Есүс Христийн сайн мэдээг заахад бэлдэх олон үр дүнтэй арга бий. Энэхүү бэлтгэлд Бурханы үгийг залбирч судлах, зааж буй хүмүүстээ Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд хөрвөгдөхөд нь хэрхэн хамгийн сайн туслахыг мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлэх зэрэг нь үргэлж багтдаг. Үүнийг гүйцэтгэхийн тулд Ирээд, Намайг дага гарын авлагын хуваарь дахь судрын багцыг судал. Энэ нь сургалтын хөтөлбөртэй танилцан хичээлээ бэлдэхэд тус болно. Уг хөтөлбөр нь танд судрын багц дахь амин чухал зарчмууд болон сургаалыг олж тогтооход, суралцагчдад Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христийг мэдэх, хайрлах, дагахад, мөн үр дүнтэй заах сүнслэг нөлөө бүхий загварыг мөрдөхөд туслах болно.
Семинарын хичээл бэлдэхдээ сургалтын хөтөлбөрийг ашиглах талаар Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн өгсөн дараах зөвлөгөөг тунгаан бод.
Бид эхлээд өөрийн болгоод, дараа нь тохируулан өөрчилдөг. Хэрэв бид заах гэж байгаа хичээлээ сайтар судалсан бол үүнийг заахдаа Сүнсийг дагаж, тохируулан өөрчилж чадна. Гэвч биднийг энэхүү уян хатан байдлын тухай ярих үед, өөрийн болгохын оронд шууд тохируулан өөрчлөх уруу таталт гарч ирдэг. Үүнийг тэнцвэртэй байлгах хэрэгтэй. Энэ нь үргэлж анхаарч байх асуудал. Гэхдээ эхлээд өөрсдийн болгоод, дараа нь тохируулан өөрчлөх нь зөв арга юм.
(“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], broadcasts.ChurchofJesusChrist.org)
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг сургалтын хөтөлбөрийг тохируулан өөрчлөх шаардлагатай байж болох зарим шалтгааныг ойлгоход бидэнд тусалсан.
Бидний хэрэглэж болохоос ч олон заах санаа, арга барил, ашиглаж болох холбогдох судрын эшлэлүүдийн санал байдаг. … Гэхдээ бид суралцагчдаа мэдлэг олж авахын тулд Их Эзэнээс асуухыг хүсдэг учраас тэдэнд үлгэр жишээ үзүүлэн адислах ёстой. Үүний тулд бид хөтөлбөрийг үг бүрчлэн уншиж болно. Бидэнд судрын эшлэл бүрийг олж, судлах цаг байхгүй байж болох ч Бурхан суралцагч бүрийг маань мэддэг. …
… Их Эзэн [суралцагчид] юу мэддэгийг, тэдэнд юу хэрэгтэйг төгс мэддэг. Тэр тэднийг мөн биднийг хайрладаг. Түүний тусламжтайгаар бид сургалтын хөтөлбөрөөс заах хүч чадлаа бүрэн ашиглах боломжтой хэсгүүдээс гадна тухайн өдөр ангид байгаа тэдгээр суралцагч дээр тэнгэрийн хүчийг буулгах хэсгүүдийг … сонгодог.
(“The Lord Will Multiply the Harvest” [evening with a General Authority, Feb. 6, 1998], ChurchofJesusChrist.org)
-
Хичээлийн материал доторх зүйлсийг тохируулан өөрчлөхөөсөө өмнө эхлээд өөрийн болгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Сургалтын хөтөлбөрийг ашигладаг багш, ашигладаггүй багш хоёрын хувьд хичээлээ бэлдэх арга барил нь хэрхэн ялгаатай байж болох вэ?
Хичээлийг тохируулан өөрчлөхдөө анхаарах зүйлс
Хичээлийн материалыг өөрийн болгож, тохируулан өөрчлөхдөө анхаарах зарим асуултыг доор өгөв.
-
Хичээлийн ерөнхий болон хэсэг тус бүрийн зорилго юу вэ?
-
Сүнслэгээр өдөөгдсөн зохиогчийн санаа зорилго юу вэ? Миний тохируулан өөрчлөхөөр бодож байгаа зүйл үүнтэй нийцэж байна уу?
-
Хичээлийг тохируулан өөрчлөхийг хүсэж байгаа миний шалтгаан юу вэ? Энэ нь зүгээр л хувийн сонголт уу, эсвэл өөрчлөлт нь суралцагчдад илүү сайн суралцах туршлага өгөх үү?
-
Миний өөрчлөхийг хүссэн зүйл Ариун Сүнсний өдөөлттэй нийцэж байна уу?
Та дараах тохиолдолд хичээлийг тохируулан өөрчилж болох юм.
-
Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан Тэнгэрлэг Эцэгийн өдөөлтүүдийг дагах (Дьюб ахын жишээг үзнэ үү)
-
Суралцагчдын онцгой эсвэл өвөрмөц хэрэгцээ, чадвар, боломжит нөөцөд тохируулах (Дьюб ах, Рэйэс ах нарын жишээг үзнэ үү)
-
Хичээлийн зарим хэсгийг орон нутгийн нөхцөл байдал, соёлтой уялдуулах (Родригэз эгчийн жишээг үзнэ үү)
-
Суралцагчдад тулгарсан цаг үеийн асуудал, асуултуудад туслах (Дьюб ахын жишээг үзнэ үү)
-
Цаанаас өгсөн хичээлийн хэсгийн зорилгыг биелүүлэх илүү сайн арга замыг хайж олох (Ли ах, Мартин эгч нарын жишээнүүдийг үзнэ үү)
-
Сүмийн удирдагчдын өгсөн хамгийн сүүлийн үеийн заавар, эх сурвалжийг ашиглах. (Шмит эгчийн жишээг үзнэ үү.)
Судлахад туслах жишээнүүд