“3-р хичээл—Сургаал ба Гэрээний удиртгал: Есүс Христийн дуу хоолойг сонсох,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээний удиртгал,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээнээс бид Их Эзэний үгийг уншиж болохоос гадна энэ нь бидэнд Түүний дуу хоолой өнөөгийн хүмүүст, тэр ч байтугай бидэнд хувь хүнд маань хандан ярьж байгааг сонсоход тусалдаг. Энэхүү хичээл нь Сургаал ба Гэрээг судалж эхлэхдээ Аврагчийг илүү сайн таньж мэдэхэд өөрсдийгөө бэлтгэхэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та хамгийн сайн мэддэг гэж боддог хүнийхээ талаар бод.
Сургаал ба Гэрээнд Есүс Христ Өөрийг нь илүү сайн таньж мэдэх зарим арга замыг бидэнд тайлбарласан ба ийнхүү үйлдсэнээр бид адислал хүлээн авах болно хэмээн амласан.
Сургаал ба Гэрээ 19:23–24-ийг уншаад, Аврагчийн урилга болон амлалтыг хайж ол.
Энэ жил та Сургаал ба Гэрээг гэртээ, сүм дээр мөн семинар дээр судлах боломжтой байх болно. Судлах явцдаа та Есүс Христийн талаар суралцаж, Түүний үгсийг сонсох олон боломжийг олж авна. Энэ нь танд Түүнийг бүрэн дүүрэн таньж мэдэн, Түүний амладаг амар амгаланг мэдрэхэд тусална.
Сургаал ба Гэрээний удиртгал хэсгийн 1–3-р догол мөрийг мөн 8-р догол мөрийг унш. Уншиж байхдаа та Сургаал ба Гэрээг судлах нь хэрхэн танд Есүс Христийг илүү бүрэн дүүрэн таньж мэдэхэд тусалдаг талаар өгүүлсэн үг хэллэгийг хайж ол.
Сургаал ба Гэрээн дэх Аврагчийн дуу хоолой
Дээрх догол мөрүүдээс бид Сургаал ба Гэрээг судалснаар энэ цаг үед бидэнд хандан ярих Аврагчийн дуу хоолойг сонсож, Түүний талаар илүү ихийг мэдэж авч чадна гэх үнэнийг мэдэж авч болно.
Сургаал ба Гэрээ 18:33–36-г уншаад, энэ үнэнийг заасан Аврагчийн сургаалыг хайж ол.
Та Сургаал ба Гэрээг судлах явцдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сурч мэдэж байгаа зүйл дээрээ төвлөр. Тэдний талаар олж авсан ойлголтоо бичихэд зориулан судлах тэмдэглэлийнхээ нэг хэсгийг гаргаж эсвэл Gospel Library аппликэйшн дээрээ тэмдэглэл үүсгэх нь тустай байж болох юм. Та сурч мэдсэн ойлголтоо жилийн туршид жагсаалтдаа нэмж болно. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сурсан зүйл тань тэдэнд итгэх итгэл, тэднийг хайрлах таны хайранд хэрхэн нөлөөлөх тухай бодож үз.
Сургаал ба Гэрээн дээрх дараах хэдэн судраас Аврагчийн үгсийг судал. Судалж буй шүлгээсээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай юу сурч мэдэж болоход анхаар.
-
Судрын эдгээр хэсэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг ойлгоход танд тусалсан бэ? Тэдний талаар эдгээрийг мэдэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Эдгээр шүлгээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сурч мэдсэн зүйл тань амар амгаланг мэдрэхэд тань хэрхэн туслах вэ?
Судар судлахыг зорилгоо болгох
Семинарын нэг зорилго бол өдөр бүр судар судлах замаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход танд туслах явдал юм. Сургаал ба Гэрээг судлахтай холбоотой зорилго тавихын тулд Ариун Сүнсээр дамжуулан сүнслэг өдөөлт эрэлхийл. Зорилго тавихдаа дараах асуултуудын талаар бод.
-
Хэзээ, хаана би өдөр бүр судар судалж болох вэ?
-
Өдөрт хэдэн цаг судлах вэ?
-
Судар судлахдаа Ариун Сүнсийг илүү бүрэн урихын тулд би юу хийж чадах вэ?
Зорилгоо судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.