Семинар
2-р хичээл—Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг


“2-р хичээл—Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

2-р хичээл: Сэргээлтийн тунхаг

“Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

2020 оны 4-р сарын 5-нд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Анхны үзэгдлийн 200 жилийн ойн баярыг тэмдэглэн “албан ёсны, ариун тунхгийн үгс”-ийг уншсан (“Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111). Энэхүү тунхаг нь “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг”-т бичигдсэн (ChurchofJesusChrist.org). Энэ хичээл нь үргэлжлэн явагдаж буй Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн ач холбогдол, үнэнийг мэдрэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Агуу хүмүүс эсвэл үйл явдлыг дурсах

Аливаа хүн эсвэл үйл явдлыг дурсан тэмдэглэх гэдэг нь талархах, хүндэтгэл үзүүлэх гэсэн утгатай. Энэ нь ихэвчлэн тухайн хүн эсвэл үйл явдлыг дурсан санахад туслах ямарваа нэгэн зүйлийг хийх маягаар явагддаг.

Дурсан санадаг хүмүүс болон үйл явдлуудын талаар ярилцахыг бод. Суралцагчдынхаа мэддэг байж болох хүн болон үйл явдлын дурсгалд зориулсан орон нутагтаа байдаг хөшөөний зургуудыг үзүүлж болно. Та аль хөшөөг нь мэддэг болон алин дээр нь очиж байснаа хуваалцахыг суралцагчдаас хүсэж болно.

Суралцагчдад хувь хүний түвшинд илүү сайн холбогдоход нь туслахын тулд тэдний гэр бүл, хамаатан саданд тохиолдсон томоохон үйл явдлуудын талаар бодохыг хүс. Хэрэв тэдгээр үйл явдлын аль нэгийг дурсан санахад зориулан ямар нэгэн хөшөө босго гэж хэлбэл юу хийх байсан санаагаа хуваалцахыг тэднээс хүс.

Есүс Христийн төлөөлөгчдийг нас барсны дараа Их урвалт хэмээх үе байсныг эргэн сана. Энэ нь Есүс Христийн сайн мэдээ болон санваарын эрх мэдэл дэлхий дээр байгаагүй цаг үе юм. 1820 оны хавар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдсэнээр дэлхий дээр сайн мэдээний Сэргээлт эхэлсэн.

2020 онд Иосеф Смитийн Анхны үзэгдлийн 200 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулга тунхаг гаргасан. Үүнийг “Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлын Сэргээлт: Дэлхий дахинаа өргөх хоёр зуун жилийн ойн тунхаг” хэмээн нэрлэдэг. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон үүний талаар ийн хэлсэн.

9:27
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Бид энэ үйл явдалд зориулан хөшөө босгох талаар бодсон. Гэвч Анхны үзэгдлийн түүхэн болон олон улсын хүрээнд үзүүлсэн онцгой нөлөөг эргэцүүлэн бодсоноор, боржин эсвэл чулуун хөшөө босгохын оронд “чулуун самбарт” биш, харин бидний “махан биеийн зүрхний самбарт” бичигдсэн үгсээр буюу албан ёсны, ариун тунхгийн үгсээр хөшөө босгох нь зүйтэй гэсэн мэдрэмж бидэнд төрсөн юм. (Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111)

Иосеф Смитийн Анхны үзэгдлийн талаар юу мэддэгээ мөн үүнийг хувь хүний хувьд тэмдэглэн өнгөрүүлэх нь яагаад чухал байж болох талаар бодохыг суралцагчдаас хүс. Хүсвэл хэдэн суралцагчийг хариултаа ангийнхантайгаа хуваалцахад урь.

Сэргээлтийн тухай тунхгийг судал

Судлах тэмдэглэл болон Gospel Library аппликэйшны хаанаас Сэргээлтийн тунхгийг олж болохыг суралцагчдад үзүүл. Та мөн тунхгийн цаасан хуулбарыг тарааж болно. Хичээлийн турш тэмдэглэн өнгөрүүлбэл зохино гэж бодогдсон Сэргээлтийн хэсгүүдийг тэмдэглэхэд суралцагчдыг урь.

Бурханы танд хүлээн авах боломжийг олгосон адислалуудыг олж харах нэг арга зам бол жагсаалт гаргах явдал юм. Та юу сэргээгдсэн гэдгийг тайлбарласан үг, хэллэгүүдийг жагсаан бичиж болно. Дараа нь та Бурханы сэргээлтийн ачаар ямар адислалуудыг одоо авч байгаа эсвэл ирээдүйд авахаа бодож үз.

Тунхгийг хэдэн минут судлах боломжийг суралцагчдад олго. Самбарт чухал гэж бодсон үг, хэллэгүүдийг жагсаан бичихийг тэднээс хүс. Зарим үг, хэллэгийг сонгоод, яагаад тэдгээр үгийг чухал гэж үзэж байгаагаа тайлбарлахад суралцагчдыг урь.

  • Ямар үг, хэллэг нь Бурханы сэргээсэн зүйлийг таньж мэдэхэд танд тусалсан бэ?

  • Энэхүү сэргээгдсэн адислалуудын аль нь таны хувьд хамгийн чухал вэ? Яагаад?

Эдгээр сэргээгдсэн адислал танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юуг ойлгоход тусалсан талаар цаг гарган тунгаан бод.

  • Энэ тунхаг нь Тэдний тухай ямар үнэнийг олж мэдэхэд танд тусалж байна вэ?

Суралцагчид өөр олон үнэнийг тодорхойлох байх. Тэдэнд хуваалцах боломж олго. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сайн мэдээний бүрэн байдлыг сэргээж эхэлсэн, Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт одоо ч үргэлжилж байгаа гэх хоёр үнэнийг та онцолж болно.

Сэргээлтийн адислалуудыг тэмдэглэн өнгөрүүлэх

Өөрийн хувьд нэн талархаж явдаг Сэргээлтийн нэг хэсгийг сонго. Та Бурханы өгсөн энэ адислалыг тэмдэглэн өнгөрүүлэхийн тулд юу хийж болохоо бод эсвэл үүнийгээ бусадтай хуваалц. Аливаа зүйлийг тэмдэглэн өнгөрүүлэх гэдэг нь талархах, хүндэтгэл үзүүлэх гэсэн утгатай.

Сэргээлтийн адислалыг тэмдэглэн өнгөрүүлэх нэг арга замыг сонгоод, үүн дээр ажиллах цагийг суралцагчдад гаргаж өг. Суралцагчдад туслахын тулд дараахтай адил хэдэн сонголтыг самбарт бичиж болох юм. Суралцагчид мөн өөрсдийн арга замыг бодож олж болно.

  • Сэргээлтийн тунхгийн хэсгээс цээжилж эхэл.

  • Сэргээлтийн нэгэн хэсгийн талаар гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах богино сүнслэг бодол бич.

  • Сэргээлтийн адислалд талархаж байдгаа хуваалцан, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр пост бич.

  • Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаарх гэрчлэлээ бичиж ав. Та Сүмийн цуглаан дээр гэрчлэлээ хуваалцаж болно.

Суралцагчдад сурч мэдэж, мэдэрсэн зүйлээ хамтрагчтайгаа хуваалцах цагийг хичээлийн төгсгөлд гаргаж өгөхийг бод. Түүнчлэн та ангийнхантай хуваалцахад хэдэн суралцагчийг урьж болно.