Семинар
174-р хичээл—“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө” удирдамж: “Үнэн чамайг чөлөөлнө”


“174-р хичээл—Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж: ‘Үнэн чамайг чөлөөлнө,’” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

174-р хичээл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж

“Үнэн чамайг чөлөөлнө”

өүбббт

Тэнгэрлэг Эцэг өсөж буй үеийнхнийг хайрлаж, тэдэнд итгэдэг. Тэрээр Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлж, гэрээний замдаа үлдэхэд өнөөгийн өсвөр үеийнхэнд туслахын тулд бошиглолын удирдамжийг өгсөн. Энэ хичээл нь “Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч” товхимлыг ашиглан шийдвэр гаргах үедээ Есүс Христэд хандахад суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэ хичээлийн эхний хоёр хэсэг нь Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022) товхимлын талаар илүү ихийг мэдэж авч, улмаар Есүс Христэд илүү их итгэж найддаг болоход нь суралцагчдад туслах зорилготой. Сүүлийн хэсэг нь товхимол дээрх “Үнэн чамайг чөлөөлнө” гэсэн гарчигтай 30–33-р хуудас дээрх хэсэгт төвлөрсөн суралцах үйл ажиллагааг багтаадаг. Удирдамжийн нэмэлт сэдвүүдийг судлах санаануудыг семинарын багшийн бусад гарын авлагад оруулсан. Энэ хичээлийн аль хэсгүүд болон Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын аль сэдвүүд танай суралцагчдын хэрэгцээ шаардлагад хамгийн сайн нийцэхийг тогтоо.

Есүс Христ бол өсвөр үеийнхний хүч чадал

Хүч чадал гэсэн үгийг самбарт бичээд, энэ үгийг харах үед хэний эсвэл юуны талаар боддог тухайгаа хуваалцахад суралцагчдыг урь. Есүс Христийн зургийг харуулаад, дараах асуултуудын талаар ярилц.

Аврагч
  • Яагаад Есүс Христ хүч чадлын сайн үлгэр жишээ болдог вэ? Тэр амьдралынхаа бүх талбарт хүч чадлаа хэрхэн харуулсан бэ?

  • Аврагчийн хүч чадал хэрэгтэй ямар нөхцөл байдал өсвөр үеийнхэнд тохиолддог вэ?

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамжийн 2-р хуудас дээрх “Тэргүүн зөвлөлийн захиас”-ыг уншаад, хэрхэн хүч чадал хүлээн авч болохыг олж мэд.

  • Есүс Христ бол “өсвөр үеийнхний хүч чадал” гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ?

  • Та Түүнээс хүч чадал болон тусламжийг хэрхэн хүлээн авч байсан бэ?

Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хийх

Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг гүйцэтгэхэд суралцагчдыг урь.

Дараагийн 10 жилд хийх ёстой зарим нэг чухал сонголт эсвэл шийдвэрээ жагсаан бич. Эдгээр сонголтын аль нь таны үлдсэн амьдралд хамгийн их нөлөөлөхийг тодорхойл.

Суралцагчид амьдралд нь хамгийн их нөлөөлнө гэж бодож буй шийдвэрүүдийн доогуур зурж, тодотгож болно. Дараагийн асуултад, тэд шийдвэр тус бүрийг гаргахдаа хэр итгэлтэйгээ харуулахын тулд инээмсэглэж буй царай, төвийг сахисан царай эсвэл уурласан царайг тэмдэглэлдээ зурж хариулж болно.

  • Та эдгээр сонголтыг хийхэд өөртөө хэр итгэлтэй байна вэ?

  • Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хийхэд тань туслах ямар эх сурвалжийг Тэнгэрлэг Эцэг өгсөн бэ?

Суралцагчид Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хийхэд нь тэдэнд хэрхэн тусалсан талаар хуваалцаж болно.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын 4–5-р хуудсан дээрх “Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хий” хэсгийг уншаад, таны одоогийн болон ирээдүйн сонголтуудад юу тусалж болохыг хайж ол.

Энэ хэсгийг судлахын тулд суралцагчдыг хоёр хоёроор нь хуваахыг бод. Хос бүрд эхний гурван догол мөрийг судлах нэг суралцагчийг томилж, нөгөөд нь сүүлийн гурван догол мөрийг судлахыг даалга. Утга учиртай үг, хэллэгүүдийг тэмдэглээд, сурсан зүйлээ хамтрагчтайгаа хуваалцахад тэднийг урь.

Суралцагчдыг хоёр хоёроороо ярилцаж дууссаны дараа дараах асуултуудыг тавьж, ангийн хэлэлцүүлэг өрнүүлэх талаар бодож үз.

  • Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хийхэд тус болох юуг та олж мэдсэн бэ?

  • Таны олж мэдсэн зүйл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар төрсөн сэтгэгдэлд тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Шийдвэр гаргаж, Аврагчийг дагахаар хичээх үедээ Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх сургаал, зарчмуудыг тогтмол ашиглахад суралцагчдыг уриал. Тэднийг 5-р хуудсан дээрх “Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хийх” хэсгийн төгсгөлд буй график руу хандуул эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол хэрхэн зохион байгуулагдсаныг харахад тэдэнд туслахын тулд дараах мэдээллийг харуул.

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын сэдэв бүр дараах гурван хэсгээс бүрддэг.

  1. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаал болох мөнхийн үнэнүүд

  2. Тэдгээр үнэний дагуу үйлдэх урилгууд

  3. Сургаалаар нь амьдардаг хүмүүст Их Эзэний санал болгосон амлагдсан адислалууд

Дараагийн хэдэн жилд сонгох чухал сонголтуудынхаа талаар эргэцүүлэн бодох үедээ тусламж хэрэгтэй болж магадгүй одоо байгаа аливаа асуулт, сорилт бэрхшээлийнхээ талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлыг судлаад өөрсдөдөө байгаа аливаа асуултад туслах мөнхийн үнэн, урилга, амлагдсан адислалуудыг хайж олох цагийг тэдэнд гаргаж өг. Суралцах явцад төрсөн сэтгэгдэл, санал бодлоо бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урамшуул. Тэднийг дуусах үед, олж мэдсэн зүйлсээ хуваалцахад цөөн суралцагчийг урь. Гэхдээ хэт хувийн шинжтэй зүйлээ хуваалцахгүй байхыг сануулаарай. Дараах асуултуудыг үүнд ашиглаж болно.

  • Та суралцах явцдаа юу олж мэдсэн бэ эсвэл танд юу тустай санагдсан бэ?

  • Мөнхийн үнэнийг судлах, сүнслэгээр өдөөгдсөн урилгуудын дагуу үйлдэх, амлагдсан адислалуудыг санаж явах загвар нь сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хийх үед Есүс Христээс хүч чадал хүлээн авахад танд хэрхэн туслах вэ?

“Үнэн чамайг чөлөөлнө”

Хичээлийн энэ хэсэг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлын 30–33-р хуудсан дээрх “Үнэн чамайг чөлөөлнө” хэсэгт төвлөрсөн. Та үүнийг бусад хэсэгтэй уялдуулан эсвэл дангаар нь зааж болно.

Самбарт давуу тал ба сул тал гэж бич. Интернэт болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хандах боломжтой ухаалаг утас, зөөврийн компьютер эсвэл бусад төхөөрөмжийг харуулахыг бод. Мэдлэгийг эрэлхийлэхдээ интернэт болон олон нийтийн сүлжээг ашиглахын давуу болон сул талуудыг тодорхойлохыг суралцагчдаас хүс. Мэддэг найдвартай эх сурвалжуудаа самбарт жагсаан бичиж, үнэнийг хайх үедээ эдгээр эх сурвалжийг ашиглах нь яагаад чухал талаар хуваалцахад тэднийг урь.

Иохан 8:31–32-ыг уншаад, үнэний тухай Есүс юу заасныг олж мэд.

  • Та нар юу сурч мэдсэн бэ?

  • Үнэн биднийг эрх чөлөөтэй болоход хэрхэн тусалдаг вэ?

    Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваахыг бод. Бүлэг бүрд цаас тарааж өг. 30–33-р хуудасны “Үнэн чамайг чөлөөлнө” хэсэг дээрх сэдвүүдтэй хамааралтай, өсвөр насныхныг оролцуулсан бодит жишээ бодож олоход тэднийг урь. Жишээлбэл: Уг жишээнд үнэнийг олж мэдэхийн үнэ цэнийг ойлгодоггүй хэн нэгнийг, үнэнч шударга амьдрахад бэрхшээлтэй байгаа хэн нэгнийг эсвэл итгэл үнэмшлээ бусадтай хуваалцахаас эмээж буй хэн нэгнийг дүрсэлж болно. Бүлгүүдийг жишээгээ бичиж дууссаны дараа бусад бүлэгтэй цаасаа солилцоход тэднийг урь.

    31-р хуудсан дээрх “Үнэн чамайг чөлөөлнө” хэсгийн 1–4-р догол мөрийг уншаад, зарчмыг тодорхойлоход суралцагчдыг урь. Тэд дараахтай адил зарчмыг тодорхойлж болох юм. Мөнхийн үнэнийг судалж, түүний дагуу амьдрах нь бидэнд Тэнгэрлэг Эцэгтэй илүү адил болж, энэ амьдралдаа амар амгалан, аз жаргалыг олж авахад тусалдаг.

  • Мөнхийн үнэнүүдийг судалж, дагаж амьдрах нь Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адил болоход бидэнд хэрхэн туслах вэ? Есүс Христ энэ үйл явцад тань хэрхэн тусалдаг вэ?

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Аврагчийн сайн мэдээний мөнхийн үнэний дагуу амьдарснаар амар амгалан, аз жаргалыг мэдэрч байсан уу?

    30–33-р хуудсан дээрх “Үнэн чамайг чөлөөлнө” хэсэгт заасан мөнхийн үнэн, урилга, амлагдсан адислалуудыг ашиглан, жишээнд дурдсан хүнд хариу бичихийг суралцагчдаас хүс. Хүлээн авсан жишээг болон Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх жишээнд тус болох мэдээллийг хэрхэн ашигласан талаараа хуваалцахад цөөн хэдэн бүлгийг урь.

    Хичээлийн төгсгөлд тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бичихэд суралцагчдыг урих талаар бодож үз.

  • Өнөөдөр сурсан, мэдэрсэн зүйлсийнхээ ачаар та амьдралдаа юугаа өөрчилж чадах вэ?

Суралцагчид 30–33-р хуудсан дээрх “Үнэн чамайг чөлөөлнө” эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх бусад хэсгийг судалснаар амьдралдаа зарим нэг өөрчлөлт гаргах хэрэгтэйг мэдэрсэн байж болох юм. 6–9-р хуудас дээрх “Есүс Христ танд туслах болно” хэсгийг хайж олоод, өөрчлөлт гаргахын тулд Есүс Христээс хэрхэн хүч чадал олж авах талаар хайж олоход суралцагчдыг урь.