“Судрын тайлбар бичих: Тэмдэглэгээ үйлдэх ба тэмдэглэл нэмэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Судрын тайлбар бичих,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Энэ хичээл нь суралцагчдад судруудад тэмдэглэгээ үйлдэж, тэмдэглэл хөтлөх нь тэднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртоход тусалж, илүү утга учиртай судлахад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Судрын уншлагыг илүү утга учиртай болгох
Аврагч бидэнд судраас хайхрамжгүйхэн уншихыг бус Түүний үгийг “хайж,” “судалж” мөн үүн дээр “найрлахыг” зарлигласан (Сургаал ба Гэрээ 1:37; 11:22; 2 Нифай 32:3). Судруудаар дамжуулан бид Түүнийг танин мэдэж, Түүний хайрыг мэдэрч чадна (Иохан 5:39; Иаков 3:2-ыг үзнэ үү).
Та судрын уншлагыг илүү утга учиртай болгохын тулд юу хийсэн (эсвэл юуг хийж болох) бэ?
Тодорхойлох: Судрууд дээр тэмдэглэгээ үйлдэх
Судрын уншлагыг утга учиртай болгох нэг арга нь судрууд дээр тэмдэглэж, тэмдэглэл нэмэх юм. Энэ хичээлийг судалж байхдаа та судраас судлах нь таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход туслах, судрууд дээр тэмдэглэх арга замуудыг хайж ол.
Загвар: Судрууд дээр тэмдэглэгээ үйлдэх
“Танд тохирдог тэмдэглэх арга” (1:56). Энэ видеонд Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид A.Бэднар судруудыг хэрхэн тэмдэглэдгээ харуулдаг.
1:58
“Судруудыг тэмдэглэх нь” (1:45). Энэ видеонд Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс хэрхэн судрууд дээр тэмдэглэдэг тухайгаа харуулсан.
2:3
Дадлага: Судруудад тэмдэглэгээ үйлдэх
Тэмдэглэх дадлага хийхийн тулд Сургаал ба Гэрээ 68:5–6-г уншаад, таны хувьд чухал санагдсан зүйлээ тэмдэглэ. Та Аврагчийн талаар юу сурсан мөн Тэр таны тухай юу гэж боддог гэдэгт онцгой анхаарал хандуулахыг хүсэж болох юм.
-
Та ямар үг, хэллэгийг тэмдэглэсэн бэ? Юу нь таны хувьд онцгой санагдсан бэ?
-
Судруудыг тэмдэглэсний дараа таны судруудын талаарх бодол санаа өөрчлөгддөг үү? Энэ нь таны Аврагчийг гэсэн сэтгэлд нөлөөлсөн үү? Тийм бол яагаад?
Тодорхойлох: Шүлгүүдийг бүлэглэх ба холбох
Нэмэлт шүлгүүдийг хамтад нь холбох эсвэл бүлэглэх нь тустай байж болно.
Загвар: Шүлгүүдийг бүлэглэх эсвэл холбох
-
Эдгээр шүлэгт таныг хайрлах Аврагчийн хайрын тухай заасан шүлгүүдийг хамтад нь бүлэглэх эсвэл холбож болох ямар аргууд байдаг вэ?
-
Судрынхаа эхэнд юм уу төгсгөлд байгаа хоосон хуудаснууд дээр эсвэл судар судлах тэмдэглэл дээрээ эшлэлүүдийг бич.
-
Шүлгийн хажуу захад уг шүлэгтэй холбоотой эшлэлүүдийг бич.
-
Gospel Library аппликэйшныг ашиглахдаа холбох, тааглах үйлдлийг ашигла.
Дадлага: Шүлгүүдийг бүлэглэх ба холбох
Дараах шүлгээс дор хаяж гурван шүлгийг уншаад, Аврагчийн хайрыг мэдрэхэд туслах шүлгүүдийг бүлэглэх эсвэл холбох талаар бодож үз. Үүнд: Сургаал ба Гэрээ 18:10–11; 34:1–3; 45:3–5; 49:26–27; 68:5–6; 138:3; Исаиа 49:15–16; Иохан 15:13; Ром 8:35–39; 1 Иохан 4:19; 1 Нифай 19:9.
Тодорхойлох: Тэмдэглэл нэмэх
Судар судлахуйгаар дамжуулан Их Эзэнтэй илүү ойртох бас нэг арга нь сурсан зүйлийнхээ тухай тэмдэглэл нэмэх юм.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар судраас судлах үедээ тэмдэглэл хөтлөхийн үнэ цэнийн талаар тайлбарлажээ.
Судраас судлахдаа сурсан, бодсон, мэдэрсэн зүйлээ бичих нь тунгаан бодоход болон үргэлжлүүлэн заавар авахад туслуулахаар Ариун Сүнсийг хүчирхгээр урьдаг нэг хэлбэр юм. (Дэвид А.Бэднар, “Because We Have Them before Our Eyes,” New Era, 2006 оны 4-р сар, 6)
Та өнөөдөр сурсан хэсгүүдээс ядахнаа аль нэг хэсгээс нь судлахдаа мэдэрсэн зүйл болон санал бодлоо бичсэнээр хичээлийг төгсгө.