“11-р хичээл—Иосеф Смит—Түүх 1:50–65—Иосеф Смит алтан ялтаснуудыг олж авав,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага, (2025)
“Иосеф Смит—Түүх 1:50–65”, Сургаал ба Гэрээний семинар
11-р хичээл: Иосеф Смит—Түүх 1:27–65
Иосеф Смит—Түүх 1:50–65
Иосеф Смит алтан ялтаснуудыг олж авав
Их Эзэн Иосеф Смитэд чухал ажил даалгажээ. Түүнд Кумора гүвээнээс алтан ялтаснуудыг аван, цэдгийг орчуулж, Мормоны Номыг урагш авчрахыг зарлигласан юм. Их Эзэн Иосефт энэ агуу үйл хэргийг гүйцэлдүүлэхэд туслах арга замыг өгсөн. Их Эзэн даалгасан үйл хэргээ гүйцэлдүүлэхэд нь Иосефт тусалсантай адил бидэнд ч мөн адил тусална. Энэ хичээл нь Их Эзэний бидэнд хий хэмээн зарлигласан ажлыг гүйцэлдүүлэхэд тусална гэдгийг ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бурханы ажлыг хийхэд бидэнд туслах тэнгэр элч нар
-
Бурхан яагаад тэнгэр элч нарыг илгээдэг талаар та юу мэдэх вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг уншаад, Бурхан яагаад тэнгэр элч нарыг илгээдэг шалтгааныг олж мэд.
Эхлэлээс эхлэн, дараагийн бүх эрин үеийн туршид Бурхан хайр энэрлээ Өөрийн хүүхдүүдэд дамжуулахын тулд тэнгэр элч нарыг элч төлөөлөгчдөө болгон илгээсээр байна. … Би өнөөдөр тэнгэрлэг тусламжийн тухай, хэрэгтэй цаг болоход биднийг адислахын тулд илгээгддэг тэнгэр элч нарын тухай ярилаа. Гэвч бид Бурханы мутарт зэмсэг болдог хүмүүсийн тухай ярихдаа тэнгэр элч нар бүгдээрээ сүнсний дэлхийгээс болон тэнгэрээс ирдэггүйг санах ёстой. Тэдний зарим нь өдөр бүр бидэнтэй хамт алхаж, ярьж хөөрч явдаг. (Жэффри Р.Холланд, “Тэнгэр элчүүдийн тохинуулал,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 35–36)
Их Эзэн өөрийн үйл хэргийг гүйцэлдүүлэх арга хэрэгслийг Иосеф Смитэд өгсөн
Эшлэл |
Их Эзэн хэнийг Иосефт туслуулахаар илгээсэн бэ? |
---|---|
Эшлэл | |
Эшлэл | |
Эшлэл | |
Эшлэл | |
Эшлэл |
Иосеф Смит—Түүх 1:33-ыг эргэн харж, Их Эзэний Иосефт туслуулахаар эхэлж явуулсан тэнгэр элчийг олж тогтоо.
Дараагийн гурван жилийн 9-р сарын 22 болгонд Иосеф Смит Моронайтай нэг л газраа уулзаж, Бурханы түүгээр хийлгэхээр даалгасан ажил болон цэдгийн ач холбогдлын талаар нэмэлт удирдамж авсан (Иосеф Смит—Түүх 1:33–34-ийг үзнэ үү). Түүнчлэн Моронай Иосефт “Их Эзэн юу хийх гэж буй тухай, мөн … хэрхэн” үүнийг хийх талаар илүү ихийг заажээ (Иосеф Смит—Түүх 1:54). Энэ хугацаанд Иосеф Эмма Хэйлтэй танилцаж, гэрлэв (Иосеф Смит—Түүх 1:57–58-ыг үзнэ үү).
1827 оны 9-р сарын 22-нд Иосеф тэнгэр элч Моронайгаас алтан ялтаснуудыг хүлээн авсан.
Иосефт өгсөн Моронайн сэрэмжлүүлэг
Иосеф Смит—Түүх 1:59-ийг уншаад, Иосеф Смитийг ялтаснуудыг хүлээн авсан орой Моронайн түүнд өгсөн амлалт, сэрэмжлүүлгийг олж мэд.
-
Яагаад Моронай ялтаснуудыг хамгаалах явцад хөнгөн хуумгай хандах ёсгүйг Иосефт анхааруулсан бэ?
Иосеф тэнгэр элч Моронайгаас ялтаснуудыг авсныхаа дараа тэдгээрийг дотор нь хийж түгжих хайрцагтай болтол аюулгүй байлгахын тулд хөндий модон дотор нуужээ. Маргааш нь Иосефыг ажил дээрээ байхад хэсэг эр ялтаснуудыг хулгайлахаар хуйвалдаж байгааг аав нь сонсов. Эмма Иосефт анхааруулахаар явж; тэр Урим, Туммимаар дамжуулан ялтаснууд аюулгүй байгааг харж чадсан байна. Тэрээр мөн ялтаснуудыг аюулгүй байлгахын тулд модноос гаргаж авах цаг нь болсныг мэдэж байлаа.
“Толгод руу яарсан Иосеф ялтаснуудыг нуусан модоо олсон ба тэдгээрийг цамцандаа нандигнан ороов. Тэгээд тэр мод руу орж, замд учрах аюулаас сэрэмжлэн гэрийн зүг явлаа. …
Хүнд цэдгийг авч явсан Иосеф ой дундуур чадлаараа хурдан гүйв. Унасан мод урдах замыг нь хааж, дээгүүр нь гарах үед араас нь хатуу зүйлээр цохихыг тэр мэдэрлээ. Эргээд хартал нэгэн хүн түүнийг буугаараа цохихоор дөхөж байгааг тэр харав.
Иосеф нэг гараараа ялтаснуудыг тас зуурсан чигтээ нөгөө эрийг цохин газарт унагаад, ой шугуйн гүн рүү хамаг эрчээрээ гүйлээ. Түүнийг километр орчим гүйсний дараа өөр нэгэн эр модны араас үсрэн гарч ирээд, бууныхаа бөгсөөр түүнийг цохиж унагав. Иосеф ноцолдон, нөгөөх эрийн гараас мултран ойгоос хурдхан гарахыг хичээв. Гэвч түүнийг холдож амжаагүй байтал гурав дахь хүн түүн рүү дайрч, хүчтэй цохин унагаалаа. Иосеф эцсийн хүчээ шавхан мөнөөх эрийг хүчтэй цохиж, гэр лүүгээ гүйв. …
Иосефыг алтан ялтаснуудыг гэртээ авчирсны дараа эрдэнэсийн ангуучид хулгайлах гэж хэдэн долоо хоногийн турш оролджээ. Цэдгүүдийг аюулгүй байлгахын тулд тэр зуухан доор, аавынхаа дэлгүүрийн шал болон овоолсон буудайн үрэн доор гэх мэт нэг газраас нөгөө газар луу шилжүүлж байлаа. Тэр анхаарал сэрэмжээ огтхон ч сулруулсангүй.
… Хэрэв чадах бүхнээ хийвэл Их Эзэн ялтаснуудыг хамгаалах болно гэсэн амлалтад итгэн тэрээр хамгаалахаар шулуудсан байлаа” (Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 [2018], 40-41, 43).
-
Иосефын хичээл зүтгэл, “Бурханы мэргэн ухаан” ямар байдлаар нэгдэн, ялтаснуудыг хадгалан үлдсэн бэ?
-
Энэ түүхээс та Бурханы талаар ямар ойлголт авсан бэ?
Их Эзэн бидэнд даалгасан ажлаа гүйцэлдүүлэх тусламжийг өгдөг.
-
Их Эзэн хий хэмээн зарлигласан ажлаа гүйцэлдүүлэхэд хүмүүст тусалсан ямар жишээ сударт байдаг вэ?
-
Их Эзэн танаас хийхийг хүссэн эсвэл хүсэх ажлаа гүйцэлдүүлэхийн тулд ямар ямар арга замаар танд тусалж болох вэ?
-
Их Эзэний ажлыг хийхэд тань туслуулахаар таны амьдралд Бурханы илгээсэн хэн хэн гэх тэнгэр элч нар (мөнх бус хувь хүмүүс) байна вэ?