Семинар
Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65-ын тойм


“Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65-ын тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага, (2025)

“Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65

Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65

Тойм

Анхны үзэгдлээс гурван жилийн дараа Иосеф Смит Бурханы өмнө ямар байр суурь эзэлдгээ мэдэхийг хүсжээ. Тэр Бурханаас удирдамж хүсэн залбирав. Тэнгэр элч Моронай Иосефт үзэгдэж, Бурханд Өөрт нь зориулсан хийх нэгэн ажил бий гэдгийг хэлжээ. Моронай алтан ялтаснуудын талаар ярьж, Елиа хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлэх болно гэсэн Малахийн бошиглолыг оролцуулан Иосеф Смит гүйцэлдүүлэхэд нь тусална гэсэн Библийн бошиглолуудыг эш татсан.

сургалтын материалын шигтгээ зурагСүнсээр заа. Ариун Сүнс үнэнийг мөн Христийг гэрчилдэг бөгөөд зүрх сэтгэлийг өөрчилдөг. Бид зөвхөн Ариун Сүнсээр дамжуулан Есүс Христэд итгэх итгэлийг төрүүлэн, бусдад Түүнтэй илүү адил болоход нь туслах сайн мэдээг заах эцсийн зорилгоо биелүүлж чадна. Энэ үүргээ гүйцэтгэхдээ Ариун Сүнсийг хэрхэн урих арга замуудыг эрэлхийл. Аврагч үүнийг хэрхэн гүйцэтгэсэн талаар илүү ихийг Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч хүмүүст Ариун Сүнсээр заалгах боломж олгосон” хэсгээс үзнэ үү. Суралцагчдыг өөрийгөө үнэлэх боломжоор хангах нь үүнийг хийх нэг арга зам байж болно. Та мөн энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 2” гарчигтай хичээлээс үүнийг хэрхэн хийх жишээг харж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд шаардлагатай санаануудыг та нарт өгнө.

Иосеф Смит—Түүх 1:27–50

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Бурханы бошиглогчийн хувьд Иосеф Смитийн дуудлагын ач холбогдлыг ойлгоход тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Бурхан Иосеф Смитийг бошиглогч болгохоор дуудсанаар илчлэгдсэн утга учиртай үнэний тухай хуваалцахаар бэлдэж ирэхэд суралцагчдыг урь.

Иосеф Смит—Түүх 1:50–65

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Их Эзэн зарлигласан ажлыг нь гүйцэтгэхэд тэдэнд туслах болно гэдгийг ойлгоход суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Амьдралдаа Аврагчийн тусламжаас хэрхэн үр өгөөж хүртэж болох талаар бодож ангид ирэхэд суралцагчдыг урь.

  • Үзүүлэх материал: Хичээл эхлэхээс өмнө самбар дээр хүснэгтийг хуулж зурж болно.

Сургаал ба Гэрээ 2

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Их Эзэний эцэг өвгөд рүүгээ зүрх сэтгэлээ эргүүл гэсэн урилгыг амьдралдаа хэрэгжүүлэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчид өөрийн гэр бүлийн түүхээс хэн нэгний тухай хуваалцахаар бэлдэж ирж болох юм. Тэд гэр бүлийн модон дахь хамаатныхаа түүхийг FamilySearch дээрх “Дурсамж” табыг ашиглан олж болно.

  • Материал: Суралцагчдыг FamilySearch.org руу нэвтрэхийн тулд нэвтрэх нэр, нууц үгээ бэлдэж ирэхийг сануул. Тэд FamilySearch.org сайт руу Сүмийн аккаунтын мэдээллийг ашиглан нэвтрэх боломжтой. Цаасан гинж хийх цаас, хайч өг.