Семинар
1-р хичээл—Их урвалт: Аврагчийн Сүм сэргээгдэх зайлшгүй шаардлага


“1-р хичээл—Их урвалт: Аврагчийн Сүм сэргээгдэх зайлшгүй шаардлага,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Их урвалт,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

1-р хичээл: Сэргээлтийн тунхаг

Их урвалт

Аврагчийн Сүм сэргээгдэх зайлшгүй шаардлага

Харанхуйг нэвтлэх гэрэл

Есүс Христ мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр Өөрийн Сүмийг байгуулсан. Аврагч нас барж, амилсныхаа дараа Өөрийн төлөөлөгчдөд санваарынхаа эрх мэдэл, түлхүүрүүдийг өгч, Сүмээ удирдуулахаар томилжээ. Их хавчлага гаарч, төлөөлөгчид нас барсан тул хүмүүст амьд бошиглогчдоос ирдэг бурханлаг удирдамж байсангүй. Есүс Христийн сургаал, номлол өөрчлөгдсөнөөр Их урвалт хэмээх үе тохиосон. Энэхүү хичээл нь суралцагчдад хожмын өдрүүдэд Есүс Христийн үнэн Сүм сэргээгдэх шаардлагатай байсныг ойлгоход тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сэргээлтийн өмнө амьдрах нь

Суралцагчдыг дараах асуултыг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр ярилцахад урих талаар бодож үз. Та мөн суралцагчдаас ажил, амралтаараа юу хийж, хаана амьдрах байсан; гэр орон нь ямархуу харагдаж, ямар төрлийн хоол хүнс идэх байсан зэрэг илүү нарийн асуултуудыг авч үзэн ярилцахыг хүс.

Мөн та “Их урвалтын үеийн шашны төөрөгдөл” гэсэн нэмэлт суралцах үйл ажиллагааг хичээлийн энэ хэсэгт ашиглаж болох юм.

Та өнөөдөр бус 1800 онд амьдарч байна гэж төсөөл.

  • Таны амьдрал хэр өөр байх байсан бол?

    Дэлхий дээр Есүс Христийн сайн мэдээгүйгээр амьдрах нь ямар байх байсан тухай нэг ялгааг тайлбарла. Суралцагчдад энэ нь ямар байх байсан талаар бодоход туслахын тулд дараахтай адил асуултуудыг тавь.

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаа тань ямар байх байсан бол?

  • Танд ямар асуулт эсвэл санаа зовоосон асуудлууд байж болох байсан бэ?

Их урвалт

Их урвалт руу хөтөлсөн зарим үйл явдлын талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд та эдгээр үйл явдлын талаар мэддэг зүйлсээ хуваалцах эсвэл дараах тоймын зарим хэсгийг ашиглахад тэднийг урь.

Хүмүүс сайн мэдээний үнэн сургаалаас нүүр буруулж, Их Эзэний эрх мэдэл олгосон үйлчлэгчдийг эсэргүүцэх үед урвалт тохиодог. Урвалтын нэг үе нь Аврагч Сүмээ байгуулж, Сүмээ удирдуулахаар төлөөлөгчдөө томилсны дараагийн үе болох Шинэ Гэрээний үеийн дараа тохиосон.

“Аврагчийг болон Түүний төлөөлөгчдийг нас барсны дараа хүмүүс сайн мэдээний зарчмуудыг гуйвуулж, Сүмийн зохион байгуулалт, санваарын ёслолуудыг эрх мэдэлгүй атлаа өөрчилжээ. Энэхүү өргөн цар хүрээтэй явагдсан урвалтын улмаас Их Эзэн санваарын эрх мэдлийг дэлхийгээс татан авсан” (Topics and Questions, “Apostasy,” topics.ChurchofJesusChrist.org).

Дараах судруудыг уншаад, Их урвалтын үеийн дэлхийн нөхцөл байдлын талаар олж мэд.

Суралцагчид эдгээр шүлгийг бие даан эсвэл хамтрагчтайгаа судалж болно. Түүнчлэн та бүлэг бүрд нэг багц шүлгийг даалгаж, тэднийг олж мэдсэн зүйлсээ ангийнхантайгаа хуваалцахад урь.

Суралцагчдыг эдгээр шүлгээс сурч мэдсэн зүйлээ хэлэлцэхэд дараахтай адил асуултуудыг ашигла. Энэ хэлэлцүүлгийн нэг хэсэг болгон, Аврагчийн сүм болон эрх мэдэл Их урвалтын үед дэлхий дээр байгаагүй ч тухайн эрин үед Бурханыг хайрлаж, өөрсдийн ойлголтын дагуу Түүнийг итгэлтэйгээр дагахыг хичээдэг олон хүн байсан гэдгийг тайлбарлах нь чухал.

  • Их урвалтын үеийн нөхцөл байдлыг дүрсэлсэн ямар ямар үг, хэллэгийг та олж мэдсэн бэ?

  • Есүс Христийн үнэн сайн мэдээг мэдэх боломжгүй байдлыг өлсгөлөнтэй хэрхэн зүйрлэж болох вэ? Есүс Христ, Түүний сайн мэдээ дэлхийд амьдрал, тэжээл авчрах юуг санал болгодог вэ?

  • Яагаад Их урвалт болон үүний үр дагаврыг ойлгох нь чухал гэж та нар бодож байна вэ?

Өмнөх асуултын хариуд суралцагчид Их урвалтын үр дагаврыг даван гарахын тулд Есүс Христийн сайн мэдээ, эрх мэдэл сэргээгдэх ёстой байсан гэсэн үнэнтэй төстэй зүйлийг хэлж болох юм. Энэхүү үнэнийг самбарт бичиж болно.

Аврагчийн сайн мэдээний Сэргээлт

Дэлхийн түүхэнд олон удаа Тэнгэрлэг Эцэг үнэнийг байгуулж, сайн мэдээг тунхаглахын тулд бошиглогчдыг дуудаж, урвалтад унасан хүүхдүүддээ тусалсан. Бидний эрин үед Тэрээр бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сайн мэдээний Сэргээлтийг эхлүүлсэн билээ (Иосеф Смит–Түүх 1:15–20; Сургаал ба Гэрээ 1:17-г үзнэ үү).

Дараагийн хичээл болох Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг нь суралцагчдад Аврагчийн сайн мэдээний хожмын үеийн Сэргээлтийн талаар илүү ихийг судлах боломжийг олгоно.

6:55
  • Та Урвалтын үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын сайн мэдээг дэлхийд сэргээх гэсэн хүсэл эрмэлзлээс Тэдний талаар юу сурч мэдэх вэ?

  • Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ танд сүнслэгээр өсөж хөгжихөд ямар байдлаар тусалдаг вэ?

Их урвалтыг болон Сэргээлтийн хэрэгцээг тайлбарла

Суралцагчдад сурсан зүйлийнхээ талаар юу ойлгосныг нь харуулахад туслах үүднээс дараах жишээг хуваалцаж, үүнд хариулах боломж олгож болно.

Танд Сүмийн гишүүн биш ч гэсэн итгэл үнэмшлийн тань талаар сонирхдог нэг найз байдаг гэж төсөөл. Хэсэг ярилцсаны дараа найз тань “Дэлхий дээр яагаад Христийн ийм олон сүм байдаг талаар чи бодож байсан уу? Хүмүүс ийм олон сүмийн алинд нь харьяалагдахаа хэрхэн шийддэгийг би ойлгодоггүй” гэж хэлэв.

Найздаа тус болохуйц хуваалцах судар, санаагаа багтаан судлах тэмдэглэлдээ товч тойм бич. Их урвалтын тухай мөн Сэргээлт хэрэгцээтэй байсан талаар өнөөдрийн сурсан зүйлсээ оруулахаа мартуузай. Их урвалтын үр дагавруудыг даван туулахад Аврагчийн сургаал, эрх мэдэл, Сүмийн сэргээлт яагаад шаардлагатай байсныг өөрийн үгээр илэрхийлэхийг хичээ.

Энэ хичээл дээр ярилцсан үнэнүүдийн талаар гэрчлэлээ хуваалцахыг бод. Суралцагчдыг өнөөдөр сурч мэдсэн зүйлээ болон Сэргээлтийн ач холбогдлыг хэн нэгэнтэй хуваалцах боломжтой байхын төлөө залбирахад урь.