Семинар
Сургаал ба Гэрээ 1: Тойм


“Сургаал ба Гэрээ 1: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 1,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 1

Сургаал ба Гэрээ 1

Тойм

Их Эзэн хожим нь Сургаал ба Гэрээ болсон Зарлигуудын Номын өмнөх үгийг илчилсэн. Тэрээр дэлхийд сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо өргөж, үнэн бөгөөд амьд Сүмийг гэрчилж, Өөрийнх нь байна уу эсвэл Түүний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу яг адил хэмээн заасан.

сургалтын материалын шигтгээ зураг Тэдний хувь нэмэр үнэ цэнтэй гэдгийг мэдрэхэд нь суралцагчдад тусал. Сонсохын тулд хичээлийн тоймд дараа нь юу байгаа вэ гэхээс илүү бусад хүний зүрх сэтгэлд юу байгаа вэ гэдэгт анхаарлаа илүү их хандуулах шаардлагатай. Сүнсээр өдөөгдсөн үед төлөвлөсөн зүйлээ хойшлуулан, суралцагчдын асуудлыг сонсоход бэлэн бай. Өөрийн үг хэл, үйлдлээр тэднийг сонсох хүсэлтэй байгаагаа харуул. Аврагч хэрхэн үүнийг хийж байсан талаар илүү ихийг мэдэх бол Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын Аврагч хүн бүрийг хүндэлж, үнэлдгээ баталгаажуулсан гэсэн хэсгийг үзнэ үү.

Үүнийг хэрхэн давтах жишээг Сургаал ба Гэрээ 1-ийн хичээлд оруулж өгсөн.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг та нарт өгдөг.

Сургаал ба Гэрээ 1

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Их Эзэний дэлхийд сэрэмжлүүлэг өгдөг шалтгааныг ойлгоход суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг судраас судлах зорилго нь хэр биелж байгааг хуваалцахад бэлдэж ирэхэд урь. Тулгарч буй сорилт бэрхшээл, амжилтынхаа аль алиныг хуваалцахад тэднийг урамшуул. Та тэднийг хичээл зүтгэлээ үргэлжлүүлж, сайжрах зорилго тавихад урамшуулж болох юм.

  • Материал: Суралцагчдад зориулсан мийм, зурагт хуудас, бусад төсөл бүтээх цаас, зурах материал хэрэгсэл (Мөн уг үйл ажиллагааг судлах тэмдэглэл болон харандаагаар гүйцэтгэж болно.)

Сургаал ба Гэрээ 1:30–33

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад цорын ганц үнэн сүм болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ач холбогдлыг мэдрэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 1:30 дахь төгс эзэмших сургаалын хэсгийг уншиж, “цорын ганц үнэн бөгөөд амьд сүм” гэсэн Их Эзэний үг ямар утгатайг тунгаан бодоход урь.

  • Бэлдэх зүйл: Суралцагчдад зориулсан “Үнэн ба амьд сүм” тараах материал

Сургаал ба Гэрээ 1:37–38

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад судрууд болон орчин үеийн бошиглогчдын үгсээр дамжуулан Их Эзэний үгийг судлахад тусална.