Хүүхэд, өсвөр үеийнхэн
Амьдралынхаа бүхий л тал дээр өсөж хөгжихөд туслах санаанууд


“Амьдралынхаа бүхий л тал дээр өсөж хөгжихөд туслах санаанууд,” Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж (2019)

“Амьдралынхаа бүхий л тал дээр өсөж хөгжихөд туслах санаанууд,” Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж

Амьдралынхаа бүхий л тал дээр өсөж хөгжихөд туслах санаанууд

Амьдралдаа өсөж хөгжих маш олон арга зам байдаг. Дараах хуудаснуудаас санаа ав эсвэл өөрөө санаа гарга. Яг одоо юун дээр ажиллах хэрэгтэй байгаагаа мэдэхэд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуй.

Нэмэлт санаануудыг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org болон Gospel Living аппликэйшнээс авч болно.

Сүнслэг

Судраас уншиж буй өсвөр насны хүүхэд
  • Чин сэтгэлээсээ залбир.

  • Судар, амьд бошиглогчдын үгсээс суралц.

  • Сайн мэдээг хуваалцах боломжуудыг эрж хай.

  • Сүнслэг бэлгүүдээ олж, хөгжүүл.

  • Патриархын адислалаа авахад бэлд.

  • Ариун сүмийн эрхийн бичгийг зохистой авч, хадгал.

  • Гэр бүлийнхээ түүх дээр ажиллаж, ариун сүмд үйлчил.

  • Өдөр бүр талархлаа илэрхийл.

  • Зарлигийг илүү бүрэн дүүрэн дага.

  • Христийн амьдралаас суралц.

  • Долоо хоног бүр ариун ёслолоос зохистой хүрт.

  • Семинарт суу.

Нийгмийн

Насанд хүрсэн хүнтэй мэндэлж буй өсвөр насны хүүхэд
  • Бусдын хэрэгцээнд илүү анхаарал тавь.

  • Анхааралтай сонсож, санаагаа тодорхой илэрхийлж сур.

  • Эргэн тойрны хүмүүсээ хайрлаж, тэдэнд үйлчил.

  • Гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүл.

  • Эхнэр нөхөр, эцэг эх болоход бэлд.

  • Хатуужих буюу амьдрал хэцүү болоход дасаж зохицон, тэвчих чадварыг хөгжүүл.

  • Сургуулийн эсвэл орон нутгийн үйл ажиллагаанд оролц.

  • Ядуусыг халамжлах арга замуудыг ол.

  • Уучлал гуйж сур. Уучилж сур.

  • Эелдэг найрсгаар ярьж, үйлдэж мөн хов живээс зайлсхий.

Бие махбодын

Дугуй унаж буй өсвөр насны хүүхэд
  • Биеийн эрүүл мэндээ болон хүч чадлаа сайжруул.

  • Спорт, бүжгээр хичээллэх эсвэл гадаа хийдэг үйл ажиллагаанд оролцох зэргээр бие махбодын ур чадварт суралц мөн сайжруул.

  • Урлагийн эсвэл гар урлалын ур чадварт суралцаж, сайжруул.

  • Бие махбодын хүслээ эрүүл арга замаар хяна.

  • Өөрийгөө гэмт халдлагаас хамгаалж, шаардлагатай бол тусламж эрэлхийл.

  • Порнограф үзэхээс зайлсхий.

  • Сэтгэл хөдлөл, сэтгэлийн хямралаа хянах эрүүл арга замуудыг ол.

  • Хүүхдүүдийг халамжилж сур.

  • Хувийн ариун цэвэр сахь.

  • Цэцэрлэг болон гэрт хэрэглэдэг багаж зэмсгийг аюулгүйгээр хэрэглэж сур.

  • Анхны тусламжийн мөн хээрийн нөхцөлд амьд гарах ур чадварт суралц.

  • Зөв зохистой үг хэрэглэж ярь, бүү хараа.

Оюун санааны

Суралцаж буй өсвөр насны хүүхэд
  • Уншиж, бичих чадвараа сайжруул.

  • Суралцах сайн дадлуудыг хөгжүүл.

  • Сайн ажилтай болохын тулд юу хийх хэрэгтэйгээ олж мэдээд, тэр зорилгод хүрэхийн төлөө ажиллаж эхэл.

  • Өөрийн сонирхож байгаа нэг зүйлийн талаар илүү ихийг суралц.

  • Өөрийн хүндэтгэдэг хүмүүстэй ярилцаж, чиний олж авмаар байгаа чадавхуудыг хэрхэн хөгжүүлснийг нь олж мэд.

  • Мөнгөө зөв зарцуулахад суралц.

  • Сайн мэдээний нэг сэдвийг гүнзгий судал.

  • Одоо мөн хожим ашиглаж болох ажлын үндсэн чадварт суралц.

  • Соёл урлагийн үйл ажиллагаанд оролц.

  • Өөр хэл сур.

  • Илүү бие дааж сур.

  • Өөрийгөө захирах зарчмуудад суралцаж, дадлага хий.