхийг тэднээс хүс.

  • Үзүүлэн: Анжис, орчин үеийн ургац хураах тоног төхөөрөмж, морь унаж буй хүн, нисэх онгоц зэргийн зургууд

Судруудын хам сэдвийг ойлгох

Хичээлийн зорилго: Судруудын хам сэдвийг ойлгох нь судар судлах үйл явцыг хэрхэн илүү утга учиртай болгодгийг ойлгоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Сургаал ба Гэрээний нэг хэсгийг судалж эхлэхээс өмнө тухайн хэсгийн тоймыг уншиж энэ хичээлд бэлтгэхэд суралцагчдыг урь. Уг хэсгийн агуулгыг ойлгоход ямар өөрчлөлт гарч байгааг олж мэдэхийг тэднээс хүс.

  • Үзүүлэн: Нэгэн эр өөр нэг эрийг түлхэж байгаа зураг мөн машинаас холдуулахаар нэг эрийг түлхэж буй өөр нэг эр (Мөн хэрэгтэй бол Gospel Library аппликэйшн дээрх хам сэдэвт зориулсан нэмэлт эх сурвалжуудыг үзүүлэх арга замыг бэлд.)