“9-р хичээл—Иосеф Смит—Түүх 1:21–26: ‘Би үзэгдэл харсан … би үүнийг үгүйсгэж чадахгүй,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Иосеф Смит—Түүх 1:21–26,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
14 настай Иосеф Анхны үзэгдлийн талаар орон нутгийн сүмийн тохинуулагчид хуваалцсаныхаа дараа тэр даруй хавчлагын бай болов. Гэсэн ч энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр түүнд үзэгдсэн гэсэн итгэл үнэмшлийг нь бууруулаагүй юм. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэн гэж Ариун Сүнсний гэрчлэхийг мэдрэх боломжийг суралцагчдад олгоно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) хоёр номлогчийн Иосеф Смитийн талаарх гэрчлэлийг сорьсон нэгэн түүхийг хуваалцжээ.
2:3
Хоёр [номлогч] ноён Элмэр Поллардын гэрт дуудагдан иржээ. … Тэд захиасаа танилцуулж, түүнийг өөрсөдтэй нь хамт залбирах уу гэж асуусан байна. Тэр зөвшөөрч, өөрөө залбирал хэлэхийг хүсжээ.
Түүний энэ залбирал номлогчдыг бүр гайхширахад хүргэв. Тэр “Тэнгэрлэг Эцэг минь энэ хоёр азгүй, төөрөлдсөн номлогчийг гэртээ буцаж мөн маш гайхалтай боловч өөрсдийнхөө маш бага мэддэг захиасыг Канадын хүмүүстэй хуваалцаж цагаа дэмий үрэхгүй байхаар адислаарай” гэж хэлжээ.
Тэднийг өвдөг дээрээсээ босоход, ноён Поллард номлогчдоос гэрт нь дахин хэзээ ч ирэхгүй байхыг хүсэв. Тэднийг явахад тэрээр: “Иосеф Смит Бурханы бошиглогч байсан гэдэгт үнэхээр итгэдэг гэж та нар надад хэзээ ч хэлж чадахгүй” гэж ёжтойгоор хаалгаа тас саван хаасан гэдэг. (Thomas S. Monson, “The Prophet Joseph Smith: Teacher by Example,” Liahona, Nov. 2005, 69)
-
Иосеф дээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр зочилсон бас түүнийг бошиглогчоор дуудсан талаар та хэрхэн итгэлтэйгээр гэрчилж чадах бэ?
-
Үүнийг өөрөө мэдэх нь таны амьдрал, Бурхантай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлж болох вэ?
Та энэ хичээлийг судлахдаа Анхны үзэгдэл танд ямар утга учиртайг мөн энэ нь амьдралыг тань хэрхэн өөрчилсөн эсвэл өөрчилж болохыг эргэцүүлэн бод. Хичээлийн төгсгөлд бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичих боломжтой.
Иосеф Смитийн Анхны үзэгдлийн бодит байдал
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг Иосеф Смитэд үзэгдсэний дараа тэр орон нутгийн сүмийн нэгэн номлогчтой болсон явдлыг хуваалцжээ.
Иосеф Смит—Түүх 1:21–23-ыг уншаад, тэр номлогч болон бусад хүн Иосефын үзсэн үзэгдлийн тухай сонсоод хэрхэн хандсаныг олж мэд.
-
Юу болсон талаарх эдгээр шүлэгт дүрсэлсэн Иосефын тайлбараас юу нь танд онцгой санагдаж байна вэ?
-
Таны үнэн гэж мэдэх зүйлийг үгүйсгэхийг та ямар байдлаар мэдэрч байсан бэ?
-
Бусад хүнийг хэлсэн зүйлд тань эргэлзэх үед үнэний талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй байх нь яагаад чухал вэ?
Иосеф Смит—Түүх 1:24–26-г уншаад, Иосеф өөрийн үзэгдлийн үнэн зөвийг баталсан хэсгийн үг, хэллэгийг тодруулж болно.
-
Эдгээр шүлгээс бид ямар ямар үнэнийг мэдэж авч болох вэ?
-
25-р шүлэгт цэдэглэснээр, Бурханы талаарх Иосефын ойлгосон зүйл нь үнэн гэдгийг мэддэг зүйлийнхээ төлөө бат зогсоход түүнд хэрхэн тусалсан бэ?
-
Ангиараа “Иосеф Смитийн анхны залбирал” (Дуулал, х. 17) дууллыг дуул эсвэл үгсийг нь унш. Уг дууллын Ариун сүмийн талбайн Табэрнэклын найрал дуучдын дуулсан хувилбарыг өгөв.
4:8
-
4:42
-
Иосеф Смит—Түүх 1:16–17 дээрх үгсийг анхааралтай тунгаан бодож, тэмдэглэлдээ бич. Эсвэл хэрэв боломжтой бол дижитал төхөөрөмж дээр эдгээр үгийг уншиж байгаагаа бичиж, өөрийгөө сонс.
-
Ерөнхий чуулганаар Анхны үзэгдлийн талаар хэлсэн үгийг унш. Өөр сонголтуудыг доор өгөв.
2:3
Анхны үзэгдэл таны хувьд ямар учир утгатайг тэмдэглэлдээ бич. Гэрчлэлийнхээ талаарх бодлоо эсвэл Анхны үзэгдлийн талаар гэрчлэлтэй байх нь амьдралыг тань хэрхэн адисалж болох талаар бичнэ үү.