Семинар
Иосеф Смит—Түүх 1:1–26-ийн тойм


“Иосеф Смит—Түүх 1:1–26-ийн тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага, (2025)

“Иосеф Смит—Түүх 1:1–26,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Иосеф Смит—Түүх 1:1–26

Иосеф Смит—Түүх 1:1–26

Тойм

Иосеф Смит хүүхэд байхдаа Есүс Христийг дагахыг мөн аль сүм нь зөв, аль сүмд нэгдэх ёстойг мэдэхийг эрэлхийлсэн. Уг эрэл нь түүнийг гэрийнхээ ойролцоох ойн төгөл рүү Бурханаас асуухаар явахад хүргэв. Хариуд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдэж, дэлхий дээрх Бурханы үнэн Сүмийн Сэргээлт эхэлсэн юм. Иосеф Анхны үзэгдлийн энэхүү туршлагаа хуваалцсаныхаа дараа хавчлагын бай болжээ. Гэсэн ч энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүнд үзэгдсэн гэсэн итгэл үнэмшлийг нь бууруулаагүй юм.

сургалтын материал шигтгээ зурагТэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт төвлөр. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлаж, таньж мэдэх нь суралцагчдад Тэднийг дагахаар хөрвөгдөхөд тусална. Хичээлд бэлдэж мөн заахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт төвлөрч суралцах арга замыг олохын тулд сүнслэг өдөөлтийг тасралтгүй эрэлхийл. Үүнийг хэрхэн хийх талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Есүс Христэд ирэхэд нь суралцагчдад тусал” хэсгээс үзнэ үү. Та мөн энэ долоо хоногийн “Иосеф Смит—Түүх 1:15–20” гарчигтай хичээл дээр үүнийг хэрхэн гүйцэтгэх жишээг харж болно.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг та нарт өгдөг.

Иосеф Смит—Түүх 1:1–14

Хичээлийн зорилго: Энэ хичээл суралцагчдад Бурханаас үнэнийг олж мэдэхээр хичээж зүтгэхдээ Иосеф Смитийн жишээг дагахад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад Иосеф Смитийн гэр бүл хамтдаа Библиэс тогтмол суралцаж, залбирч мөн шашны тухай ярилцдаг байсныг тайлбарла. Суралцагчдыг гэртээ сайн мэдээний зааварчилгааг дагаж байгаа эсэх талаараа эргэцүүлэн бодоход урь. Гэр оронд төвлөрсөн сайн мэдээнээс суралцах нь тэдэнд хэрхэн нөлөөлж байгааг мөн энэ нь тэдний гэр орныг одоо төдийгүй ирээдүйд адисална гэдгийг хэрхэн мэдэрч байгааг ангидаа хуваалцах цагийг суралцагчдад гаргаж өг.

  • Видео:Сэргээлт” (19:12; цагийн код 1:15-аас 15:34 хүртэл үзнэ үү)

Иосеф Смит—Түүх 1:15–20

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай илчилсэн чухал үнэнийг Иосеф Смитийн Анхны үзэгдлээс ойлгоход суралцагчдад тусална.

Иосеф Смит—Түүх 1:21–26

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн гэдэг гэрчлэлийг Ариун Сүнснээс мэдрэх боломжийг олгоно.