“Хийж эхэл!” Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж (2019)
“Хийж эхэл!” Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж
Хийж эхэл!
Чи өсөж хөгжихдөө Аврагчийн үлгэр жишээг дагахад туслах “Олж мэд, төлөвлө, үйлд, эргэцүүл” гэсэн загварыг ашиглахыг хичээ. Амьдралаа тэнцвэртэй байлгахын тулд энэхүү дөрвөн тал бүр дээр зорилго тавих талаар бод. Чи дараах хуудаснуудыг удирдамж болгон ашиглаж болно. Эсвэл чи өөртөө сайн тохирсон, тэмдэглэл хөтлөх эсвэл зорилго тавих арга барилыг ашиглаж болно.
Чиний өсөлт хөгжил зөвхөн чамаас шалтгаална, гэхдээ чи үүнийг ганцаараа хийх ёстой биш гэдгийг санаарай. Тэнгэрлэг Эцэг тань чамд туслахыг хүсдэг мөн чи эцэг эх, удирдагч, найз нөхдөөсөө тусламж хүсэж болно. Бусдын өсөлт хөгжилд туслах боломжуудыг эрж хай. Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдийг нэг нэгнээ хайрлаж, дэмжээсэй гэж хүсдэг.
Олж мэд
Чи юу сурч, юунд сайжрах хэрэгтэй гэж бодож байна вэ? Дараахын адил асуултуудыг бодохдоо төрсөн сэтгэгдэл, санаануудаа бичиж ав. Би авьяасаа хэрхэн хөгжүүлэх вэ? Би юу хийх дуртай вэ? Би яг одоо ямар үүрэг хариуцлагатай байгаа вэ? Би Ариун Сүнсний дуу хоолойг хэрхэн таних вэ? Би хэнд үйлчилж болох вэ?
Сүнслэг
Жишээнүүд: Тэмдэглэл хөтлөх, өглөө бүр залбирах, өдөр бүр судар судлах, Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих
Нийгмийн
Жишээнүүд: Бусдад үйлчлэх, хов живээс зайлсхийх, шинэ найз нөхөдтэй болох
Оюун санааны
Жишээнүүд: Хобби юм уу ур чадвараа хөгжүүлэх, заах дадлага хийх, төсөвлөж сурах
Бие махбодын
Жишээнүүд: Эрүүл мэндэд сайн хоол идэх, дасгал хийх, орчноо цэвэрлэж, сайжруулах
Төлөвлө
Миний зорилго:
Яагаад энэ нь надад чухал вэ?
Энэ нь надад Есүс Христтэй илүү адил болоход хэрхэн туслах вэ?
Үүнийг би хэрхэн хийх вэ?
Зорилгодоо хүрэхийн тулд би ямар жижиг алхам, үйлдлүүдийг хийж болох вэ?
Огноо/Давтамж
Огноо/Давтамж
Огноо/Давтамж
Надад хэн тусалж чадах вэ?
Үйлд
-
Би юу сурч байна вэ?
-
Би ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ?
Эргэцүүл
-
Би юу сурч мэдсэн бэ?
-
Би Аврагчид хэр ойр болсон бэ?
-
Би сурсан зүйлээ ашиглан бусдад хэрхэн үйлчилж болох вэ?
Дууссан огноо:
Би өсөж хөгжсөнөө дараах байдлаар тэмдэглэнэ.
Би дараа нь юу хийх вэ?
Санаа авахын тулд Олж мэд маягт руу буцаж оч.