Семинар
Сэргээлтийн тунхаг: Тойм


“Сэргээлтийн тунхаг: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Сэргээлтийн тунхаг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сэргээлтийн тунхаг

Сэргээлтийн тунхаг

Тойм

Мөнх бус амьдралынхаа тохинууллын үеэр Аврагч Өөрийн Сүмийг дэлхий дээр байгуулсан ба Сүмээ удирдуулахаар Өөрийн төлөөлөгчдийг дуудсан. Төлөөлөгчид яваандаа хөнөөгдөж, энэ нь Их урвалт хэмээх үе рүү хөтөлжээ. 1820 онд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бошиглогч Иосеф Смитэд үзэгдсэнээр дэлхийд сайн мэдээг сэргээх үйл явц эхэлсэн юм. 2020 онд “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-т Анхны үзэгдлийн 200 жилийн ойг тэмдэглэсэн. Иосеф Смит Их Эзэнээс хүлээн авсан илчлэлтүүдээ тэмдэглэсний ихэнх нь Есүс Христ бидний эрин үед ярьсан гэдгийн гэрч болох Сургаал ба Гэрээнд орсон байдаг.

сургалтын материал шигтгээ зураг Өдөр тутам судраас судлахыг дадал хэвшил болгоход урамшуул. Суралцагчдыг сударт шимтэн, өдөр тутам судраас судлахыг заан сургаж туслахаас өөр амьдралд нь хүчирхэг бөгөөд урт хугацаанд үргэлжлэх сайн сайхан үр нөлөөг үзүүлэх зүйл цөөхөн байдаг. Ийн үйлдэх нэг арга зам бол унших зорилгоо тодорхойлж, өдөр бүр судлах хувийн төлөвлөгөө гаргахад суралцагчдыг урих явдал юм. Аврагч үүнийг хэрхэн хийсэн талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь: Сүмд болон гэртээ заадаг бүх хүнд зориулав (2022) гарын авлагын Аврагч Өөрийнх нь үгийг судлах замаар Өөрийг нь таньж мэдэхэд хүмүүсийг урамшуулсан гэсэн хэсгээс үзнэ үү. Та мөн энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээний удиртгал” гарчигтай хичээл дээр үүнийг хэрхэн хийх жишээг харж болно.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг та нарт өгнө.

Их урвалт

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад хожмын өдрүүдэд Есүс Христийн үнэн Сүм сэргээгдэх шаардлагатай байсныг ойлгоход туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Gospel Library аппликэйшн эсвэл боломжтой бусад эх сурвалжийг ашиглан урвалт гэсэн үгийн утгыг олж мэдэхэд урь. Тэднийг ангид сурсан зүйлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урамшуул.

  • Видео:Эрин үе: Урвалт, Сэргээлтийн загвар” (6:52)

“Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Есүс Христийн сайн мэдээний үргэлжилсээр буй Сэргээлтийн ач холбогдол, үнэнийг мэдрэхэд туслах зорилготой.

Сургаал ба Гэрээний удиртгал

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Сургаал ба Гэрээг судалж эхлэх явцдаа Аврагчийн талаар илүү сайн мэдэхээр бэлтгэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сургаал ба Гэрээнээс хамгийн дуртай хэсгээ тодорхойлж, яагаад тэдэнд утга учиртай болохыг тайлбарлахад бэлдэхэд урь.