Семинар
4-р хичээл—Сургаал ба Гэрээ 1: “Их Эзэний дуу хоолой дэлхийн өнцөг булан бүрд”


“4-р хичээл—Сургаал ба Гэрээ 1: ‘Эзэний дуу хоолой дэлхийн өнцөг булан бүрд,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 1,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

4-р хичээл: Сургаал ба Гэрээ 1

Сургаал ба Гэрээ 1

“Их Эзэний дуу хоолой дэлхийн өнцөг булан бүрд”

Зураг
Христ уулын энгэрт сууж байгаа нь

Хожим нь Сургаал ба Гэрээний нэг хэсэг болсон Зарлигуудын Номыг хэвлэгдэхээс өмнө бошиглогч Иосеф Смит уг номын өмнөх үгийг бичихийг Их Эзэнээс хүсжээ. Хариуд нь Их Эзэн одоогийн Сургаал ба Гэрээний 1-р хэсгийг дэлхийд хандсан илчлэлтүүдийн удиртгал болгон илчилсэн юм. Энэ хичээл нь суралцагчдад Их Эзэн яагаад дэлхийд сэрэмжлүүлэг өгдгийг ойлгоход тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

“Сэрэмжлүүлгийн дуу хоолой”

Яагаад хэн нэгэн хүн өөр хүнд сэрэмжлүүлэг өгч болох талаар тунгаан бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах эсвэл тэдний хэрэгцээнд хамгийн сайн тохирох жишээг ашигла.

Найз тань сөрөг үр дагаварт хүргэх шийдвэр гаргаж байна гэж төсөөлье.

Энэ нь ямар шийдвэр байж болох талаар бодит жишээг хуваалцахад суралцагчдыг урь. Эцэг эхдээ худал хэлэх, Мэргэн ухааны үгийг зөрчих, сургууль дээрээ бусдаас хуулах эсвэл Сүмээ орхих гэх мэт жишээнүүд байж болно.

  • Та яагаад найздаа энэ шийдвэрийн талаар сэрэмжлүүлэх вэ?

Аврагч мөн “сэрэмжлүүлгийн дуу хоолой”-г өгдөг (Сургаал ба Гэрээ 1:4). Дараах асуултуудыг тунгаан бод.

  • Аврагч яагаад бидэнд сэрэмжлүүлдэг байж болох вэ? Тэр яагаад танд онцгойлон сэрэмжлүүлэх вэ? Хэрхэн?

  • Энэ нь Түүний талаар танд юу зааж байна вэ?

Энэ хичээлийг судлах явцдаа эдгээр асуултын хариултыг ол.

Их Эзэн сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо бүх хүнд хандан өргөсөн

Дараах мэдээлэл нь Сургаал ба Гэрээний өмнөх үгийг хэрхэн хүлээн авсан түүхийг ойлгоход суралцагчдад тусална.

1831 оны 11-р сар гэхэд бошиглогч Иосеф Смит Их Эзэнээс хүлээн авсан 60 гаруй илчлэлтээ тэмдэглэсэн байв. Гэсэн ч Сүмийн хэдхэн гишүүн эдгээр илчлэлтийг унших боломжтой байсан. Бошиглогчийн удирдлагаар илчлэлтүүдийг хожим нь Сургаал ба Гэрээний нэгэн хэсэг болсон Зарлигуудын Ном хэмээх шинэ судар номд эмхэтгэсэн юм. Уг номыг хэвлэгдэх гэж байхад Иосеф Их Эзэнд удиртгал хэсгийг өгөхийг гуйн залбирчээ. Хариуд нь тэр илчлэлтээр дамжуулан, Их Эзэний нэрлэснээр “миний өмнөх үг” (Сургаал ба Гэрээ 1:6) гэх судрын 1-р хэсгийг хүлээн авсан юм.

Дараах асуулт болон судрын эшлэлүүдийг самбарт бичихийг бод. Суралцагчид бие даан эсвэл жижиг бүлэг болон хариултуудыг олж болно. Хэрэв жижиг бүлгээр ажиллаж байвал ангийнхантай хуваалцахаасаа өмнө олж мэдсэн зүйлээ бүлгээрээ хураангуйлахад суралцагчдыг урь.

Дараах асуултуудад хариулахын тулд судруудаа ашигла.

  • Аврагч өнөө үед хэнд сэрэмжлүүлсэн бэ? (Сургаал ба Гэрээ 1:1–4, 34–36-г үзнэ үү; “хүмүүсийг ялгаварлан нүүр тал харагч” [35-р шүлэг] гэдэг нь нэг хүнийг дорд үзэн, нөгөөд тал засдаг хүнийг хэлдэг гэдгийг мэдэх нь тус болж болох юм).

  • Их Эзэн захиасаа хэрхэн хүргэдэг вэ? (мөн Сургаал ба Гэрээ 1:4–6-г үзнэ үү).

Суралцагчдыг хариултаа бодох үед Аврагч сэрэмжлүүлгийн дуу хоолойгоо бүх хүнд хандан өргөсөн гэсэн мэдэгдлийг самбарт бичих нь тустай байж болох юм. .

Их Эзэний сэрэмжлүүлгийн дуу хоолой нь Түүний хайрын илрэл юм.

Сургаал ба Гэрээ 1-д Аврагчийн дэлхийд сэрэмжлүүлэг өгдөг хэд хэдэн шалтгааныг илчилдэг. Та судлах явцдаа эдгээр шалтгаан нь хэрхэн Аврагч биднийг адисалдгийн нотолгоо байж болох талаар тунгаан бод.

Сургаал ба Гэрээ 1:11–17, 21–28-ыг уншаад, Их Эзэний бидэнд сэрэмжлүүлдэг шалтгааныг олж мэд.

Ангиа хоёр хуваахыг бодоорой. Нэг бүлэгт 11–17-р шүлгийг, нөгөө бүлэгт 21–28-р шүлгийг уншихыг даалга. Суралцагчдад илүү дэлгэрэнгүй заавар хэрэгтэй бол та хоёр баганатай хүснэгт зурж болно. Шүлгүүдийг эхний баганад оруулаад, хоёр дахь баганад сэрэмжлүүлэх шалтгааныг суралцагчдаар бичүүл. Суралцагчид дараахтай адил хариултуудыг олж болох юм. Үүнд:

  • 1:12 Ирэх тэр зүйлийн төлөө биднийг бэлтгэхийн тулд

  • 1:15–17 Өнөөгийн сорилт бэрхшээл, нүглийн талаар бидэнд сэрэмжлүүлэхийн тулд

  • 1:21 Бидний итгэлийг өсгөхийн тулд

  • 1:22 Их Эзэний үүрдийн гэрээ үндэслэгдэн бий болж болохын тулд

  • 1:26 Бидэнд заавар өгөхийн тулд

  • 1:27 Гэм нүгэл үйлдэх үед сахилгажуулж, засаж залруулахын тулд

  • 1:27 Наманчлахад бидэнд туслахын тулд

  • 1:28 Бидэнд мэдлэг өгөхийн тулд

Хэдэн суралцагчийг дараах удирдамжийг ашиглан сурсан зүйлээ хуваалцахад урихыг бод.

Их Эзэний бидэнтэй ярьдаг шалтгаануудаас олж мэдсэн нэг шалтгаанаа сонгоод, дараах асуултуудын нэг юм уу хоёрт нь хариул.

  • Энэ шалтгаан хэрхэн Аврагчийн хайрын нотолгоо байдаг вэ? Энэ шалтгаан нь хэрхэн адислал байж болох вэ?

  • Та хэзээ энэ адислалыг авч байсан бэ? Та яагаад энэ адислалыг амьдралдаа хүлээн авахыг хүсэх байсан бэ?

  • Яагаад дэлхийд энэ адислал хэрэгтэй вэ?

Аврагч өнөө үед бидэнд хэрхэн сэрэмжлүүлэг өгдөг вэ?

Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад олж мэдсэн зүйлсээ хуваалцахад тусална. Та суралцагчдад цаас өгч эсвэл судлах тэмдэглэлээ ашиглахад тэднийг урьж болно. Суралцагчдыг захиасаа хэрхэн хуваалцах тал дээр бүтээлч байхад урамшуул. Боломжтой бол зурах материал хэрэгсэл өгч болно.

Энэ ням гаргийн хичээл дээр багш тань таныг өнөө үед Их Эзэн яагаад бидэнд сэрэмжлүүлэг өгдөг талаар хуваалцахын тулд хэдэн минут зарцуулахад урьсан гэж төсөөл. Та ангидаа энэ захиасыг хэрхэн утга учир бүхий арга замаар хуваалцахаа бод. Энэхүү захиасыг ангийнхантайгаа хуваалцахад зориулан тараах материал, мийм, зурагт хуудас бэлд эсвэл бусад бүтээлч арга замаар бэлтгэ. Дараах зүйлсийг оруулна уу.

  • Их Эзэн бүх хүнд сэрэмжлүүлэг өгдөг дор хаяж нэг шалтгааныг хуваалцдаг Сургаал ба Гэрээ 1-ийн нэг шүлэг.

  • Өнөөгийн бидэнд өгсөн Их Эзэний сэрэмжлүүлгийн нэг жишээ (хэрэв та Их Эзэн дэлхийн сорилт бэрхшээл, гэм нүглийн [Сургаал ба Гэрээ 1:15–17-ыг үзнэ үү] талаар бидэнд сэрэмжлүүлдэг гэдгийг сонгосон бол судраас тухайн шүлгийг эсвэл орчин үеийн уруу таталтуудын талаар бидэнд сэрэмжлүүлсэн орчин үеийн бошиглогчийн үгсийг хуваалцаж болох юм.)

  • Өнөө үед Их Эзэний бидэнд өгдөг сэрэмжлүүлгийн захиасны тухай таны бодол, мэдрэмж. Та мөн өөрийн туршлагыг оролцуулж болно.

Суралцагчдыг бодлоо хуваалцах үед тэдний чин сэтгэлийн хичээл зүтгэлийг үнэлж, талархан мөн Аврагч бидэнд өнөө үед өгч буй захиасаараа дамжуулан Өөрийн хайрыг тодорхой болгодог тухай арга замуудыг олж мэд.

Суралцагчдад хуваалцсан сэтгэгдлийг нь үнэлдэг гэдгээ ойлгуулахад тус болгох үүднээс нэмэлт сургалтын материал болгож “Та суралцагчдыг сэтгэгдлээ хэлэхээс өмнө эсвэл сэтгэгдлээ хэлэхээр гараа өргөх үед тэднийг үнэлдэг гэдгээ ойлгуул” гэсэн хэсгийг үзнэ үү. Энэ сургалтын материалыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Зааж байгаа хүмүүсээ хайрлах хэсгээс олох боломжтой.

Хэвлэх