Семинар
175-р хичээл—Зорилго тавих нь: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болох


“175-р хичээл—Зорилго тавих нь: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болох,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Зорилго тавих нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

175-р хичээл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь

Зорилго тавих нь

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болох

Зам дээр явж буй аялагч

Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ мөнх амьдрал олж аваасай гэж хүсдэг (Moсе 1:39-ийг үзнэ үү). Бид хувийн зорилго тавин Бурхантай адил болох, Түүний оршихуйд эргэн очих хүчин чармайлтдаа ахиц гаргах боломжтой. Энэ хичээл нь Бурханы тусламжтайгаар Түүнтэй илүү адил болохыг эрэлхийлэхдээ зорилгоо оновчтой тавьж, төлөвлөгөө гаргахад нь суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Та хаашаа явж байна вэ? Та хэрхэн тэнд хүрэх вэ?

Дэлхийн эсвэл өөрийн амьдардаг бүсийн газрын зургийг харуул. Очиж байсан эсвэл очихыг хүсэж буй газраа хуваалцахыг суралцагчдаас хүс. Суралцагчдад тухайн газарт нь очих хсэлтэй хүнд туслах төлөвлөгөө гаргахад хоёр минут өг. Уг төлөвлөгөөнд зохих тээврийн хэрэгслийн төрөл, нарийвчилсан маршрут, замын зардал зэрэг багтаж болно. Суралцагчид төлөвлөгөөгөө хамтрагчтайгаа хуваалцаж болно.

  • Аяллын төлөвлөгөө гаргах нь бидний мөнх бус амьдралтай хэрхэн холбоотой болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч M.Рассэлл Баллард ийн хуваалцсан.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Хаашаа явж байгаагаа мөн тэнд хэрхэн очихоо мэдэх нь амьдралд утга учир, зорилго, ололт амжилт авчирдаг.

Зарим хүнд зорилго бол зорьсон газар буюу эцсийн зогсоол, төлөвлөгөө нь тэнд хүрэх маршрут гэдгийг ойлгож мэдэх хүртлээ зорилго, төлөвлөгөө хоёрын ялгааг ойлгоход бэрх байдаг. (М.Рассэлл Баллард, “Эргэж очоод, хүлээн ав,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–54)

  • Зорилго тавих, төлөвлөгөө гаргахын зорилго юу вэ?

    Дараахтай адил асуултуудыг эргэцүүлэн бодож, хувийн зорилго, төлөвлөгөөгөө эргэн харахад суралцагчдыг урь.

  • Та хэр ойр ойрхон өөртөө зорилго тавьж, түүндээ хүрэх төлөвлөгөө гаргадаг вэ?

  • Таны амжилт, бэрхшээл юу байсан бэ?

  • Таны зорилго, төлөвлөгөө хаана хүргэнэ гэж найдаж байна вэ?

Хичээлийн үеэр зорилго, төлөвлөгөө гаргаж, тэдгээрт хүрэхийн төлөө ажиллахдаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэхэд суралцагчдыг урамшуул.

Бурхан бидэнд жишээ өгсөн

Та дараах мэдэгдлийг үзүүлэхдээ “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах”, мөн “аврал” гэдэг үгийг эхний догол мөрөөс хасах талаар бодож үз. Бурханы зорилго, Түүний төлөвлөгөөний нэрийг хоосон зайд нөхөж бичихийг суралцагчдаас хүс. Суралцагчид дараа нь Мосе 1:39-ийг эсвэл Алма 42:5-ыг уншаад, ерөнхийлөгч Баллардын ашигласан үг хэллэгийг тодорхойлж болно. Та Мосе 1:39 болон бусад судар дээр ашигласан “хүмүүн” гэх үг нь (жишээлбэл: Эхлэл 1:27; Мормон 9:17) мөнх бус хүмүүс эсвэл хүмүүнийг илэрхийлж буй ерөнхий нэршил тул эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь хэлж байгааг тайлбарлаж болох юм.

Ерөнхийлөгч Баллард ийн заасан.

Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард

Бурхан Тэнгэрлэг Эцэг маань бидэнд зорилго тавьж, төлөвлөгөө гаргах төгс жишээг харуулсан. Түүний зорилго бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” [Мосе 1:39] явдал бөгөөд үүнийг гүйцэлдүүлэх Түүний арга нь авралын төлөвлөгөө юм. …

… Аз жаргалд хүргэх нэг чухал түлхүүр бол хувийнхаа зорилго, төлөвлөгөөг Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн төлөвлөгөөтэй нийцүүлж сурах явдал гэдэгт би итгэдэг. (М.Рассэлл Баллард, “Эргэж очоод, хүлээн ав,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51–54)

  • Та өөрийн зорилго, төлөвлөгөөний талаар энэ мэдэгдлээс юу олж мэдсэн бэ?

    Суралцагчид Бид Бурханы төлөвлөгөөг дагахад тусалдаг хувийн зорилгодоо хүрэхийн төлөө ажилласнаар аз жаргалыг мэдрэх боломжтой гэсэн үнэнийг тодорхойлж болох юм. Бурхан Аврагчаар дамжуулан бидэнд үүрд амьдрах буюу үхэшгүй мөнх байдлыг хүлээн авахыг боломжийг олгосон гэдгийг ойлгоход суралцагчдад тусал. Тэр мөн биднийг Өөртэй нь болон Есүс Христтэй адил болж, Тэдэнтэй хамт амьдрахаар эсвэл мөнх амийг олж авахаар эргэн ирээсэй гэж хүсдэг. Бурханы авралын төлөвлөгөө эдгээр адислалаас хүртэх боломжийг олгодог.

  • Зорилго маань бидэнд Бурханы төлөвлөгөөг дагахад тус болоход бид яагаад аз жаргалыг мэдэрдэг гэж та бодож байна вэ? (2 Нифай 2:25; Мозая 2:41-ийг үзнэ үү).

    Лук 2:52-ыг уншаад, Аврагч Эцэгийнхээ төлөвлөгөөг дагаснаар өсвөр насандаа хэрхэн өсөж хөгжсөнийг олж мэд.

  • Аврагчийн үлгэр жишээг даган дээрх тал дээр өсөж хөгжих нь яагаад биднийг илүү аз жаргалд хүргэх вэ?

Өсөж хөгжих загвар

Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж-ийг суралцагчдад үзүүл. Зорилго тавьж, төлөвлөгөө гаргахад үүнийг хэрхэн ашиглаж болох талаар хуваалцахад нэг суралцагчийг урихыг бод. Шаардлагатай бол сүнслэг байдал, нийгэм, оюун ухаан, бие махбод гэсэн тал дээр зорилго тавих замаар Есүс Христийн жишээг дагахад биднийг урьсан гэдгийг тайлбарла.

Зорилгодоо хүрэхийн төлөө ажиллахад нь суралцагчдыг бэлтгэхийн тулд Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж ([2019], 7–15) дээрх “Өсөж хөгжих загвар” хэсгийг эргэн харах эсвэл “Өсөж хөгжих загвар” гарчигтай тараах материалыг өгөх талаар бодож үз. Дөрвөн хүнтэй бүлэгт суралцагчдыг оруулаад, суралцаТараах материал шигтгээ зураггч тус бүрээр уг загварын өөр өөр хэсгийг судлуул. Дараа нь тэд олж мэдсэн зүйлээ бүлэгтээ тайлбарлаж болох юм.

Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Video: Goal Setting Process” (3:42) видеог үзэж болно.

3:42

Өсөж хөгжих загвар

Өөрийн хэрэгцээ, бэлэг, авьяасыг олж мэд. Дараахтай адил асуултуудыг тавихыг бод.

Би амьдралдаа юу сурах эсвэл өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна вэ?

Би ямар авьяас чадвартай болохыг хүсэж байна вэ?

Би ямар сүнслэг дадлыг хөгжүүлж, сайжруулах хэрэгтэй байна вэ?

Би баптисм хүртэхдээ байгуулсан гэрээнүүдээ хэрхэн сахиж чадах вэ?

Би хэнд үйлчилж болох вэ?

“Чи үүнийг оюундаа тунгаан бодох ёстой; дараа нь энэ нь зөв үү гэдгийг … надаас асуух ёстой” (Сургаал ба Гэрээ 9:8).

Сайжрахаа төлөвлө. Дараахтай адил асуултуудыг тавихыг бод.

  • Яагаад энэ нь миний хувьд чухал вэ?

  • Энэ нь хэрхэн Есүс Христтэй илүү адил болоход надад туслах вэ?

  • Би үүнд хүрэхийн тулд ямар ямар үйлдэл хийж чадах вэ?

  • Би тэдгээр үйлдлээ илүү жижиг алхмуудад хувааж болох уу?

  • Би тулгарч болох бэрхшээлийг даван туулахын тулд ямар төлөвлөгөө одоо гаргаж болох вэ?

“Христийн үгс [бидний] хийвэл зохих бүх зүйлийг [бидэнд] хэлэх болно” (2 Нифай 32:3).

Олж мэдсэн зүйлээ эргэцүүлэн бод. Дараахтай адил асуултуудыг тавихыг бод.

  • Би ямар байдлаар өсөж хөгжсөн бэ?

  • Би бусдад үйлчлэхийн тулд өөрийн сурсан зүйлийг хэрхэн ашиглаж болох вэ?

  • Миний үйлдлүүд Аврагчтай илүү ойртоход хэрхэн надад тусалсан бэ?

  • Би энэ тал дээр хэрхэн үргэлжлүүлэн өсөж хөгжиж болох вэ?

“Хөл доорх замаа дэнсэл” (Сургаалт үгс 4:26).

Итгэлээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд үйлд. Хэрвээ гацаанд орвол дараахтай адил асуултуудыг тавихыг бод.

  • Юу нь болсон бэ? Яагаад?

  • Юу нь болсонгүй вэ? Яагаад болоогүй вэ?

  • Би өөр юуг оролдож үзэж болох вэ?

  • Би хаанаас өөр санаа олж болох вэ?

  • Би зорилгоо арай жижиг алхмуудад эсвэл үйлдлүүдэд хувааж болох уу?

  • Би тохиолдсон саад тотгороос хэрхэн суралцаж болох вэ?

“Үнэнээр би хэлнэ, [чи] сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хий[х] … ёстой” (Сургаал ба Гэрээ 58:27).

  • Зорилго, төлөвлөгөөндөө хүрэхийн төлөө ажиллахад тань ямар асуултууд танд тус болно гэж бодож байна вэ? Яагаад?

  • Энэ загвар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болохын тулд гаргаж буй хичээл зүтгэлд тань хэрхэн туслах вэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таны гаргаж буй хичээл зүтгэлд хэрхэн туслах вэ?

Олж мэд, төлөвлө, үйлд, эргэцүүлэн бод

Тавьсан хувийн зорилгодоо хүрэхийн төлөө ажиллах цагийг суралцагчдад гаргаж өг. Дараах зааврыг үзүүл.

Таныг хамгийн сайн дүрслэх гарчгийг сонгоод, нэг эсвэл хэд хэдэн холбогдох зааврыг дага. Ариун Сүнснээс тусламж эрэлхийлээд, “Өсөж хөгжих загвар”-ыг ашигла (Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж эсвэл тараах материал дээрээс харж болно).

  • Би тодорхой зорилго эсвэл төлөвлөгөө гаргаагүй.

  • а. Сүнслэг байдал, нийгмийн, оюун санааны, бие махбод гээд аль нэгэн эсвэл хэд хэдэн тал дээр хэрхэн өсөж хөгжих хэрэгтэй байгаагаа олж мэд.

    б. Эдгээр зорилгод хүрэхэд тань туслах төлөвлөгөө гарга.

    в. Зорилго, төлөвлөгөөгөө өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж эсвэл судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

  • Надад хүрэхийн төлөө ажиллаж буй зорилго, төлөвлөгөө байгаа.

  • а. Хэрэв тохиромжтой бол зарим нэг зорилго, төлөвлөгөөндөө хүрэхээр үйлдэхэд хичээлийн цагийг ашигла.

    б. Зорилго, төлөвлөгөөнийхөө дагуу үйлдэхдээ гаргасан ахиц дэвшил, олж мэдсэн зүйлийнхээ талаар эргэцүүлэн бод.

    в. Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж эсвэл судлах тэмдэглэлдээ бодол санаагаа бичиж тэмдэглээд, шаардлагатай бол зорилго, төлөвлөгөөгөө тохируулан өөрчил.

Хангалттай цаг гаргаж өгсний дараа, тавьсан зорилгоо, мөн зорилгодоо хүрэхээр ажиллах явцад гаргасан амжилт, тулгарсан сорилт бэрхшээлээ хуваалцахад хэдэн суралцагчийг урь.

Тавьсан хувийн зорилгодоо хүрэхийн төлөө ажиллахад суралцагчдыг урь. Зорилгодоо хүрэхийн төлөө ажиллах нь итгэлээр үйлдэж буй явдал гэдгийг тайлбарла. Есүс Христ бидний давуу болон сул талуудыг мэддэг гэдгийг гэрчил. Түүнд хандах үед Тэр бидэнд амжилтад хүрэхэд тусална.