Семинарын хичээл хуваарилах удирдамж боловсруулах зааварчилгаа
Төгс эзэмших сургаалыг эн тэргүүнд тавь
Та хичээл хуваарилах удирдамж боловсруулахдаа төгс эзэмших сургаалын хичээлүүдийг хэзээ товлохоо сайтар анхаарах хэрэгтэй. Төгс эзэмших сургаалын суралцах үйл ажиллагааг төлөвлөхөд дараах удирдамжууд чухал. Үүнд:
-
Сүнслэг мэдлэг олж авах 1, 2, 3-р хэсгийг хэзээ заахыг тодорхойл. Эдгээр хичээл нь суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг танилцуулдаг. Тэдгээрийг төгс эзэмших сургаалын судрын хэсгийн аливаа хичээлийг заахаас өмнө хичээлийн жилийн эхэнд заана.
-
Төгс эзэмших сургаалын судрын 24 хэсгийн хичээл болон тэдгээртэй холбоотой хам сэдвийн хичээлүүдийг семинар хичээллэх үеэр заадаг тул хичээл хуваарилах удирдамжид орсон эсэхийг шалга. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн ихэнх хичээл жилийн туршид семинар хичээллэж байх үеэр явагдана. Эдгээр хичээлийг Ирээд, Намайг дага гарын авлага дахь хамааралтай судрын багцыг судлах үетэй аль болох ойртуулан товлох нь зүйтэй. Семинарын хичээл байхгүй үед суралцагчид төгс эзэмших сургаалын судрын хэсгийн ямар хичээлийг алгасахыг тодорхойл. Эдгээр хичээлийг төгс эзэмших сургаалын давтлагатай долоо хоног руу шилжүүлж, давтлагын оронд заа. Уг хичээлээс гадна тухайн судрын хэсэг анх танилцуулагдсан хам сэдвийн хичээлийг шилжүүлэхэд бас анхаар. Хам сэдвийн хичээлүүд семинарын багшийн гарын авлага дотор, төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээл бүрийн өмнө байрладаг. Энэ хоёр хичээлийг шилжүүлснээр төгс эзэмших сургаалын давтлага болон тухайн долоо хоногийн өөр нэг хичээлийг солих шаардлагатай болно гэсэн үг юм.
-
Төгс эзэмших сургаалын үнэлгээний давтлага болон үнэлгээний хуваарийг гарга. Суралцагчдад тухайн хичээлд харгалзах судрын хэсгүүдийг хэр сайн сурсныг үнэлэхэд туслах зорилгоор багш нар ангидаа улирлын эцсийн давтлага болон үнэлгээг удирдан явуулдаг. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын үнэлгээн дэх судрын хэсгүүдэд харгалзах бүх хичээлийг судалсны дараа хичээл хуваарилах удирдамжид “Төгс эзэмших сургаал: 1-р үнэлгээний давтлага”-ыг оруулж болно. Давтлагаас хойш ойролцоогоор долоо хоногийн дараа “Төгс эзэмших сургаал: 1-р үнэлгээ”-г төлөвлөж болно. Үүний адилаар суралцагчдыг төгс эзэмших сургаалын үнэлгээн дэх судрын хэсгүүдэд харгалзах хичээлүүдийг судалсны дараа хичээл хуваарилах удирдамжид “Төгс эзэмших сургаал: 2-р үнэлгээний давтлага” мөн “Төгс эзэмших сургаал: 2-р үнэлгээ”-г оруулан тохируулж болно.
-
Суралцагчид долоо хоног бүр төгс эзэмших сургаалтай холбоотой туршлага хуримтлуулж байгаа эсэхийг нягтал. Сүнслэг мэдлэг олж авах хичээл, төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хичээл, төгс эзэмших сургаалын үнэлгээний давтлага хичээл мөн төгс эзэмших сургаалын үнэлгээ байхгүй долоо хоногуудад төгс эзэмших сургаалын давтлагыг төлөвлө. Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эсвэл сүнслэг мэдлэг олж авах хичээл байхгүй долоо хоног бүрийн хичээлд төгс эзэмших сургаалын давтлагыг семинарын багшийн гарын авлагад аль хэдийн оруулсан.
Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарийг дагаж мөрд
Хичээл хуваарилах удирдамжийг боловсруулахдаа ихэнхдээ Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарийг дагаж мөрд. Ирээд, Намайг дага долоо хоног тутмын хуваарьт төгс эзэмших сургаалын олон хэсгийг багтаасан, онцгой баялаг агуулгаар дүүрэн судрын зарим багц бий. Төгс эзэмших сургаалын туршлагыг долоо хоног бүр, ялангуяа баялаг судрын хэсгүүдтэй долоо хоногуудад тэнцвэртэй байлгах үүднээс судрын багцыг Ирээд, Намайг дага гарын авлагын хуваариас нэг долоо хоногийн өмнө семинар дээр суралцагчдаар судлуулж эхлэх эсвэл дараагийн долоо хоногт нь үргэлжлүүлэн суралцуулахаар хичээл хуваарилах удирдамжийг зохицуулж болно.
Гэхдээ ийм тохиолдол олон байж болохгүй. Суралцагчид ихэвчлэн Ирээд, Намайг дага гарын авлагаас гэртээ суралцаж байгаатай ижил судрын багцыг семинар дээр судлах ёстой.
Орон нутгийн сургуулийн хуваарийг тусгах, орон нутгийн хэрэгцээг хангах
Орон нутгийн сургуулийн амралт болон бусад амралтыг аль болох хичээл хуваарилах удирдамжид оруул. Орон нутгийн сургуулийн хуваарийн улмаас семинарын долоо хоног богиноссон тохиолдолд төгс эзэмших сургаалыг эн тэргүүнд тавихыг анхаар. Эдгээр долоо хоногт та хичээл хуваарилах удирдамжид өөр ямар хичээл оруулахаа сонгох хэрэгтэй. Та долоо хоног бүрийн тоймоос янз бүрийн хичээлийн зорилготой танилцах, эсвэл бүр суралцагчдад аль суралцах туршлага хамгийн сайн болохыг тодорхойлохын тулд хичээлүүдийг уншиж үзэх хэрэгтэй байж магадгүй юм.
Хичээл хуваарилах удирдамжийг боловсруулахдаа тухайн нутаг дэвсгэр эсвэл хөтөлбөрийн суралцагчдын хэрэгцээг анхаарч үз. Семинарын багшийн гарын авлагын эхэнд танилцуулах хичээлүүд байдаг ба тэдгээрийг хичээлийн жилийн үеэр хичээл хуваарилах удирдамжид тусгаж болно. Нэмж дурдахад суралцагчид багшийн гарын авлагад тусгагдаагүй бусад төрлийн сургалтын туршлагаас ашиг тус хүртэх боломжтой. Эдгээр туршлагад сүүлийн үед болсон Ерөнхий чуулганы талаар эргэцүүлэн бодоход эсвэл өсвөр үеийнхэнд зориулсан онцгой цугларалтад бэлтгэхэд туслах хичээлүүд багтаж болно. Ийм төрлийн үйл ажиллагааг хичээл хуваарилах удирдамжид оруулж болно.
Судлахад туслах жишээнүүд
Хичээл хуваарилах удирдамж боловсруулахдаа эдгээр зааварчилгааг хэрхэн хэрэгжүүлэхийг харуулсан хоёр жишээг доор өгөв.