“Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлагын оршил,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Оршил,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлагын оршил
Шашны семинар ба институтийн зорилго нь өсвөр үеийнхэн, залуучуудад Есүс Христ болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд илүү гүн гүнзгий хөрвөгдөн, ариун сүмийн адислалыг хүртэхүйц зохистой байж, өөрсдийгөө болон гэр бүлээ мөн бусдыг Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрах мөнх амьдралд бэлтгэхэд туслах явдал юм.(“ChurchofJesusChrist.orgШашны семинар ба институтийн зорилго” [2022], ).
Энэ зорилгод хүрэхэд туслахын тулд уг гарын авлага нь Сургаал ба Гэрээний хичээл, Амьдралд бэлтгэх хичээл гэсэн хоёр төрлийн агуулгаар дамжуулан олон янзын суралцах арга туршлага хуримтлуулах боломжийг суралцагчдад олгодог. Сургаал ба Гэрээний хичээлүүд нь Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд ашиглахад зориулав: Сургаал ба Гэрээ 2025 дээрх долоо хоног бүрийн судрын багцтай тохирдог. Амьдралд бэлтгэх хичээл нь суралцагчдад Есүс Христээс хүч чадал хүлээн авч, амьдралын сорилт бэрхшээлүүдэд бэлэн байхын тулд Түүний сургаалыг хэрэгжүүлж сурахад тусалдаг.
Та энэ хоёр төрлийн хичээлд буй заах зөвлөмжийг ашиглан, Сүнсний удирдамжийг дагаснаар суралцагчдад сүнслэг байдал, нийгэм, оюун санаа, бие махбод гэх мэт амьдралынхаа олон тал дээр Есүс Христийн хүчинд тулгуурлахад нь тусалж чадна. Та мөн тэдэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлтэйгээр ирээдүйдээ бэлдэхэд нь туслах болно.
Энэхүү багшийн гарын авлага нь ChurchofJesusChrist.org дээрх Сайн мэдээний номын санд цахимаар байгаа ба уг гарын авлагыг PDF хэлбэрээр татаж авах боломжтой. Энэ нь мөн Gospel Library аппликэйшн дээр байгаа. Хэрэв та хэвлэсэн гарын авлагыг ашиглахыг хүсвэл орон нутгийн зохицуулагч эсвэл хөтөлбөрийн удирдагчдаа хүсэлт тавина уу.
Заахад бэлтгэхэд тань туслах хэрэгслүүд
Та ямар хичээл заахаас үл хамааран танд туслах хэдэн хэрэгсэл бий.
Судрууд
Ирээд, Намайг дага хэмээх гарын авлагыг багц судартай хамт судлах нь суралцагчдад заахаар бэлдэхэд туслах чухал арга зам юм. Энэхүү гарын авлагад буй хичээлүүдэд судруудыг тогтмол судалж Ариун Сүнсний нөхөрлөлийг эрэлхийлдэг сүнслэг багш хэрэгтэй. Та судруудыг тогтмол судалснаар Тэнгэрлэг Эцэг танд суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлж эдгээр материалыг хэрхэн тохируулан өөрчлөх талаар Сүнсээр дамжуулан урам зориг өгөх болно гэдэгт итгэлтэй байж болно.
Тойм
Сургаал ба Гэрээний долоо хоног бүрийн хичээлийн эхэнд мөн Амьдралын бэлтгэл хичээлийн ангилал бүрийн эхэнд тойм хэсэг бий. Эдгээр тойм нь танд заахад бэлдэхэд туслан, хичээл бүртэй холбоотой дараах мэдээллийг өгдөг. Үүнд:
-
Хичээлийн зорилго
-
Суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны санаа
-
Урьдчилан бэлтгэх шаардлагатай эд зүйлс ашигласан хичээл, тараах материал, зураг, видео эсвэл бусад урьдчилан бэлдэх шаардлагатай материалын жагсаалт
Холбогдох хичээлүүдийг заахаасаа өмнө тоймыг үзсэнээр аль материалыг урьдчилан бэлтгэхээ шийдэхэд тань тусална.
Хичээл заах зөвлөмж
Сургаал ба Гэрээний хичээлийн өмнөх тойм бүр нь Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав дээр санал болгосон дасгал эсвэл зарчмуудыг тайлбарласан хичээл заах зөвлөмжийг агуулдаг. Эдгээр зөвлөмжийг дараах дүрсээр тэмдэглэсэн байна: . Та заах явцдаа өөрийгөө бэлэн гэж үзвэл эдгээр дасгал, зарчмыг хэрэгжүүлэхийг хичээ. Эдгээр зөвлөмж нь заах чадварыг тань сайжруулахад тусална гэдгийг та анзаарах болно.
Тойм бүр дэх хичээл заах зөвлөмж нь санал болгож буй дасгал эсвэл зарчмыг загварчилсан хичээл рүү таныг чиглүүлдэг. Зөвлөмжийг загварчилсан жишээг олохын тулд тухайн хичээлийн сургалтын шигтгээ зургийг хар. Эдгээр тусламж нь мөн таныг Багшийг хөгжүүлэх ур чадвар эх сурвалж руу чиглүүлж, онцолж буй дасгал эсвэл зарчмын талаар илүү ихийг мэдэхэд тань тусална. Цаг хугацаа, боломжийнхоо хэрээр эдгээр сургалтыг хичээл бэлтгэх явцдаа ашиглах талаар бодож үз.
Хичээл хуваарилах зөвлөмж
Амьдралд бэлтгэх хичээлийн багц бүрийн тойм хэсэгт хичээл хуваарилах зөвлөмж бий. Эдгээр зөвлөмж нь хичээл хуваарилах удирдамжийн хаана нь хичээлүүдийг оруулж болох санааг агуулдаг. Зохицуулагчид болон хөтөлбөрийн удирдагчид эдгээр зөвлөмжийг ашиглан хичээл хуваарилах удирдамжийг бий болгож болно.
Суралцагчийн бэлтгэл
Тойм бүр нь суралцагчдыг хичээл бүрд оюун санаа, зүрх сэтгэлээ бэлтгэхэд туслах зөвлөмжүүдийг мөн багтаадаг. Та долоо хоногийн эхэнд эдгээр санааг харж танилцаад, аль аль санаа таны суралцагчдад хамгийн сайн туслахыг залбиран шийдэж болно. Та суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны зөвлөмж бүрийг нэг бүрчлэн ашиглах шаардлагагүй. Та тэдгээрийг тохируулан өөрчилж эсвэл өөрийн гэсэн санаа гаргаж болно. Эдгээр санал зөвлөмжийн ихэнх нь суралцагчдад суралцах туршлага олж авахын өмнө нэг эсвэл хэдэн хоногийн өмнө урьдчилан өгсөн байх зориулалттай.
Хичээл заах заавар
Та хичээл бүрийн турш багш нарт зориулсан зааварчилгаа бүхий нүднүүдийг олж харах болно. Хичээл заах заавар нь хичээлийг заахаар бэлдэхэд танд туслах зорилготой. Эдгээр нь мөн хичээлд санал болгосон суралцах үйл ажиллагаануудыг хэрхэн ашиглахаа мэдэхэд тань тусална. Эдгээр нь хичээлийн үйл ажиллагааны зорилгыг тайлбарлаж эсвэл хичээлийн агуулгыг суралцагчдын хэрэгцээ шаардлагад илүү сайн нийцүүлэхийн тулд хэрхэн тохируулан өөрчлөх зөвлөмжийг өгч болох юм. Эдгээр зөвлөмжид агуулга, үйл ажиллагааг шаардлагын дагуу тохируулан өөрчлөхөд танд туслах арга барилын өөр хувилбар, асуулт, үйл ажиллагаанууд багтсан болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хичээл бүр нь суралцах үйл явцыг бий болгох арга замын тухай санаануудыг агуулсан байдаг. Та хичээл заахдаа санал болгосон суралцах үйл ажиллагаануудыг бүгдийг нь ашиглах шаардлагагүй.
Суралцагчдадаа байж болох хамгийн сайн туршлагыг өгч туслахын тулд та энэ хэсэг дээрх агуулгыг бичвэр гэхээс илүү заавар маягаар ашиглаж болно. Хэрэв та семинарын багш байх гараагаа дөнгөж эхэлж байгаа бол санал болгосон суралцах үйл ажиллагаануудыг нэг бүрчлэн дагах замаар эхлэх нь тустай байж болох юм. Та туршлагажихын хэрээр суралцагчдынхаа хэрэгцээ шаардлагад илүү нийцүүлэхийн тулд энэхүү гарын авлагын агуулгыг тохируулан өөрчлөх чадвар тань сайжирна.
Санал болгосон суралцах үйл ажиллагааны олон нь суралцагчдыг судлах тэмдэглэлдээ мэдэгдлийг гүйцээж бичихэд урьдаг. Суралцагчдын ашиглаж болох судлах тэмдэглэлийн PDF-ийг ChurchofJesusChrist.org/si/seminary/manuals-аас авах боломжтой. Хэрэв хүсвэл зохицуулагч эсвэл хөтөлбөрийн удирдагчтайгаа холбоо барьж, ангидаа зориулан энэ тэмдэглэлийн хэвлэсэн хувийг авна уу.
Нэмэлт эх сурвалж
Ихэнх хичээлийн төгсгөлд “Нэмэлт эх сурвалж” хэсэг орсон байгаа. Энэ хэсэгт суралцах үйл явцыг гүнзгийрүүлэх мэдээлэл орсон байдаг. Та суралцагчдад байж болох асуултуудад өгөх боломжит хариултыг эсвэл уг хичээлдээ оруулж болох Сүмийн удирдагчдын мэдэгдлийг олох боломжтой. Та зөвхөн ChurchofJesusChrist.org дээрх Gospel Library аппликэйшн эсвэл онлайн Gospel Library-аар дамжуулан багшийн гарын авлага руу орж байгаа тохиолдолд л энэ хэсгийг харах боломжтой. “Нэмэлт эх сурвалж” хэсэг нь багшийн гарын авлагын PDF хувилбарт байхгүй.
Нэмэлт суралцах үйл ажиллагаа
Энэ хэсэг нь мөн хичээлийн төгсгөлд орсон бөгөөд суралцах туршлагын үеэр ашиглах арга барилын нэмэлт санаанууд багтсан болно. Эдгээр суралцах үйл ажиллагаанд тухайн хичээлийн үйл ажиллагааг тохируулан өөрчлөх эсвэл хичээлд ороогүй материалыг заах арга замууд орно. Нэмэлт суралцах үйл ажиллагааг зөвхөн ChurchofJesusChrist.org дээрх Gospel Library аппликэйшн эсвэл онлайн Gospel Library-аар орж байгаа тохиолдолд багшийн гарын авлагаас харах боломжтой. Энэ хэсэг нь багшийн гарын авлагын PDF хувилбарт байхгүй.
Сургаал ба Гэрээний хичээлүүд ба Амьдралд бэлтгэх хичээлүүд
Суралцагчдад Сургаал ба Гэрээний болон Амьдралд бэлтгэх хичээлүүд жилийн турш заагдах ёстой. Ерөнхийдөө долоо хоногийн гурван хичээл нь голдуу Сургаал ба Гэрээний хичээл, нөгөө хоёр хичээл нь Амьдралд бэлтгэх хичээл байна. Зарим долоо хоногт энэхүү ерөнхий төлөвийг өөрчлөх шаардлагатай байж болно.
Дараах мэдээлэл нь уг хоёр төрлийн хичээлийн зорилго, хэрэгжүүлэх арга замыг ойлгоход тань тусална.
Сургаал ба Гэрээний хичээлүүд
Сургаал ба Гэрээний хичээлүүд нь Ирээд, Намайг дага гарын авлага дээрх долоо хоног бүрийн судрын багцтай тохирдог. Эдгээр хичээл нь суралцагчдад Сургаал ба Гэрээн дэх Аврагчийн заасан зүйлсийг гүнзгийрүүлэн судлах боломжийг олгодог. Сургаал ба Гэрээний хичээлүүдэд түүнчлэн Төгс эзэмших сургаалын дадлага хичээлүүд мөн Суралцахуйгаа үнэлэх хичээлүүд багтдаг.
Төгс эзэмших сургаал
Багшийн хувьд та төгс эзэмших сургаалын хичээлд тавигдах шаардлагыг биелүүлэхэд нь суралцагчдадаа туслах нь чухал үүрэг хариуцлагатай. Тэдгээр үр дүнд суралцагчдад:
-
Сүнслэг мэдлэг олж авахад туслах тэнгэрлэг зарчмуудыг мэдэж авч, амьдралдаа хэрэгжүүлнэ.
-
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг мөн тэдгээрт заагддаг Есүс Христийн сайн мэдээний сургаалуудыг төгс эзэмшинэ.
Сонгосон судрын хэсгүүдийг болон тэдгээрт заагддаг Есүс Христийн сайн мэдээний сургаалуудыг төгс эзэмшсэнээр суралцагчид дараах ур чадварыг эзэмшинэ. Үүнд:
-
Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан сургаалыг сурч мэдэн, ойлгох,
-
Төгс эзэмших сургаалын судрын холбогдох хэсгүүдийг ашиглан сургаалыг тодорхой тайлбарлах,
-
Есүс Христийн сайн мэдээний сургаалыг болон сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг өдөр тутмын сонголт хийхдээ мөн сургаал, хувь хүн, нийгэм, түүхэн асуудал, асуултуудад хариулахдаа ашиглах,
-
Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг санах, олж чаддаг байх, түлхүүр үг хэллэгийг цээжлэх зэрэг чадварууд багтана.
Doctrinal Mastery аппликейшн нь суралцагчдад төгс эзэмших сургаалын зорилтот зарим үр дүнд хүрэхэд тусалж чадна. Энэ нь суралцагчдад төгс эзэмших сургаалын судрын хэсэг бүрд байгаа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх дадлага хийхэд туслах зорилготой юм. Та уг аппликейшныг ангидаа ашиглаж, боломжтой бол суралцагчдыг өөрсдийн төхөөрөмж дээр татаж авахад урамшуулан дэмжиж болно. Энэ нь iOS болон Android төхөөрөмжүүдэд зориулагдсан.
Төгс эзэмших сургаалын зорилгын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ChurchofJesusChrist.org дээрх “Төгс эзэмших сургаал гэж юу вэ?” (3:56) видеог үзнэ үү.
Төгс эзэмших сургаалын дадлага хичээл
Төгс эзэмших сургаалын дадлага хичээл нь суралцагчдад төгс эзэмших сургаалын зорилтот үр дүнд хүрэхэд туслах зорилготой.
Суралцахуйгаа үнэлэх хичээл
Шалгалт бол суралцах үйл явцын чухал хэсэг юм. Суралцах явцдаа түр зогсож, эргэцүүлэн бодох нь суралцагчдын хувьд эерэг туршлага байж болох бөгөөд тэдэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болохын тулд тасралтгүй өсөж хөгжих сэдлийг өгдөг. Суралцах үйл явцыг нь үнэлснээр суралцагчид суралцах үйл явцын идэвхтэй оролцогчид болдог бөгөөд өөрсдийн суралцах үйл явцад илүү их хариуцлагатай ханддаг.
Суралцахуйгаа үнэлэх хичээл нь суралцагчдад Сургаал ба Гэрээний үндсэн сургаалуудыг тайлбарлах, өөрсдийн хандлага, хүсэл эрмэлзлийнхээ талаар эргэцүүлэн бодох, Есүс Христийн илүү үнэнч шавь болоход нь туслах зан чанарыг хөгжүүлэхэд гаргаж буй ахицаа хуваалцах боломжийг олгодог. Эдгээр хичээл нь өсөлт хөгжлөө харж баяр баясгаланг мэдэрч, цаашид илүү түлхүү ажиллах ёстой талуудаа тодорхойлоход нь суралцагчдад тусалдаг. Суралцагчид хичээлийн кредитийг авахын тулд хичээлийн жилийн хагас тутамд Суралцахуйгаа үнэлэх хичээлд дор хаяж нэг удаа оролцох хэрэгтэй.
Хичээлийн хагас жилийн хугацаанд эдгээр хичээлийн алинд нь ч оролцоогүй суралцагчид хичээлийн кредитийг авахын тулд хагас жил бүрд хийх шаардлагатай Суралцахуйгаа үнэлэх хичээлийг гүйцээх хэрэгтэй. Энэхүү гарын авлагын хавсралтад Суралцахуйгаа үнэлэх хоёр хичээл багтсан. “Суралцахуйгаа үнэлэх нь, 1-р хэсэг”-ийг хичээлийн эхний хагаст оролцож чадаагүй үнэлгээг нөхөхөд ашиглаж болно. “Суралцахуйгаа үнэлэх нь, 2-р хэсэг”-ийг хичээлийн хоёр дахь хагаст оролцож чадаагүй үнэлгээг нөхөхөд ашиглаж болно. Та суралцагчдад энэ үнэлгээг өгч, тэднийг ангийнхаа бусад гишүүнтэй эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ хамт хийж дуусгахыг хүсэж болно. Тэднийг дуусахад сурч мэдсэн зүйлсээ тантай хуваалцахад урамшуул. Энэ нь суралцагчдад тохинуулах мөн тэдний сүнслэг өсөлтийг тэдэнтэй хамт тэмдэглэх боломжийг танд олгоно. Тэд энэхүү Суралцахуйгаа үнэлэх хичээлийг дуусгахад хичээлийн хагас жилийн үнэлгээний кредитийг тэдэнд өг.
Амьдралд бэлтгэх хичээл
Амьдралд бэлтгэх хичээл нь суралцагчдад дараах асуудлыг шийдвэрлэхдээ Аврагчийн сургаалыг хэрэгжүүлэх боломжийг олгох явдал юм. Үүнд:
-
Хүнд хэцүү асуулт, амьдралын хүнд асуудлуудыг шийдвэрлэхэд
-
Есүс Христ болон Түүний бошиглогчдын сургаалыг ашиглан сүнслэгээр өдөөгдөн сонголт хийхэд
-
Өөрийгөө болон гэр бүлээ тэжээж тэтгэхийн тулд бие даах чадвараа хөгжүүлэхэд
-
Бие махбодын болон сэтгэл санааны хувьд илүү эрүүл болоход
-
Хичээл сургуульдаа амжилт гаргахад туслах ур чадваруудыг хөгжүүлэхэд
-
Ирээдүйд боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх төлөвлөгөө гаргахад
-
Номлогчийн болон Сүмийн үйлчлэлд бэлдэхэд
-
Ариун сүмд гэрээнүүд байгуулж, сахихад бэлдэхэд гэх мэт.
Долоо хоног бүр Амьдралд бэлтгэх хичээл хоёрыг заахаар хичээ. Та зарим долоо хоногт үүнээс олон удаа, зарим долоо хоногт үүнээс цөөн удаа зааж болох ч аль болох дунджаар долоо хоногт хоёр хичээл заахыг хичээх хэрэгтэй. Ингэснээр суралцагчдад хичээлийн жилд энэ хичээлүүдийг бүгдийг заах боломжтой болно. Цөөн хэдэн хичээлийг өмнөх хичээл дээр заасан санаануудад тулгуурлан заадаг хэдий ч эдгээрийг заахад ямар нэг дараалал шаардлагагүй.
Амьдралд бэлтгэл хичээлүүдийн ангилал бүрд байх тойм нь Амьдралд бэлтгэх хичээлийг хэзээ заахаа шийдэхэд тань туслах үнэ цэнтэй эх сурвалж байж чадна. Эдгээр тойм нь Амьдралд бэлтгэх хичээлүүдийн зорилгыг мөн тэдгээрийг жилийн аль үед зааж болох талаар хичээл хуваарилах зөвлөмжийг харахад туслах болно.
Зохицуулагч эсвэл хөтөлбөрийн удирдагчаасаа хичээл хуваарилах удирдамжийг заавал олж аваарай.