Семинар
6-р хичээл—Сургаал ба Гэрээ 1:37–38: “Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил”


“6-р хичээл—Сургаал ба Гэрээ 1:37–38: ‘Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 1:37–38,” Сургаал ба Гэрээний семинар

6-р хичээл: Сургаал ба Гэрээ 1

Сургаал ба Гэрээ 1:37–38

“Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил”

Есүс Христ

Зарлигуудын Номын (одоогийн Сургаал ба Гэрээ) талаарх өмнөх үгийн төгсгөлд Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан бидэнтэй ярьдгаа гэрчилсэн. Энэ хичээл нь судрууд болон орчин үеийн бошиглогчдын үгсээр дамжуулан Их Эзэний үгсийг судлахад суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бид яагаад Их Эзэнийг сонсохыг хүсэх байсан бэ?

2:32

Дараа нь тэднийг нүдээ аниад, доорх асуултуудыг тунгаан бодохдоо дараах жишээг төсөөлөхийг хүс. Хэт хувийн шинжтэй биш бол хариултаа хуваалцахад суралцагчдыг урь.

Танд Аврагч, Есүс Христтэй хамт нэг өрөөнд байх боломж олдсон гэж төсөөл.

  • Та яагаад Түүнтэй ярьж, Түүнийг сонсохыг хүсэх вэ?

  • Аврагчийг тантай юун тухай ярилцаж, ямар удирдамж заавар өгөөсэй гэж та хүсэх байсан бэ? Яагаад?

  • Уг туршлагыг танд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?

Энэ хичээлийг судлахдаа та Аврагчийн үгсийг хэрхэн сонсож, тэдгээр нь хувь хүний тань хувьд хэрхэн таныг адислахыг олж мэдэхэд туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Амьдралдаа хэрхэн Аврагчийг сонсох вэ?

Аврагч биднийг хайрладаг бөгөөд Өөрийнх нь дуу хоолойг үргэлжлүүлэн сонсохыг хичээдэг байгаасай хэмээн биднээс хүсдэг. Сургаал ба Гэрээний өмнөх үгийн төгсгөлд Аврагчийн бидэнтэй ярьдаг зарим арга замыг онцолсон.

Сургаал ба Гэрээ 1:37–38-ыг уншаад, Түүний бидэнтэй ярьдаг тэдгээр арга замыг олж мэд. “Зарлигууд” гэх үг нь Зарлигуудын Номыг (эсвэл Сургаал ба Гэрээ) хэлж байгааг санах нь тустай байж болох юм.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Сургаал ба Гэрээ 1:37–38 нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж авахад урь.

  • Та эдгээр шүлгээс юу сурч мэдсэн бэ?

    Та суралцагчдаас ойлгосон зүйлээ хуваалцахыг хүсэж болно. Их Эзэн судар болон бошиглогчдоороо дамжуулан бидэнтэй ярьдаг гэдгийг тэд дурдаж магад. Хэрэв дурдахгүй бол Сургаал ба Гэрээний нэг хувийг мөн орчин үеийн бошиглогчийн болон Аврагчийн зургийг бариад, Сургаал ба Гэрээ 1:38-ын дагуу тэдэнд юу нийтлэг байгааг асуу. Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил гэсэн үнэнийг зааж буй хэллэгийг тэмдэглэхэд суралцагчдыг урь.

    Хэрэв хэрэгтэй бол дараах шүлгүүдийг самбарт бичээд, нэг юм уу хоёр шүлгийг уншин, дээрх үнэнийг баталсан юуг зааж байгааг олж мэд. Үүнд: Дэд хууль 18:18; Сургаал ба Гэрээ 18:33–36; 21:4–6. Суралцагчид эдгээр шүлгийг Сургаал ба Гэрээ 1:38-ын холбогдох эшлэл болгон тэмдэглэж болох юм.

  • Яагаад заримдаа Их Эзэний үгсийг судлах нь хэцүү байж болох вэ?

  • Бидний тодорхойлсон үнэн эсвэл Сургаал ба Гэрээ 1:37–38 дахь өөр ямар үг хэллэг Их Эзэний үгийг судлахад хэрхэн урамшуулж байна вэ?

Яагаад бид Түүний үгсийг судлахыг хүсдэг вэ?

  • 1:15

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Кэрол Ф.Макконки эгч ийн заасан.

Кэрол Ф.Макконки эгч

[Хожмын үеийн бошиглогчид] Христийн нэрээр ярьдаг. Tэд Христийн нэрээр бошиглодог. Тэд бүх зүйлийг Есүс Христийн нэрээр үйлддэг. Бид тэдний үгсээс Их Эзэний дуу хоолойг сонсож, Аврагчийн хайрыг мэдэрдэг билээ. (Кэрол Ф.Макконки “Бошиглогчдын үгсийг дагаж амьдарцгаая,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 87)

  • Танд энэ мэдэгдлийн юу нь таалагдсан бэ мөн та юу сурч мэдсэн бэ?

    Сайн дураараа хуваалцах хүн байгаа эсэхийг асуухын өмнө дараах асуултын талаар бодох хугацааг суралцагчдад гаргаж өг. Суралцагчдыг тунгаан бодож байх үеэр тэдэнд ойр байж болох хувийн жишээнээсээ хуваалцахыг бодоорой. Ингэх нь тэдэнд өөр жишээнүүдийг бодож олоход тусална.

  • Хэзээ та (эсвэл таны таньдаг хэн нэгэн) судрууд эсвэл орчин үеийн бошиглогчдоор дамжуулан Их Эзэний захиасыг хүлээн авснаа мэдэрч байсан бэ?

Дадлага

Дараах үйл ажиллагаа нь Христийн үйлчлэгчдийн үгсийг судлах явцдаа Түүнд илүү ойртоход нь суралцагчдад туслах зорилготой. Үүнийг хийж гүйцэтгэснийх нь дараа бодол санаагаа хуваалцах хангалттай цагийг тэдэнд гаргаж өгсөн байхад анхаар.

  1. Дараах шүлгүүд болон орчин үеийн бошиглогчдын зарим үгийг судлахад хэдэн минут зарцуул. Судалж байхдаа та Их Эзэн тэдгээр үгийг өөрт тань хэлж байна гэж төсөөлөн бод. (Энэ бол судраас судлах бүрдээ ашиглаж болох чухал суралцах чадвар юм.) Та өөрт утга учиртай үгсээ тэмдэглэхийг бод.

    Сургаал ба Гэрээ 6:34–37; 10:5; 19:23; 27:15–18; 58:26–28; 68:5–6; 78:18–19; 82:10; 98:1–3; 112:10. (Эсвэл Сургаал ба Гэрээний өөр шүлгийг сонгоно уу.)

    Хэрэв суралцагчдын тань хэрэгцээнд илүү таарч тохирно гэж бодож байвал тэдгээрийн оронд тэдэнд илүү тохиромжтой байж болох бошиглогчдын сүүлийн үеийн хэд хэдэн эшлэлийг нэгтгэхийг бодож үз. Лиахона сэтгүүлийн хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы дугаарын хэдэн хувийг бэлдсэн байхад анхаар.

  2. Хувь хүний тань хувьд танд тус болно гэж бодож байгаа сүүлийн Ерөнхий чуулганы зарим эсвэл бүх үгийг судал.

    Туршлагаа хуваалцахад суралцагчдыг урь. Дараах асуултууд тус болж магадгүй.

  3. Та юу сурч мэдсэн бэ?

  4. Аврагч танд тэдгээр үгийг хэлж байна гэж төсөөлөх нь суралцах үйл явцад тань хэрхэн нөлөөлсөн бэ?

  5. Үүнийг хувиараа судлахдаа тогтмол хийх нь Аврагчтай харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Суралцагчдыг хуваалцаж байх үед, Их Эзэн судрууд болон бошиглогчдоороо дамжуулан бидэнтэй ярьсаар байгааг онцлох арга замуудыг хайж ол.

Хичээлийн төгсгөлд, Аврагчийн үйлчлэгчдийн үгсээр дамжуулан Түүнд илүү ойртохын тулд юу хийхийг хүсэж байгаагаа судлах тэмдэглэлдээ бич. Зарим санааг өгье.

  • Их Эзэнийг танд хандан ярьж байгаа мэтээр Сургаал ба Гэрээг тогтмол судал.

  • Өглөө хичээлдээ явахаар эсвэл орой унтахаар бэлдэхдээ юм уу танд илүү тохиромжтой өөр цагт бошиглогчдын үгсийг сонс.

Цээжил

Та Сургаал ба Гэрээ 1:37–38-ын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараагийн хичээлээр тэдгээрийг давтаж болно. “Миний өөрийн дуу хоолой байна уу, эсвэл миний үйлчлэгчдийн дуу хоолой байна уу, энэ нь яг адил” гэдэг нь судрын түлхүүр үг хэллэг юм. Цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад бий.