Семинар
173-р хичээл: Судрын хам сэдвийг ойлгох


“Судрын хам сэдвийг ойлгох,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Судрын хам сэдвийг ойлгох,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

173-р хичээл: Судар судлах ур чадвар

Судрын хам сэдвийг ойлгох

судруудаа судалж буй залуу эрэгтэй

Судрын хам сэдвийг ойлгох нь сүнслэгээр өдөөгдсөн бичээчдийн захиасыг ойлгоход суралцагчдад тусалдаг. Энэ нь тэдний үгийг гүн гүнзгий ойлгож, Их Эзэний үгийг амьдралдаа сонсоход бидэнд тусалдаг. Энэ хичээлийн зорилго нь судрын хам сэдэв судар судлахуйг хэрхэн илүү утга учиртай болгодгийг ойлгоход нь суралцагчдад туслах явдал юм.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бүтэн зураг

Дараах зургуудыг нэг нэгээр нь үзүүлээд, дагалдах асуултуудыг тавих замаар хичээлийг эхлүүл. Эсвэл зураг тус бүрийг харуулах үед суралцагчид тайлбар бичиж болно. Тэд бүтэн зургийг харсныхаа дараа тайлбараа хэрхэн өөрчлөхийг ярилцаж болно.

Суралцагчид доорх зургуудыг ашиглахын оронд утсан дээрх зургаасаа нэг зургийг сонгож, зургийн зөвхөн нэг хэсгийг томруулаад, зурган дээр юу болж байгааг таахад урьж болно. Дараа нь буцааж жижгэрүүлэн, нөгөө суралцагчийн ойлголт хэрхэн өөрчлөгдсөнийг асууж болно.

Өөр нэг хүүг түлхэж буй хөвгүүн
  • Зураг дээр юу болж байна вэ?

Ирж буй машинаас холдуулахаар өөр нэг хүүг түлхэж буй хөвгүүн
  • Биднийг бүтэн зургаар нь харах үед бидний ойлголт хэрхэн өөрчлөгддөг вэ?

    Зургийн бусад хэсгийг харахад өөрчлөлт гардаг талаар өөрсдийн амьдралын жишээнээс хуваалцахад суралцагчдыг урьж болно. Зарим боломжит жишээг хэлэхэд, аливаа зүйлийн бүх дэлгэрэнгүй мэдээллийг мэдэхээс өмнө зурвас бичих эсвэл нийтлэл бичих, хэн нэгнийг түүхийг нь мэдэхгүйгээр шүүх, тасалж авсан зургаас буруу дүгнэлт гаргах зэрэг байж болно.

  • Энэ нь судраас судлахтай хэрхэн холбогдож болох вэ?

Суралцагчдыг энэ асуултад хариулах үед, судар судлахтай холбоотой хам сэдвийн ойлголтыг нь үнэл. Тэдний ойлголтын үнэлгээнд үндэслэн дараах хэсгийг бүгдийг эсвэл хэсэгчлэн ашигла.

Тодорхойл: Хам сэдвийг ойлгох

Самбарт хам сэдэв гэсэн үгийг бич.

Бид хам сэдвийг ойлгохгүйгээр чухал нарийн мэдээллийг орхигдуулдаг ба юу болж байгаа талаар бүрэн дүүрэн ойлголтгүй байдаг.

  • Та нар хам сэдэв гэдэг үгийг яаж тодорхойлох вэ?

Суралцагчдын хариултыг самбарт бичиж болно. Шаардлагатай бол хам сэдвийн дараах тодорхойлолтыг хуваалц.

Хам сэдэв нь юу болж байгааг илүү сайн ойлгох боломжийг бидэнд олгох тухайн үйл явдлын нөхцөл байдал, суурь юм.

Бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) хэлсэн мэдэгдлийн талаарх ахлагч Дэвид А.Бэднарын дараах үгийг уншина уу.

Дэвид А.Бэднар

“Надад судруудыг ойлгох түлхүүр байдаг. Би ийм хариулт авах болсон асуулт нь юу байсан эсвэл Есүсийн сургаалт үлгэрийг хэлэх болсон шалтгаан юу вэ гэдгийг олж мэдэхийг хүссэн (History of the Church, 5:261). Иймээс тодорхой нэгэн илчлэлт, сургаалт зүйрлэл эсвэл үйл явдлын өмнөх асуултыг ойлгохыг хичээх нь судруудын талаар илүү гүн гүнзгий ойлголттой болоход бидэнд тусална. (David A. Bednar, in “Witnesses of the Prophet Joseph Smith,” Ensign, Jan. 2009, 15)

  • Судруудын хам сэдвийг олж мэдэх нь зааж буй хичээлийг ойлгоход танд хэрхэн туслах вэ?

Суралцагчдыг нөхцөл байдал, суурийг нь мэдэхийн тулд хэр их хичээдэг талаараа тунгаан бодоход урь. Судрын хам сэдвийг олж мэдэх нь судраас судлахад тэднийг хэрхэн адисалж байсан эсвэл адислах талаар тунгаан бодох нэг, хоёр минутыг суралцагчдад гаргаж өг. Та хэдэн суралцагчийг санал бодлоо эсвэл хувийн туршлагаа хуваалцахад урьж болно.

Жишээ: Сургаал ба Гэрээ 121

Дараах жишээ нь хам сэдвийг ойлгосноор судраас судлахыг хэрхэн илүү утга учиртай болгодгийг ойлгоход нь суралцагчдад тусална. Хүсвэл та жишээ болгон ашиглах өөр шүлгүүдийг сонгож болно.

Сургаал ба Гэрээ 121:7–8-ыг уншаад, Их Эзэн Иосеф Смитэд юу заасныг хайж ол.

  • Эдгээр шүлгээс юу нь танд утга учиртай санагдсан бэ?

    Дараах асуултын хариултыг ярилцахын тулд суралцагчдыг жижиг бүлгүүд болгож болно. Хам сэдвийн талаар мэдэж авахад туслах эх сурвалжийн жагсаалтыг гаргахад тэднийг урь.

  • Энэ болон бусад судрын хам сэдвийн талаар мэдэж авахад бидэнд туслах ямар хэрэгсэл эсвэл эх сурвалжууд байдаг вэ?

Суралцагчид дараах эх сурвалжуудаас заримыг нь жагсаан бичиж болно. Үүнд: Хэсгийн эсвэл бүлгийн тойм, өмнөх болон дараах шүлэг, судрын тайлбар, гарын авлага, Сүмийн удирдагчдын хэлсэн үгс болон хүүхдүүдэд зориулсан судрын түүхүүд зэрэг нь орно.

Та Гэгээнтнүүд номын 1-р боть зэрэг нь Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүхэнд онцгойлон зориулсан эх сурвалж гэдгийг дурдаж болно. Хэрэв суралцагчид илүү ихийг мэдэхийг хүсвэл Gospel Library аппликэйшн дээр эдгээр эх сурвалжийг хэрхэн олж болохыг харуулж болох юм. Суралцагчдад өөр өөр эх сурвалжийг судлах нь тустай байх ч судлахаасаа өмнө тухайн хэсгийн тоймыг унших энгийн зуршил нь судар судлахуйг илүү утга учиртай болгоно гэдгийг батлан хэл. Энэ хичээл үүн дээр голчлон төвлөрөх болно.

Сургаал ба Гэрээ 121-р хэсгийн тоймыг уншаад, эдгээр шүлгийг илүү сайн ойлгоход бидэнд туслах мэдээллийг хайж ол. Мөн та нэмэлт ойлголт авахын тулд Сургаал ба Гэрээ 121:1–6-г уншиж болно.

Хам сэдвийн тухай ойлгосноор Сургаал ба Гэрээ 121:7–8-ыг дахин унш.

  • Эдгээр шүлэгт Их Эзэний Иосефт өгсөн захиасыг гүн гүнзгий ойлгоход энэ мэдээлэл хэрхэн тусалж байна вэ?

  • Энэ шинэ ойлголт нь эдгээр шүлгийг танд илүү утга учиртай болгоход хэрхэн тусалж байна вэ?

Суралцагчдыг хариулж байх үед, энэ хам сэдэв нь Их Эзэний тухай бидэнд юу зааж байгааг онцлох эсвэл асуух арга замуудыг олж мэд. Жишээлбэл: Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд хүнд хэцүү үед амар амгалан, харах өнцөг болон ирээдүйд ирэх адислалуудын амлалтыг хайраар өгсөн. Энэ хам сэдвийг ойлгох нь Их Эзэний бидний амьдралд өгдөг амар амгалан, удирдамжийг мэдэхэд бидэнд тусалдаг.

Судруудын хам сэдвийг ойлгох дадлага хийх

Хам сэдвийг ойлгох дадлага хийхэд нь суралцагчдад туслахын тулд самбар дээрх дараах судрын эшлэлүүд болон асуултуудыг үзүүлж болно. Та суралцагчдаас тухайн судрын эшлэлүүдээс нэг эсвэл хэд хэдийг хоёр хоёроороо уншиж, үүнээс юу сурч мэдсэнээ цаасны гол хэсэгт бичихийг хүс. Дараа нь тэд хэсгийн гарчгийг өмнөх болон дараагийн шүлгүүдийн хамт уншиж болно. Тэд аль хэдийн бичсэн зүйлсээ тойруулан хам сэдвийг (том зураг) харуулсан зүйлийг зурж эсвэл бичиж болно.

Сургаал ба Гэрээ 3:6–9

Сургаал ба Гэрээ 8:2–3

Сургаал ба Гэрээ 27:1–2

Сургаал ба Гэрээ 28:2, 7

Сургаал ба Гэрээ 46:3–5

Сургаал ба Гэрээ 49:15–17

Сургаал ба Гэрээ 98:1–3

Сургаал ба Гэрээ 109:22–23

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Тус болно гэж үзвэл, дараах асуултуудыг тавьж болно.

  • Тухайн хэсгийн хам сэдэв нь уг шүлгүүдээс сурах зүйлсийн ойлголтыг хэрхэн гүн гүнзгий болгодог вэ?

  • Уг хам сэдэв нь бидний амьдрал дахь Аврагч, Түүний хайр, нигүүлсэл, хүч чадлын талаар илүү ихийг мэдэхэд танд хэрхэн тусалдаг вэ?

Хэрэв цаг байвал суралцагчид хувиараа болон гэр бүлээрээ судар судлахдаа одоо судалж байгаа хэсэг эсвэл бүлгийг ашиглан энэ чадварыг хөгжүүлэх дадлага хийж болно.

Суралцагчдыг хам сэдвийг судалснаар хувиараа судлах үйл явцад нь хэрхэн өөрчлөлт авчирч болох мөн энэ ур чадварыг хэрэгжүүлснээр судар судлах үйл явцаа хэрхэн сайжруулах талаар тунгаан бодоход урь.

Суралцагчдыг ирэх долоо хоногуудад энэхүү судар судлах ур чадварын дадлага хийх үед, удахгүй болох ангийн онцгой цугларалтын нэг хэсэг болгон, сурч мэдсэн зүйлсээ ангийнхантайгаа хуваалцах арга замуудыг олох талаар бодож үз.