“12-р хичээл—Сургаал ба Гэрээ 2: Бидний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх болно,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 2: Бидний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх болно,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
12-р хичээл: Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27-65
Бидний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх болно
Мормоны Номын бошиглогч, тэнгэр элч Моронай Иосеф Смитэд үзэгдэж, хэд хэдэн судрын бошиглолыг эш татсан. Үүний нэг нь бошиглогч Елиа эргэн ирж, “хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно” (Иосеф Смит—Түүх 1:38–39) гэх Малахийн тунхаг байсан юм. Энэ хичээл нь суралцагчдад тэдний зүрх сэтгэл өвөг дээдэс рүүгээ эргэх болно гэсэн Их Эзэний бошиглолд оролцоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Санаж байгаа аль болох олон хүнийг гэр бүлийн модондоо бич. Та хэдэн үеэ оруулж чадахаа үз.
Эдгээр мэдэгдлийн аль нь гэр бүлийн түүхийн талаарх таны бодол санааг хамгийн сайн дүрсэлж байна вэ?
-
Би гэр бүлийн түүхээ бичих дуртай ба ийн үйлдэх учир шалтгааныг тодорхой хардаг.
-
Би гэр бүлийн түүх чухал гэдгийг мэддэг ч үүнд цаг зарцуулдаггүй.
-
Би гэр бүлийн түүх чухал гэдгийг мэддэг ч гэр бүлийнхээ бусад гишүүнд даатгадаг.
-
Би үнэндээ гэр бүлийн түүхээ бичих тодорхой шалтгааныг олж хардаггүй.
Бошиглогч Елиа эргэн ирсэн
Тэнгэр элч Моронай 17 настай Иосеф Смитэд үзэгдэхдээ Библид бичигдсэн хэд хэдэн эртний бошиглолыг эш татсан. Эдгээр бошиглол Иосефын ирээдүйн ажлын талаар илүү ихийг илчилсэн ба үүнд Аврагчийн Хоёр дахь ирэлтийн өмнө болон дараах үйл явдлуудыг багтаасан байв.
Моронайн эш татсан Хуучин Гэрээний нэг бошиглол бол Малахи 4:5–6 юм. Бошиглогч Елиагийн үгс Иосеф Смит—Түүх 1:38–39 ба Сургаал ба Гэрээ 2-т цэдэглэгдсэн төдийгүй Аврагчийн Хоёр дахь ирэлтээс өмнө дэлхийд эргэж ирнэ гэдгийг илчилсэн байдаг.
Сургаал ба Гэрээ 2-ыг уншаад, Елиагийн эргэж ирэх нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд яагаад чухал болохыг олж мэд (мөн Сургаал ба Гэрээ 128:17–19-ийг үзнэ үү).
-
Эдгээр шүлгийн талаар танд ямар ямар асуулт байна вэ?
-
Елиа эргэн ирсэн нь гэр бүлүүдэд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Сургаал ба Гэрээ 2-т байгаа ямар ямар үнэнийг та тодорхойлсон бэ?
Бидний зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэх болно.
Бидний “зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно” (Сургаал ба Гэрээ 2:2) гэсэн хэллэг нь тодруулбал Израилын угсааны “эцгүүд” болох Абрахам, Исаак, Иаков гурвыг хэлж байгаа юм. Өнөөдөр энэ хэллэг бидний эх, эцэг, үе үеийн гэр бүлийн маань бүх хүн, өвөг дээдсийг илэрхийлэхэд түгээмэл хэрэглэгддэг.
-
Ариун сүм, гэр бүлийн түүхтэй холбоотой ямар ямар туршлага таны зүрх сэтгэлийг гэр бүл рүү тань эргүүлэхэд тусалсан вэ?
-
Зүрх сэтгэлээ гэр бүл рүүгээ эргүүлэх нь хэрхэн бидний зүрх сэтгэлийг Аврагч руу эргүүлэхэд туслах вэ?
Зүрх сэтгэлийг тань гэр бүлийн гишүүд рүү тань эргүүлэх Их Эзэний бошиглолыг гүйцэлдүүлэхэд туслах үйл ажиллагааг залбирч байгаад сонго. Зарим жишээг оруулав.
-
Гэр бүлийнхээ ахмад гишүүнээс өсвөр насных нь тухай эсвэл амьдралынхаа туршид юу сурч мэдсэн талаар нь асуух асуултууд бэлд. Дараа нь гэр бүлийнхээ гишүүнтэй ярилцсан ярилцлагаа бичиж тэмдэглэ.
-
Гэр бүлийнхээ түүхийн чухал түүхийг бичиж эсвэл хуваалцаж болно. Жишээлбэл: Та гэр бүлийнхээ анхны гишүүнийг Сүмд хэрхэн орсон тухай бичиж болно.
-
FamilySearch.org эсвэл Family Tree аппликэйшныг ашиглана уу.
-
Гэр бүлийн модоо судалж, өвөг дээдэстэйгээ хэрхэн холбогдож байгаа олж мэд.
-
Гэр бүлийнхнийхээ зургийг хүн тус бүрийн нэртэй хамт оруул.
-
Гэр бүлийнхээ гишүүдийн талаарх хамгийн дуртай түүх, дурсамжаа бичиж тэмдэглэ.
-
Ариун сүмийн ёслолуудыг хүлээн авах боломжтой нас барсан гэр бүлийн гишүүдээ тодорхойл. (Ариун сүм гэдгийг, дараа нь Ёслолууд нь бэлэн гэдгийг сонго.)
-
Гэр бүл, найз нөхдөөрөө эсвэл өсвөр үеийнхний бүлэгтэйгээ хамт ариун сүмд орох цаг төлөвлө. Хамтдаа ажиллан, ариун сүмийн ёслолыг хүлээн авах шаардлагатай нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ нэрсийг ол. Эдгээр ариун нандин ёслолыг үйлдэхэд туслах замаар Их Эзэнд үйлчлэхэд гэр бүлийнхээ гишүүдийг урь.