“Нөхөх ажилд зориулсан суралцахуйгаа үнэлэх хичээл,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Суралцахуйгаа үнэлэх хичээл,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Хавсралт
Нөхөх ажилд зориулсан суралцахуйгаа үнэлэх хичээл
Сургалтын кредит авахын тулд суралцагчид хичээлийн жилийн хагас жил бүр доод тал нь нэг удаа Суралцахуйгаа үнэлэх хичээлд оролцох ёстой. Хэрэв суралцагчид хичээлийн хагас жилийн дотор Суралцахуйгаа үнэлэх бүх хичээлийг тасалсан бол дараах Суралцахуйгаа үнэлэх нь тараах материалын аль нэгийг хийж гүйцэтгэн сургалтын кредитээ нөхөн авч болно. (Шаардлагатай бол хоёулыг нь гүйцэтгэж болно.) Хичээлийн хагас жил бүр дор хаяж Суралцахуйгаа үнэлэх нэг хичээлд оролцсон суралцагчид хичээл нөхөж авах шаардлагагүй.
Хэрэв суралцагчид хичээлийн жилийн эхний хагасыг үнэлж дуусгах хэрэгтэй бол тэдэнд “Суралцахуйгаа үнэлэх нь, 1-р хэсэг” гарчигтай тараах материалыг өг. Хэрэв суралцагчид хичээлийн жилийн хоёр дахь хагасыг үнэлж дуусгах хэрэгтэй бол тэдэнд “Суралцахуйгаа үнэлэх нь, 2-р хэсэг” гарчигтай тараах материалыг өг. Үнэлгээгээ дуусгахын өмнө уншсан байвал зохих материалуудаа уншиж дуусгасан байхад суралцагчдыг урамшуулан дэмж. Тэд үнэлгээгээ дуусгаад танд мэдэгдэх ёстой. Тэднийг мэдэгдсэний дараа уг туршлагаас сурсан зүйлээ хуваалцахыг тэднээс хүс.