Институт ба семинар
Хураангуй удирдамж


“Хураангуй удирдамж,” Семинарын хөтөлбөрийн сургалт (2022)

“Хураангуй удирдамж,” Семинарын хөтөлбөрийн сургалт

Ярилцаж буй хоёр эмэгтэй

Хураангуй удирдамж

Семинарын багшийн гарын авлагыг ашиглах

Зааж эхлэхээсээ өмнө

  1. Танд туслах уг гарын авлагад багтсан зарим хэрэглүүртэй танилцахын тулд энэ жилийн семинарын багшийн гарын авлагын оршил хэсгийг судал.

  2. Орон нутгийн семинарын хуваарьт зориулсан хичээл хуваарилах удирдамжийг ИС-ын зохицуулагч эсвэл хөтөлбөрийн удирдагчаас ав.

  3. Дараагийн заах хичээлээ тодорхойлохын тулд хичээл хуваарилах удирдамжийг ашигла.

Семинарын багшийн гарын авлагын тойм

  • Энэхүү гарын авлагыг долоо хоног бүрийн Ирээд, намайг дага сургалтын материалтай уялдуулан бүтээсэн бөгөөд долоо хоног бүр таван хичээлийг багтаасан.

  • Таван хичээлийн багц бүрийг хичээл болгоны товч тоймыг агуулсан материалаар заагласан. Энэхүү тоймд:

    • хичээлийн зорилго;

    • суралцагчийн бэлтгэл үйл ажиллагааны санаа;

    • үзүүлэнт хичээлийн санаанууд, санал болгосон тараах материал, зураг, видео эсвэл урьдчилан бэлтгэх шаардлагатай бусад материал;

    • видео хурлаар хичээл заах зөвлөмж тус тус багтана.

  • Долоо хоног бүр хамгийн багадаа нэг төгс эзэмших сургаалын суралцах туршлагыг багтаана.

  • Суралцагчдад хөрвөлтөө гүнзгийрүүлж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болоход тусалдаг мэдлэг, хандлага, зан байдлын талуудад юу сурч, хэрхэн өсөж байгаагаа эргэцүүлэн бодоход туслах зорилгоор “Суралцахуйн үнэлгээ” хичээлийг давтамжтайгаар оруулсан.

Нэмэлт сургалт

Семинарын багшийн гарын авлагын оршлоос гадна нэмэлт сургалтад дараах эх сурвалжуудыг ашиглах боломжтой. Үүнд:

  • Танд тулгардаг асуултуудыг шийдвэрлэх, багшлах ур чадвараар дадлага хийх зорилгоор зохицуулагч эсвэл хөтөлбөрийн удирдагчтай хийх сургалт

  • Багшийн ур чадварыг хөгжүүлэх сургалт

  • Семинарын хөтөлбөрийг эхлээд өөрийн болгох, дараа нь тохируулан өөрчлөх сургалт

  • Төгс эзэмших сургаалын сургалт

  • Үнэлгээний сургалт