Семинар
Суралцахуйгаа үнэлэх нь, 1-р хэсэг


“Суралцахуйгаа үнэлэх нь, 1-р хэсэг,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Суралцахуйгаа үнэлэх нь,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

Хавсралт

Суралцахуйгаа үнэлэх нь, 1-р хэсэг

Иосеф Смит—Түүх 1; Сургаал ба Гэрээнүүд 1–4; 8–10

Сүнслэг суралцахуйгаа эргэцүүлэн бодож, үнэлэх нь биднийг Аврагчид илүү ойртоход тусална. Энэ хичээл нь Сургаал ба Гэрээнүүд 1–4, 8–10 болон Иосеф Смит—Түүхийг судалсан туршлага тань сүнслэг байдлын хувьд өсөж хөгжин, Есүс Христэд илүү ойртоход хэрхэн тусалсан талаар эргэн санаж, үнэлж дүгнэхэд тань тусална. Зарим хариултаа бусад суралцагч эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцах боломжийг эрэлхийл.

Жич: Энэ даалгаврыг гүйцэтгэхийн өмнө та уншвал зохих Иосеф Смит—Түүх 1; Сургаал ба Гэрээнүүд 1–4, 8–10-ыг уншиж дуусгаагүй бол уншиж дууссан байхад анхаар.

Та юу сурч мэдэж байна вэ? Та хэрхэн өсөж хөгжиж байна вэ?

Иосеф Смит—Түүх 1, Сургаал ба Гэрээнүүд 1–4, 8–10-ыг судалснаар Аврагчид ойртохын тулд гаргасан ахиц дэвшлээ судлах тэмдэглэлдээ бичихэд хэдэн хором зарцуул. Үүнд сурч буй сургаал, үнэн, Есүс Христийн талаарх гэрчлэл тань хэрхэн өсөж байгаа, суулгаж буй шинэ дадал хэвшил, өөрчлөхийг хичээж буй арга замууд байж болно.

Судар судлахуйгаа үнэлэх

Библи уншиж буй Иосеф Смит
  • Судраас судлах нь бошиглогч Иосеф Смитэд хэрхэн тусалсан бэ?

Судраас судлах өөрийн зорилгыг эргэцүүлэн бод.

  • Хичээл зүтгэл тань танд хэрхэн нөлөөлж байна вэ?

  • Таны хувьд судраас амжилттай судлахад тусалж байсан нэг арга зам тань юу вэ?

  • Судраас судлахад ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?

Бошиглогч Иосеф Смитийн талаарх бодол санаагаа үнэл (Иосеф Смит—Түүх 1-ийг үзнэ үү)

Семинарын сүүлийн хэдэн долоо хоногт бошиглогч Иосеф Смитийн талаар сурч мэдсэн санаанд орж ирсэн бүх зүйлээ бич.

Мөн жагсаалтаасаа Есүс Христтэй илүү их ойртоход тань тусалсан арга замуудыг дугуйл эсвэл доогуур нь зур.

Жагсаасан зүйлдээ хэр итгэлтэй байгаагаа 1-ээс 5 хүртэлх (1=итгэхгүй байна, 5=маш их итгэж байна) оноогоор үнэл. Есүс Христэд илүү ойртоход бидэнд туслахын тулд Бурхан Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан гэдэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд тусалсан туршлагаа тэмдэглэж болно.

  • Хэрэв хэн нэгэн Бурхан Иосеф Смитийг бошиглогчоор дуудсан гэдэгт итгэхгүй байвал та тэдэнд энэ итгэлийг олж авч, бэхжүүлэхийн тулд юу хийхийг санал болгох вэ?

Хувийн илчлэл хүлээн авах (Сургаал ба Гэрээнүүд 8)

Оюун ухаан ба зүрх сэтгэл

Дараах мэдэгдлүүдээс хэд хэдийг сонгоод, тэмдэглэлдээ гүйцээж бич. Тэмдэглэ гэсэн бодол төрүүлсэн өөр бусад бодол санаа, сэтгэгдлээ оруул.

  • Тэнгэрлэг Эцэгээс хүлээн авах илчлэлийн талаар миний саяхан сурсан хамгийн чухал зүйл бол …

  • Миний хувьд саяхан илчлэл хүлээн авахыг хичээсэн хэдэн зүйл бол …

  • Илчлэл хүлээж авах миний чадварт нөлөөлсөн байж болох зарим нэгэн зүйл бол …

  • Надад тохиолдсон, мартахыг хүсэхгүй байгаа туршлага бол …

  • Би Бурханаас илчлэл хүлээж авах чадвараа үргэлжлүүлэн сайжруулахыг хүсэж байна. Учир нь …

  • Бурханаас илчлэл хүлээж авах чадвараа цаашид сайжруулахын тулд би … хийхийг амлаж байна.

Бичиж тэмдэглэсэн зүйлээ гэр бүлийн гишүүн, найз нөхөд эсвэл ангийнхантайгаа хуваалц.