Семинар
Сургаал ба Гэрээ 3–5: Тойм


“Сургаал ба Гэрээ 3–5: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 3–5: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 3–5

Сургаал ба Гэрээ 3–5

Тойм

Энэ хэсгүүдэд Их Эзэн бошиглогч Иосеф Смитийг Бурханаас илүүгээр хүнээс эмээсэн хэмээн зэмлэж, Иосеф Смитийн эцэгт хэрхэн Өөрт нь үйлчлэх талаар илчилсэн ба Мартин Харрисыг шүүх хуралд гэрчээр ороход удирдан чиглүүлсэн. Энэ долоо хоногийн хичээлд үнэлж дүгнэх хэсэг бас багтсан.

сургалтын шигтгээ зурагСуралцагчдыг үнэнийг өөрсдөө олж мэдэхэд урь. Зарим үед багш сургаал, зарчмуудыг онцлон заана. Гэхдээ дийлэнх үед багш суралцагчдыг сургаал, зарчмуудыг өөрсдөө олж мэдэхэд чиглүүлж, урамшуулж, ийн үйлдэх боломжийг гаргаж өгнө. Багш сургаал, зарчмуудыг өөрсдөө таньж мэдэх чадварыг хөгжүүлэхэд нь суралцагчдад шаргуу туслах ёстой. Аврагч хэрхэн ийн үйлдсэн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч хөрвөгдөж, итгэлтэй болгоход хөтөлдөг үнэнүүдийг заасан” гэсэн хэсгийг үзнэ үү. Та мөн хэрхэн ийн үйлдэх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 3” хичээлээс харж болно.

Заахад бэлтгэх

Дараах мэдээлэл нь хичээл бүрд юуг урьдчилан бэлтгэсэн байвал зохих санаануудыг багшид өгнө.

Сургаал ба Гэрээ 3

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад хүмүүсээс илүү Бурханд итгэх хүслээ нэмэгдүүлэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг найз нөхдийнхөө зөв, бурууг үйлдэх нөлөөнд автаж байсан үеэ тунгаан бодоход урь. Сонголт нь тэдний өөрсдийн болон магадгүй бусдын амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар эргэн харахыг тэднээс хүс.

  • Ашиглах материал: Чихмэл тоглоом, дэр зэрэг зөөлөн эд зүйл; ном гэх мэт хүнд эд зүйл

Сургаал ба Гэрээ 4

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Бурханд болон бусдад Христийнхтэй адил арга замаар үйлчлэхэд суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Христтэй адил үйлчилдэг, сайн үлгэр жишээ үзүүлдэг хэн нэгний тухай бод. Тэр хүнд Аврагчтай адил бусдад үйлчлэхэд нь юу тусалдаг вэ?

Сургаал ба Гэрээ 5

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ, Иосеф Смит бол Бурханы бошиглогч гэсэн хувийн гэрчлэл олж авахад туслах Их Эзэний илгээсэн гэрчүүдийг таньж мэдэхэд суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Мормоны Номын талаарх гэрчлэлийг нь өсгөн нэмэгдүүлсэн үйл явдлын тухай бодохыг суралцагчдаас хүс. Хэрэв хүсвэл тэдэнд хичээлийн үеэр гэрчлэлээ хуваалцах боломж олго.

  • Тараах материал: “Гэрчүүд”

Суралцахуйгаа үнэлэх нь 1

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад Сургаал ба Гэрээ болон Иосеф Смит—Түүхээс олж авсан туршлага нь сүнслэгээр өсөж хөгжин, Есүс Христэд ойртоход нь хэрхэн тусалсан талаар эргэн санаж, тэдгээрийг үнэлж дүгнэхэд тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ жил судалж буй сүнслэг хичээлүүдээ эргэцүүлэн бодож, сүнслэгээр өсөж хөгжихөд тусалсан эсвэл сурч мэдсэн нэг зүйлээ сонгоход суралцагчдыг урь.

  • Ашиглах материал: Иосеф Смитийн зураг, суралцагч бүрийн тоогоор 2 жижиг цаас.