“170-р хичээл—Судруудаас сайн мэдээний үнэнүүдийг олох: Сургаал, зарчмуудыг тодорхойлж сурах нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Судруудаас сайн мэдээний үнэнүүдийг олох,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
170-р хичээл: Судар судлах эр чадвар
Судруудаас сайн мэдээний үнэнүүдийг олох
Сургаал, зарчмуудыг тодорхойлж сурах нь
Их Эзэн судруудад бидний өсөлт хөгжил, авралд нэн ач холбогдолтой, Түүнд илүү ойртуулдаг сайн мэдээнийхээ мөнхийн сургаал, зарчмууд болох сайн мэдээний үнэнүүдийг хадгалсан байдаг. Энэ хичээл танд судруудаас сайн мэдээний үнэнүүдийг олох чадвараа нэмэгдүүлж, Тэнгэрлэг Эцэгт болон Аврагчид илүү ойртоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Эрдэнийн чулууны тухай сургаалт зүйрлэл
19:24
Сайн мэдээний сургаал, зарчмуудыг сургаалт зүйрлэл дэх эрдэнийн чулуутай адилтгаж болно. Судруудын нэг гол зорилго бол сайн мэдээний сургаал, зарчмуудыг заах явдал. Сургаал нь Есүс Христийн сайн мэдээний үндсэн бөгөөд хэзээ ч өөрчлөгдөшгүй үнэн юм. Сайн мэдээний зарчим нь хувь хүмүүс шийдвэр гаргахдаа тусламж болгон ашиглаж болох сургаалд суурилсан удирдамж. Судруудаас бидний сурдаг хамгийн чухал сургаал, зарчмууд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг таньж мэдэхэд туслан, Тэдний оршихуйд хэрхэн эргэн очиж болох талаар ойлгоход тусалдаг.
-
Сургаал ба Гэрээ 18:10–11-ийг удаан, анхааралтай унш.
-
Тодорхой илэрхийлсэн үнэнүүдийг эрж хай.
-
Тараах материалд жагсаан бичсэн зарим асуултыг тавих замаар далд үнэнүүдийг эрж хай.
Олсон үнэнээ жижиг цаасан дээр, судрынхаа захад аль эсвэл Gospel Library аппликэйшн дээр тэмдэглэл болгон бич. Та мөн сударт уг үнэнийг заасан үгсийг тэмдэглэж болно.
Цаг гарган таны олж мэдсэн үнэн яагаад таны хувьд чухал эсвэл утга учиртай байж болох талаар тунгаан бодоорой. Цаг гарган тодорхойлсон үнэнээ тунгаан бод. Дараах 3 асуулт тус болж магад.
-
Яагаад энэ үнэнийг эрдэнийн чулуу гэж үзэж болох вэ?
-
Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар танд юу зааж байна вэ?
-
Энэ нь өнөөдөр танд хэрхэн тусалж болох вэ?
Дадлага болгон дараах үйл ажиллагааг явуул.
-
Хоёр эрдэнийн чулуу зур.
-
Доорх эсвэл өөрийн сонгосон эшлэлүүдээс хамгийн багадаа хоёрыг судлаад, тус бүрээс олж мэдсэн нэг үнэнийг буюу “эрдэнийн чулууг” жагсаан бич. Сургаал ба Гэрээ 1:30; 8:2–3; 18:15–16; 19:16–19; 21:4–6; 49:15–17; 58:42–43; 76:22–24; 131:1–4; 135:3.
-
Яагаад эдгээр үнэн чиний хувьд сүнслэг эрдэнэс болохыг бич. Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу зааж байгааг, мөн өнөөдөр хэрхэн танд тусалж болохыг тэмдэглэлдээ оруул.
Өнөөдрийн туршлага дээрээ үндэслэхэд, та юуны учир судлах явцдаа үнэнүүдийг олж, тунгаан бодохыг хүсэх вэ?
Сайн мэдээг судлахдаа үнэнүүдийг хэрхэн олохыг хүсэж байгаагаа судлах тэмдэглэлдээ бич. Ийн үйлдэх нэг арга зам бол хувиараа судраас судлахдаа өдөр бүр хамгийн багадаа нэг үнэнийг олж, эргэцүүлэн бодох явдал юм. Та олж мэдсэн үнэнүүдээ судар дээрээ эсвэл судрын тэмдэглэлдээ бичиж болно.