“179-р хичээл—Удирдагчдаа дэмжих: Бусдыг удирдан чиглүүл хэмээн Их Эзэний дуудсан хүмүүсийг дагах нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Удирдагчдаа дэмжих,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
179-р хичээл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь
Удирдагчдаа дэмжих
Бусдыг удирдан чиглүүл хэмээн Их Эзэний дуудсан хүмүүсийг дагах нь
Бид олон талаараа сайн удирдагч байж чадна. Ийн байх нэг арга зам бол сайн дагалдагч байх явдал юм. Бид Есүс Христийн удирдлаган дор дуудагдсан удирдагчдыг дэмжих замаар Түүнд итгэх итгэлээ харуулдаг. Энэ хичээл нь бусдыг удирдан чиглүүл хэмээн Их Эзэний дуудсан хүмүүсийг дэмжихийн ач холбогдлыг суралцагчдад ойлгуулахад туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Таны нэг найз жил хүрэхгүй хугацааны өмнө баптисм хүртэж, дөнгөж сая танай ангийн эсвэл чуулгын ерөнхийлөгчөөр дуудагдсан гэж төсөөл. Та сайн мэдээнд түүнээс удаан итгэлтэй байсан бөгөөд найз тань өөр шиг чинь эсвэл бусадтай адил анги, чуулгын ерөнхийлөгч байх чадахгүй гэж боджээ.
-
Та удирдагчдаа дэмждэг анги, чуулгын гишүүн байхын тулд энэ бодлоо хэрхэн өөрчилж болох вэ?
-
Энэ дуудлагад найзыгаа дэмжихийн тулд та юу хийж болох вэ?
Их Эзэний дуудсан хүмүүсийг дагахад бэлэн байхын нэгэн жишээ бол Хайрум Смит юм. Хэдийгээр Хайрум дүүгээсээ зургаан насаар ах байсан ч Иосефыг дуудлагаа хийхэд нь дэмжсэн.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч M.Рассэлл Баллард Хайрумын талаар ийн хуваалцсан.
2:3
[Хайрум] Сэргээлтийн урт бөгөөд амаргүй үйл явцын туршид өөрийн дүү бошиглогч Иосефт тусалж, үйлчилж байв. …
Энэ бүхнийг туулахдаа Хайрум халширч бууж өгөөгүй. Амьдрал нь ямар замаар явахыг тэр мэдэж байсан төдийгүй уг замналаар явахаа ухамсарлан сонгосон. Иосефын хувьд Хайрум хамтрагч, хамгаалагч, тэтгэгч, итгэлт хүн нь болж, эцэст нь үйл хэргийнхээ төлөө амь насаа өгөхөд нь хамт байсан юм. Тэд насан туршдаа шударга бусаар хавчигдаж байжээ. Хэдийгээр Хайрум ах нь байсан ч дүүгийнхээ бурханлаг нөмрөгийг хүлээн зөвшөөрсөн юм. Хайрум Иосефт хааяа хатуухан үг хэлдэг байсан ч дүүгийнхээ саналыг үргэлж сонсдог байв. (M. Russell Ballard, “Hyrum Smith: ‘Firm as the Pillars of Heaven,’” Ensign, Nov. 1995, 6–7)
-
Хайрум шиг хүнд Иосефыг санваарын удирдагчийнх нь хувьд дагахад юу саад болох байсан бэ?
-
Хайрумын Христийнхтэй адил ямар зан чанар нь Иосефыг дагахад тусалсан байж болох вэ? (Сургаал ба Гэрээ 124:15-ыг үзнэ үү).
Сургаал ба Гэрээ 124:94–96-г уншаад, Хайрум дүүгээ дагаснаар хэрхэн адислагдсаныг олж мэд. (94-р шүлэг нь Иосеф биш, Хайрумын тухай гэдгийг анхаарна уу.)
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг бусдыг удирдан чиглүүл хэмээн Их Эзэний дуудсан хүмүүсийг дэмжих талаар дараах зүйлийг ажиглажээ.
2:3
Гараа өргөн дэмжсэнээр та нар амлалт өгдөг. Та нар Бурханы үйлчлэгчдийг дэмжинэ гэсэн амлалтыг Түүнд өгдөг.
Тэд бол таны адил төгс бус хүмүүс. Амлалтаа биелүүлэхэд тань Их Эзэн тэднийг дуудсан гэсэн гуйвшгүй итгэлтэй байх хэрэг гарна. Эдгээр амлалтыг сахих нь мөнхийн аз жаргалыг авчирна. (Хэнри Б.Айринг, “Дэмжих итгэлийн хүч,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 71–72)
Христэд найдан бусдыг удирдан чиглүүлэхээр дуудсан хүмүүсийг дэмжих
Амандагийн Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөл дөнгөж сая өөрчлөгджээ. Ерөнхийлөгчөөр дуудагдсан охин өмнө нь Амандатай муухай харьцдаг байсан охин байв.
Жош бол шаргуу ажилладаг номлогч юм. Номлолын ерөнхийлөгч нь саяхан Жошид таалагдаагүй номлолын нэгэн дүрмийг зарлажээ.
Жөүсигийн сайн найзыг ангийн даргаар саяхан дуудав. Найз нь түүнийг ерөнхийлөгчийн зөвлөлд орооч гэж гуйна гэж хүлээж байсан ч тэр тэгсэнгүй.
Кэйдээс чуулгын ерөнхийлөгчөөр үйлчлэхийг хүсжээ. Тэр бүрэг ичимхий нэгэн бөгөөд шийдвэр гаргах дургүй нэгэн аж. Чуулга, ерөнхийлөгчийн зөвлөлөө хэр үр дүнтэй удирдах бол гэдэгтээ тэр санаа зовж байв.
Сурсан зүйлээ эргэцүүлэн бодох
-
Та Их Эзэний дага хэмээн хүссэн хүмүүсийг дэмжих тал дээр та хэр сайн байгаа вэ?
-
Бусдыг удирдан чиглүүл хэмээн дуудсан хүмүүсийг илүү сайн дэмжихийн тулд та Аврагчид итгэх итгэлээ хэрхэн хэрэгжүүлж болох вэ?