“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь—Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь
Тойм
Есүс Христ бол өсвөр үеийнхний хүч чадал юм. Бид сонголт хийхдээ Түүнд хандаж чадна. Бурханы хүүхдүүдийн хувьд өөрсдийн бурханлаг мөн чанар болон зорилгоо танин мэдэж, зорилго тавих нь Түүнтэй адил болоход бидэнд тусална. Технологийг хариуцлагатай ашиглах нь Бурханы гэрэлд алхахад бидэнд тусална. Патриархын адислал маань биднийг бурханлаг чадавхдаа хүрэхэд тусална. Их Эзэний Сүмээ удирдуулахаар дуудсан хүмүүсийг дэмжин батлах нь Түүнийг дагахад бидэнд тусалдаг.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж
Хичээлийн зорилго: Суралцагчдад шийдвэр гаргах үедээ Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлыг ашиглан Есүс Христэд хандахад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Тулгарч буй шийдвэрийнхээ талаар бодоход суралцагчдыг урь. Есүс Христийг илүү сайн дагаж, зөв сонголт хийхэд нь туслах мэдээллийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч дээрээс хайхад тэднийг урамшуул.
-
Суралцагчдад зориулсан материал: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч товхимлын хуулбарууд
-
Харуулах зураг: Есүс Христ
Зорилго тавих
Хичээлийн зорилго: Бурхантай адил болохыг эрэлхийлэхдээ үр дүнтэй зорилго тавьж, төлөвлөгөө гаргахад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Сүнслэг байдал, нийгэм, бие махбод, оюун санааны хувьд өсөж хөгжихийн тулд гаргаж буй хүчин чармайлтынхаа талаар тунгаан бодоход суралцагчдыг урь (Лук 2:52-ыг үзнэ үү). Хэрэв тэд зорилго тавьсан бол гаргаж буй ахиц дэвшил эсвэл тулгарч буй сорилт бэрхшээлийнхээ талаар тунгаан бодож болно. Тэд мөн Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж (2019) товхимлыг эргэн харж болох ба хуулбарыг ангидаа авчрахад тэднийг урьж болно.
-
Үзүүлэх эд юмс: Газрын зураг; Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж товхимлын хуулбар
-
Тараах материал: “Өсөж хөгжих загвар”
-
Видео: “Видео: Зорилго тавих үйл явц” (3:42)
Бидний бурханлаг мөн чанар ба зорилго
Хичээлийн зорилго: Бурханы хүүхдүүдийн хувьд бурханлаг мөн чанар болон зорилготой гэдгээ ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Бурханлаг мөн чанар болон зорилгын талаар өсвөр үеийнхэнд тулгардаг нэг эсвэл хэд хэдэн асуултыг жагсаан бичихэд суралцагчдыг урьж болно.
-
Видео: “Бидний жинхэнэ мөн чанар” (3:39)
-
Тараах материал: “Миний бурханлаг мөн чанар ба зорилго”
Технологийг хариуцлагатай ашиглах
Хичээлийн зорилго: Технологийг хариуцлагатай ашиглах аюулгүйн удирдамжийг хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Технологийн хэрэглээнийхээ талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Суралцагчид Аврагчийн талаар илүү сайн мэдэж авахад технологи ямар арга замаар тусалсан мөн Түүнээс ямар арга замаар холдуулсан талаар жагсаан бичиж болно.
-
Тараах материал: “Технологийг хариуцлагатай ашиглах”
Патриархын адислал
Хичээлийн зорилго: Патриархын адислалаар дамжуулан тэднийг удирдан чиглүүлэх Их Эзэний хүслийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Дараах санаанаас аль нэгийг гүйцэтгэхэд суралцагчдыг урь. Үүнд: (1) Тэнгэрлэг Эцэгийн тэдэнд өгдөг удирдамж, чиглэлийг хайж олон, патриархын адислалаа унших эсвэл (2) тэдний патриархын адислал нь Тэнгэрлэг Эцэгээс удирдамж, чиглэл хүлээн авах боломжийг хэрхэн олгосон талаар итгэлтэй насанд хүрсэн хүн эсвэл хайртай хүнтэйгээ ярилцах.
-
Харуулах зураг: Салаа зам дээр зогсож буй өсвөр насны хүүхэд
-
Видео: “Дайсны газар нутаг” (цагийн код 3:38; 0:00-ээс 2:25 хүртэл үз); “Айдасгүй” (3:30)
-
Тараах материал: “Патриархын адислалын тухай асуултад хариулах нь”
Удирдагчдаа дэмжин батлах
Хичээлийн зорилго: Их Эзэний бусдыг удирдуулахаар дуудсан хүмүүсийг дэмжин батлахын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ангийн дарга эсвэл чуулгын удирдагчтайгаа холбогдоод, тэдэнд туслах ямар нэг зүйл байгаа эсэхийг асуухад урь. Хэрэв суралцагч ангийн эсвэл чуулгын ерөнхийлөгч бол тэд бишопын зөвлөл эсвэл Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнд хандаж болно. Эсвэл та удирдагчдыг дэмжин батлах талаар юу сурсныг эцэг эх эсвэл Сүмийн удирдагчаасаа асуухад суралцагчдыг урьж болно.
-
Видео: “Хайрум Смит: ‘Тэнгэрийн багана мэт бат бөх’” (цагийн код 17:03; 4:49-өөс 5:54 хүртэл үзэх); “Дэмжих итгэлийн хүч” (цагийн код 12:57; 3:48-аас 4:19 хүртэл үзэх)
-
Тараах материал: “Бусдыг удирдахаар дуудагдсан хүмүүсийг дэмжин батлах тухай зааврууд (1-р хэсэг болон 2-р хэсэг)”