Хүүхэд, өсвөр үеийнхэн
Чи бол Бурханы хайртай хүүхэд нь юм


“Чи бол Бурханы хайртай хүүхэд нь юм,” Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж (2019)

“Чи бол Бурханы хайртай хүүхэд нь юм,” Хувийн өсөлт хөгжил: Өсвөр үеийнхэнд зориулсан удирдамж

Чи бол Бурханы хайртай хүүхэд нь юм

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бүх зүйлийг бүтээсэн, бүх зүйлийг мэддэг мөн бүх зүйлийг даван туулсан. Тэд чамайг Өөрсөдтэйгөө адилхан байлгахыг хүсдэг! Чи гэрээнүүд байгуулж, Бурханы төлөвлөгөөг дагах үедээ өөрийн онцгой бэлгүүдийг өсөж хөгжин, бусдад үйлчлэхэд ашиглаж чадна.

Тэнгэр дэх сүнснүүд

Чи дэлхийд тэнгэрээс ирсэн. Чи гэр бүлийн нэг хэсэг.

Баптисм хүртэж буй хүн

Чи баптисм хүртэхдээ бас ариун ёслолоос хүртэхдээ Есүс Христийг дагах гэрээг байгуулдаг.

Гишүүнээр батлуулж байгаа хүн

Чи гишүүнээр батлуулахдаа чамайг удирдан хөтлөх Ариун Сүнсний бэлгийг хүлээн авдаг.

Санваарын томилгоо

Чи Бурханы ажилд оролцож, санваарын түлхүүрүүдийн эрх мэдлийн доор Сүмд үйлчилдэг.

Сүмийн гадаа байгаа хүмүүс

Чи сайн мэдээг судалж, үүний дагуу амьдарч мөн үүнийг хуваалцах үедээ сурч, өсөж хөгждөг.

Үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс

Чи Есүсийн адилаар бусдыг хайрлаж, бусдад үйлчлэх үедээ баяр хөөртэй болж чадна.

Есүс хүмүүст зааж байгаа нь

Тэнгэрлэг Эцэг төгс үлгэр жишээ болгохоор мөн чамд наманчилж, өөрчлөх боломжийг олгохоор Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн юм.

Ариун сүмийн гадаа байгаа хүмүүс

Чи ариун сүмд Бурханы хүүхдүүдийг мөнхөд холбож өгдөг гэрээнүүдийг байгуулж мөн үйлчилж чадна.