Хүүхэд, өсвөр үеийнхэн
Өсөж хөгжих загвар


“Өсөж хөгжих загвар,” Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж (2019)

“Өсөж хөгжих загвар,” Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж

Өсөж хөгжих загвар

Өсөж хөгжих нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг юм. Чамд туслахын тулд Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнс, судрууд, амьд бошиглогчдоор дамжуулан чамд удирдамж өгдөг. Чи ялангуяа Есүс Христэд болон Түүний Цагаатгалд найдсан үедээ туршлагаасаа суралцах болно. Амьдралынхаа бүхий л хэсэгт сайн мэдээний дагуу амьдрахад чинь туслах загварыг өгье.

Юун дээр ажиллах хэрэгтэйгээ олж мэд.

Залбирч, эрэлхийлж буй өсвөр үеийнхэн

Үүнийг хэрхэн хийхээ төлөвлө.

Газрын зураг барьсан өсвөр үеийнхэн

Төлөвлөгөөнийхөө дагуу итгэлээр үйлд.

Үйлчилж буй өсвөр үеийнхэн

Ойлгож мэдсэн зүйлийнхээ талаар эргэцүүл.

Тунгаан бодож буй өсвөр үеийнхэн

Олж мэд

Өөрийн хэрэгцээ, бэлэг, авьяасыг

Үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс

Тэнгэрлэг Эцэг чамд бэлэг, авьяас, чадваруудыг өгсөн. Өөрийгөө болон бусдыг мөн дэлхийг илүү сайн болгохын тулд Тэр чамайг тэдгээрийг олж мэдэн, хөгжүүлээсэй гэж хүсдэг. Чи хэрхэн сайжирч, хөгжиж болох вэ?

Дараахын адил асуултуудыг тавьж үз.

  • Би амьдралдаа юу сурах эсвэл өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна вэ?

  • Би ямар авьяас чадвартай болохыг хүсэж байна вэ?

  • Би ямар сүнслэг дадлыг хөгжүүлж, сайжруулах хэрэгтэй байна вэ?

  • Би баптисм хүртэхдээ байгуулсан гэрээнүүдээ хэрхэн сахиж чадах вэ?

  • Би хэнд үйлчилж болох вэ?

Чамайг Тэнгэрлэг Эцэгт найдах үед Тэрээр эдгээр асуултад хариулах болно. Залбир. Судруудыг болон амьд бошиглогчдын үгсийг судал. Чи патриархын адислалаа авсан бол түүнийгээ унш. Ариун Сүнснээс ирдэг мэдрэмж, бодлыг таньж сур. Тэр чамд яг одоо юу хамгийн чухал болохыг мэдэхэд чинь туслах болно. Хэрвээ чи юу хийхээ сайн мэдэхгүй байвал, 58–63-р хуудсыг үзнэ үү.

Төлөвлө

Сайжрахын тулд

Хотод байгаа хүмүүс

Чи юун дээр ажиллахаа шийдсэнийхээ дараа үүнийг хэрхэн хийх талаар төлөвлөгөө гарга. Чиний төлөвлөгөөнд тодорхой алхам, үйлдлүүд эсвэл дадал, хувийн чанарыг хөгжүүлэх арга замууд багтаж болох юм.

Дараахын адил асуултуудыг тавьж үз.

  • Яагаад энэ нь миний хувьд чухал вэ?

  • Энэ нь хэрхэн Есүс Христтэй илүү адил болоход надад туслах вэ?

  • Би үүнийг хийхийн тулд ямар үйлдлүүдийг хийж чадах вэ?

  • Би эдгээр үйлдлийг илүү жижиг алхмуудад хувааж болох уу?

  • Би тулгарч болох бэрхшээлүүдийг даван туулахын тулд ямар төлөвлөгөөнүүдийг одоо гаргаж болох вэ?

Төлөвлөгөөнийхөө тухайд залбирч, төрж байгаа мэдрэмж, санаануудад анхаарал хандуул. Та Ариун Сүнснээс мөн гэр бүлийнхэн болон удирдагчдаасаа тусламж хүсэж болно.

Үйлд

Итгэлээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд

Үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс

Төлөвлөгөөгөө дага! Анхаарлаа төвлөрүүлэхэд туслах сануулгуудыг хий. Чи тэмдэглэл үйлдэж, сэрүүлэг тавьж эсвэл өөртэйгөө хамт ажиллахыг хэн нэгнээс хүсэж болно. Заримдаа төлөвлөгөөнийхөө дагуу ажиллахад хэцүү байх болно. Заримдаа чи дагаж чадахгүй байх болно. Гэхдээ зүгээр! Юу нь болж, юу нь болохгүй байгааг олж мэдэх нь чамд өсөж хөгжихөд туслах болно.

Хэрвээ гацаанд орвол чи дараахын адил асуултуудыг тавьж үз.

  • Юу нь болж байсан бэ? Яагаад?

  • Юу нь болсонгүй вэ? Яагаад болоогүй вэ?

  • Би өөр юуг оролдож үзэж болох вэ?

  • Би хаанаас өөр санаа олж болох вэ?”

  • Би зорилгоо арай жижиг алхмуудад эсвэл үйлдлүүдэд хувааж болох уу?

  • Би тохиолдсон саад тотгороос хэрхэн суралцаж болох вэ?

Ямарваа зүйлийг сайн хийх нь дадлага, тэвчээр шаарддаг. Гэр бүл, найз нөхөд, удирдагчдаасаа тусламж хүс. Аврагч чамайг болон чамд тулгарсан бэрхшээлүүдийг мэддэг. Тэрээр чамд хэцүү зүйлсийг хийхэд тусална. Тусламж болон удирдамж хүсэн залбир.

Эргэцүүл

Ойлгож мэдсэн зүйлийнхээ талаар

Шатаар өгсөж буй хүмүүс

Зорилго, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байхдаа мөн дууссаныхаа дараа ч тэдгээрийн талаар тунгаан бод. Чи ямар бодолтой байна вэ? Чи юу сурсан бэ? Бодол, сэтгэгдлээ бичих нь танд хожим тус болж болох юм.

Дараахтай адил асуултуудыг тавьж үз.

  • Би ямар байдлаар өсөж хөгжсөн бэ?

  • Би бусдад үйлчлэхийн тулд өөрийн сурсан зүйлийг хэрхэн ашиглах вэ?

  • Миний үйлдлүүд Аврагчтай илүү ойртоход маань хэрхэн тусалсан бэ?

  • Би энэ тал дээр хэрхэн үргэлжлүүлэн өсөж хөгжиж болох вэ?

Зорилго, төлөвлөгөөн дээрээ ажиллаж дууссаныхаа дараа, Тэнгэрлэг Эцэгт болон өөртөө тусалсан хүмүүст таларх. Чи ариун ёслолоос хүртэхдээ өөрийн амьдрал дахь Аврагчийн дүрийн талаар эргэцүүл. Чи дараа нь юун дээр ажиллаж болох талаараа бодож, залбир.