Семинар
8-р хичээл—Иосеф Смит—Түүх 1:15-26: “Би гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүнийг харав”


“8-р хичээл—Иосеф Смит—Түүх 1:1–26: ‘Би гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүнийг харав,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Иосеф Смит—Түүх 1:1–26,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

8-р хичээл: Иосеф Смит—Түүх 1:1–26

Иосеф Смит—Түүх 1:15–20

“Би гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүнийг харав”

Анхны-үзэгдэл-эцэг-мөн-хүү

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын үзэгдсэн явдал Иосеф Смитийн аль сүмд нэгдэх хэрэгтэй вэ гэсэн асуултад хариулахаас гадна Бурхан Тэргүүтний мөн чанар, Тэдэнтэй харилцах бидний харилцааны тухай үнэнийг заадаг. Энэ хичээл Иосеф Смитийн Анхны үзэгдлээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар илчлэгдсэн чухал үнэнийг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дэлхийг өөрчилсөн үгс

Хичээл эхлэхээс өмнө Иосеф Смит—Түүх 1:15–20-оос дэлхийг бүхэлд нь өөрчилсөн долоон үгийг самбарт бич. Өрөөнд орж ирээд хичээл эхлэхийг хүлээх зуураа энэ тодорхойлолтод тохирох үгсийг судрын энэхүү хэсгээс тодорхойлохыг суралцагчдаас хүс.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон нэг удаа хэсэг хүүхдэд “дэлхийг бүхэлд нь өөрчилсөн долоон үг”-ийг заажээ (“Seven Words That Changed the World” [видео], ChurchofJesusChrist.org).

2:12
  • Тэдгээрийг ямар үгс байсан гэж та бодож байна вэ?

Ерөнхийлөгч Нэлсон Иосеф Смит—Түүх 1:17-ийн сүүлийн долоон үгийг хэлсэн юм. Тэр долоон үгийг уншаад, шүлгийн төгсгөл хавьд ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн мэдэгдлийг судар дээрээ тэмдэглээрэй.

төгс эзэмших сургаалын шигтгээ зураг Иосеф Смит—Түүх 1:15–20 нь төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж авахад урь.

Хэн хэнд хандан, хэний талаар эдгээр долоон үгийг хэлснийг сайн дураараа ангийнхандаа хэлж өгөхийг хэн нэгнээс хүс.

Дараах асуултуудыг нухацтай тунгаан бодоод, хариултаа хуваалцах хугацааг суралцагчдад гаргаж өг.

  • Тэр долоон үг ямар байдлаар дэлхийг өөрчилсөн гэж та бодож байна вэ? Тэдгээр нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?

Анхны үзэгдлээс сурч болох үнэнүүд

Дараах хэсэг нь Анхны үзэгдлийн түүхээс юуны түрүүнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ, Тэдний Сүмийн тухай зэрэг хэд хэдэн үнэнийг тодорхойлж, ойлгоход суралцагчдад тусална.

Самбарт дөрвөн хүний дүрс зураад, дээр нь байх бөмбөлөгт аль нэг асуултыг бич. (Оронд нь Бурханы талаар болон Түүний Сүмийн талаар ангийн тань суралцагчдад байж болох өөр өөр асуултыг ашиглаж болно.) Суралцагчдыг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүрээс 15–20-р шүлгээс эдгээр асуултын аль нэгнийх нь хариултыг олохыг хүс. Бүлэг бүрийг төлөөлсөн нэг хүнийг гарч ирээд, тэдний асуултад хариулахад тус болох шүлгийн дугаарыг самбар дээрх бөмбөлгийн хажууд бичихэд урь.

Иосеф Смит—Түүх 1:15–20-ийг уншаад, энэ түүхийг ашиглан хэн нэгэнд байж болох дараахтай адил асуултуудад хэрхэн хариулж болох талаар олж мэд.

  • Бурхан бидний хэн болохыг мэддэг үү?

  • Өнөө үед Бурхан хүмүүстэй ярьдаг уу?

  • Бидний ямар сүмд харьяалагдах нь тийм чухал уу? Яагаад?

  • Юу үнэн болохыг олж мэдэх боломжтой юу? Яаж?

Бүлгүүдийг асуултынхаа хариултад яагаад уг шүлгийг сонгосноо ангийнхантайгаа хуваалцахыг хүс.

Суралцагчдыг хуваалцаж байхад дараах дагалдах асуултуудыг тавьж болно. “Энэ судрын хэсгээс өнөөгийн хүмүүсийн ойлгох ёстой өөр ямар чухал зүйлийг та олж харсан бэ?” “Анхны үзэгдэл нь Бурханы талаар өөр ямар нийтлэг буруу ойлголтыг залруулахад тусалдаг вэ?” “Яагаад Бурхан Эцэг сайн мэдээний Сэргээлтийг эхлүүлэхийн тулд Өөрийн биеэр үзэгдсэн гэж та бодож байна вэ?” “17-р шүлэгт Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг Иосефт хэрхэн танилцуулсан байдлаас бид юу сурч болох вэ?”

Та суралцагчдад хуваалцсан үнэнүүдийг нь бататгахад эсвэл өөрсдөө олж илрүүлж чадаагүй үнэнийг олж харахад нь туслахын тулд “Нэмэлт эх сурвалж” хэсэг дэх мэдэгдлүүдийг хуваалцаж болох юм.

Анхны үзэгдлийн олон тэмдэглэл

Иосеф Смит өөрт тохиолдсон үйл явдлыг өөр өөр цаг үед дүрслэхдээ Анхны үзэгдлийн талаар өвөрмөц мэдээлэл хуваалцсан байдаг нь зарим хүнд асуудал болдог. Энэхүү агуу үзэгдлийн талаар олон тэмдэглэл байгаа нь адислал гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Дараах догол мөр дээрх мэдээллийг тайлбарлах нь тус болж магадгүй.

Мөн “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” хэсэг дэх санаа тус болж болох юм.

1838 онд Иосеф Смит дэлхий даяар хэвлэн гаргасан, Сүмийн албан ёсны түүхийн нэгэн хэсэг болох Анхны үзэгдлийн талаарх тэмдэглэлээ Иосеф Смит—Түүх дээр бичиж үлдээсэн. Бидэнд мөн Анхны үзэгдлийн талаар өөр түүхэн тэмдэглэлүүд, үүнээс гурав нь Иосефын өөрөө болон бусдад хэлж бичүүлсэн тэмдэглэл байгаа нь адислал юм. Тэмдэглэл бүрийг өөр өөр цаг үед, өөр өөр хүмүүст зориулан бэлдэж бичсэн тул уг үйл явдлын өөр өөр талыг онцолсон байдаг. Жишээлбэл: Иосефын 1835 оны тэмдэглэлээс, тэр тэнгэр элч нарыг харсан гэдгийг бид олж мэддэг бол 1832 оны тэмдэглэлд тэрээр Бурханы оршихуйд байснаа “Бодгаль минь хайраар дүүрч, би олон өдөр агуу баяр баяслыг мэдэрсэн” хэмээн дүрсэлжээ (“Joseph Smith’s Accounts of the First Vision,” josephsmithpapers.org; мөн Gospel Library аппликэйшныг үзнэ үү).

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын Иосеф дээр айлчилсны үр нөлөө Тэдний талаар танд юу зааж байна вэ?

Тэмдэглэл бүрд өөр өөрийн өвөрмөц талууд бий ч бүгд тэнгэр Иосеф Смитэд нээгдсэн, тэрээр бурханлаг элч нарыг, тэр дундаа Бурхан Эцэг, Есүс Христ хоёрыг харсан гэх чухал үнэнд санал нэгддэг.

Суралцагчид бүлгүүд болж хуваагдан, суралцагч бүр өөр өөр тэмдэглэлийг судалснаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай нэмэлт үнэнүүдийг олж болно.

сургалтын материалын шигтгээ зурагТэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт төвлөр. Суралцагчдыг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай сурч мэдсэн зүйлээ бодоход урих асуултуудыг тавьж сурах нэмэлт дасгалыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: Есүс Христэд төвлөрөх гарын авлагын Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь суралцагчдад тусал гэсэн сургалтаас үзнэ үү.

6:35
  • Эдгээр тэмдэглэл нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт болон Тэдний Сүмд талархаж явбал зохих өөр юуны талаар заадаг вэ?

Иосеф Смитийн Анхны үзэгдлээс сурч мэдсэн, өөрсдийнх нь хувьд чухал нэг үнэнээ мөн энэ нь яагаад өөрсдөд нь чухал болохыг судлах тэмдэглэлдээ бичсэнээр хичээлээ дуусгахыг суралцагчдаас хүс. Бичсэн зүйлээ ангийнхантайгаа сайн дураараа хуваалцахад урь.

Цээжил

Та Иосеф Смит—Түүх 1:15–20-ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад туслах зорилгоор тэдгээрийг дараа дараагийн хичээл дээр давтаж болно. Судрын түлхүүр үг бол “Иосеф Смит ‘гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүнийг харсан’” гэсэн үгс юм. Цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн доорх хавсралтад бий.