Семинар
176-р хичээл—Бидний тэнгэрлэг мөн чанар ба зорилго: Бид тэнгэрлэг шинж чанар, хувь тавилантай


“176-р хичээл—Бидний тэнгэрлэг мөн чанар ба зорилго: Бид тэнгэрлэг шинж чанар, хувь тавилантай,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Бидний тэнгэрлэг мөн чанар ба зорилго,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

176-р хичээл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь

Бидний тэнгэрлэг мөн чанар ба зорилго

Бид тэнгэрлэг мөн чанар, хувь тавилантай

Есүстэй хамт байгаа бага насны хүүхдүүд

Тэнгэрлэг эцэг эхийн хүүхдүүдийн хувьд бид Тэдэнтэй адил болж, Тэдэнд байгаа зүйлсийг өвлөн авдаг. Есүс Христ, Түүний Цагаатгалын ачаар бидний хүн нэг бүр эдгээр адислалаас хүртэх боломжтой. Энэ хичээл нь Бурханы хүүхдүүдийн хувьд тэд тэнгэрлэг мөн чанар, зорилготой гэдгээ мэдрэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Би хэн бэ? Миний зорилго юу вэ?

Тэнгэрлэг мөн чанар, үнэ цэнээ мартах ямар амархан байдаг талаар бодоход суралцагчдад туслах замаар хичээлийг эхлүүл. Та үүний тулд “Our True Identity” (3:39) видеог цагийн код 0:00-ээс 1:14 хүртэл үзүүлж болно. Бид хэрхэн өөрсдийгөө нугасны муухай дэгдээхэй гэж харж болох талаар бодоход суралцагчдыг урь. Та дараа нь дараахтай адил жишээг зохиоход суралцагчдын урьж болно. Уг жишээн нь хэн нэгэн Бурханы хүүхдийн хувьд тэнгэрлэг мөн чанараа умартаж, өөрийгөө нугасны муухай дэгдээхэй мэтээр бодож байгаа талаар байна.

3:45

Эсвэл та суралцагчдадаа байж болох асуудлуудыг тусгах зорилгоор тохируулан өөрчилж, дараахтай адил жишээг хуваалцаж болно.

Амэлиа 15 настай. Тэр ихэнхдээ ганцаарддаг ба хэн ч түүнийг тоодоггүй. Тэр олон найзтай байхыг мөн одоо байгаагаасаа өөр харагддаг байсан ч болоосой гэж хүсдэг. Амэлиа бусад хүүхэд чухал зүйл хийж байгааг хардаг ч өөрийгөө ямар нэг чухал зүйл хийх онцгой нэгэн биш гэж боддог. Тэр өөрийгөө үнэ цэнтэй гэдэгт итгэдэггүй.

  • Бурханы хүүхдүүд гэх мөн чанараа мартахад юу хүргэж болох вэ?

Энэ хичээлээр Бурханы охид, хөвгүүд гэх тэнгэрлэг мөн чанарынхаа талаар судална гэдгийг суралцагчдад тайлбарла. Бурханы хүүхдүүд гэдгээ мэдэх нь амьдралд нь ямар арга замаар нөлөөлсөн талаар бодож үзэхэд тэднийг урь. Тэд бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичиж болно. Ариун Сүнс тэнгэрлэг мөн чанар, зорилгынх талаар зааж байгааг сонсоход суралцагчдыг урь.

Тэнгэрлэг мөн чанар ба зорилго

тараах материал шигтгээ зурагДараах үйл ажиллагаагаар та ангийг хоёр жижиг бүлэгт хувааж болно. Амэлиад өгөх хариултаа бэлтгэхийн тулд “Миний тэнгэрлэг мөн чанар ба зорилго” гэсэн тараах материалыг ашиглахад суралцагчдыг урь. Бүлгийнхэндээ өөр өөр үүрэг гүйцэтгэхэд туслах бүлгийн ахлагчийг томил. Жишээлбэл: Нэг суралцагч уншиж, нөгөө нь хариултыг нь бичиж, өөр нэг нь ангийнхандаа танилцуулж болно.

Суралцагчид Gospel Library дээрээс “тэнгэрлэг мөн чанар” эсвэл “тэнгэрлэг хувь заяа” гэж хайгаад, нэмэлт судар эсвэл мэдэгдлүүдийг олж болно.

Тараах материал дээрх судар, мэдэгдлүүдийг унш. Амэлиад туслана гэж бодож байгаа үг хэллэгийг олоод, энэ нь яагаад тус болох талаар бодож үз.

Миний тэнгэрлэг мөн чанар ба зорилго

1. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын доорх мэдэгдлийг уншаад, таныг ямар байгаасай гэж Аврагч хүсдэгийг хайж ол.

Ахлагч Дийтр Ф.Угдорф

Аврагч Есүс Христ Өөрийг нь та нарын хүч чадал гэдгийг ойлгож, мэдэрч, мэдээсэй хэмээн та нараас хүсдэг гэж би боддог. Түүний тусламжтайгаар та нарын гүйцэлдүүлж болох зүйлсэд хязгаар гэж үгүй. Та нарын чадавх хэмжээлшгүй. Тэрээр та нараас өөрсдийгөө Өөрийнх нь мэлмийгээр харахыг хүсдэг. Энэ нь дэлхий та нарыг хардгаас тэс өөр юм.

Аврагч та нарыг Бүхнийг чадагч Бурханы охид, хөвгүүд гэдгийг тодорхой гэгч тунхаглах байсан. Та нарын Тэнгэрлэг Эцэг бол энэ ертөнцийн хамгийн алдар суут, хайр, баяр баясгалан, цэвэр ариун байдал, ариун чанар, гэрэл, ач ивээл, үнэнээр дүүрэн Нэгэн юм. Тэрээр та нарыг Өөрт нь байгаа бүхнийг нэгэн өдөр өвлөн аваасай хэмээн хүсдэг. (Дийтр Ф.Угдорф, “Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөн,” Лиахона, 2022 оны 11-р сар, 9–12)

Сургаал ба Гэрээ 14:7-г уншаад, Тэнгэрлэг Эцэг танд юу өгөхийг хүсдэг болохыг олж мэд.


2. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Мишэлл Д.Крэйг эгчийн доорх мэдэгдлийг уншаад, тэнгэрлэг үнэ цэндээ эргэлзэж буй хүн бүрд өгсөн зөвлөгөөг нь олж мэд.

Мишэлл Д.Крэйг эгч

Бидний тодорхой гэгч харвал зохих хамгаас чухал зүйлс нь Бурханы хэн болохыг мөн өөрсдийгөө үнэхээр хэн гэдгийг, тухайлбал тэнгэрлэг эцэг эхийн “тэнгэрлэг мөн чанартай, мөнхийн хувь заяатай” охид, хөвгүүд гэдгээ харах явдал байж мэднэ [Залуу эмэгтэйчүүдийн уриа, ChurchofJesusChrist.org]. Бурханаас эдгээр үнэнийг өөрт чинь илчлэхийг мөн Тэрээр өөрийн чинь талаар ямар бодолтой байгааг асуу. (Мишэлл Д.Крэйг, “Харах нүд,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 14)

Сургаал ба Гэрээ 18:10–13-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэг таны талаар юу гэж боддогийг олж мэд.


3. Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгч Сюзан Х.Портэрийн доорх мэдэгдлийг уншаад, бидний хүн нэг бүр Тэнгэрлэг Эцэг бидний талаар юу гэж боддог талаар яагаад олж мэдэх ёстойг хайж ол.

Сюзан Х.Портэр

Бурханы хүүхдийн хувьд та хэрхэн бүрэн дүүрэн хайрлуулдгаа мэдэж, ойлгох үед энэ нь бүхнийг өөрчилдөг. Энэ нь алдаа гаргасан үедээ өөрийнхөө талаар бодох арга замыг тань өөрчилдөг. Энэ нь хэцүү зүйл тохиолдоход мэдрэх мэдрэмжийг тань өөрчилдөг. Энэ нь Бурханы зарлигуудын талаарх үзэл бодлыг тань өөрчилдөг. Энэ нь бусдыг харах өнцөг болон өөрчлөлт гаргах чадварыг тань өөрчилдөг. (Сюзан Х.Портэр, “Бурханы хайр: Бодгальд хамгийн их баясгалант болой,” Лиахона, 2021 оны 11-р сар, 33)


4. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны доорх мэдэгдлийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн бидний хүн нэг бүрийг юунд хүрээсэй хэмээн найддаг талаар юу гэж заасныг нь олж мэд.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан авралын төлөвлөгөө нь бидэнд Түүний амьдарч буй газарт Түүнтэй адил амьдарч, эцэстээ Түүнтэй илүү адилхан болох боломжийг олгоно. “Христийн хамтран залгамжлагчид” болох бидэнд байгаа чадавх зэрэг хамгийн баялаг мөнхийн адислалуудыг Түүний төлөвлөгөө бидэнд боломжтой болгодог” [Ром 8:17]. (Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” [Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Хэрэв суралцагчдад тустай гэж үзвэл, та “Бидний жинхэнэ мөн чанаOur True Identityр” (3:39) видеог үргэлжлүүлэн цагийн код 1:15-аас 3:39 хүртэл үзүүлж болно. Суралцагчид бүлгийн ярилцлагаа түр завсарлаж видеог үзэж болно. Дараа нь Амэлиатай хуваалцах зүйлс дээрээ нэмэхэд суралцагчдыг урь.

3:45

Суралцагчдыг бүлгээрээ ярилцаж дууссаны дараа, судалсан зүйлсээ ангийнхандаа тайлагнахад тэднийг урь. Ангийн хэлэлцүүлэгт түлхэц өгөх үүднээс та бусдын сэтгэгдлээс утга учиртай санагдсан зүйлсээ хуваалцахад тэднийг урьж болно.

Би хэн бэ болон хэн болж чадахын ач холбогдол

Тэмдэглэл хөтлөх нь ойлголтоо гүнзгийрүүлж, мэдрэмжээ илүү сайн мэддэг болоход суралцагчдад тусална. Энэ нь мөн Ариун Сүнсээр заалгахаар урихад нь суралцагчдад тусална. Суралцагчдыг судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулахад урь.

  • Бурханы хүүхэд хэмээх тэнгэрлэг мөн чанар, зорилгынхоо талаар судлахад танд ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?

  • Энэ мэдлэг нь таны гаргах шийдвэр эсвэл бусдад хандах хандлагад тань хэрхэн нөлөөлж болно гэж та бодож байна вэ?

  • Тэнгэрлэг хувь заяатай Бурханы хүүхэд гэдгээ мэдрэхэд ямар үйл явдлууд танд тусалсан бэ?

Тэнгэрлэг мөн чанар, хувь заяаныхаа ач холбогдлын талаарх бодол, туршлагаа сайн дураараа хуваалцахад суралцагчдыг урь.

Бурханы хүүхэд бүрийн тэнгэрлэг мөн чанар, зорилгын талаарх гэрчлэлээ хуваалцахыг бод.