Семинар
Бие даах чадвартай болох: Тойм


“Бие даах чадвартай болох: Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Бие даах чадвартай болох,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

Бие даах чадвартай болох

Бие даах чадвартай болох

Тойм

Аврагч “Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой. … Гэхдээ энэ нь миний өөрийн замаар хийгдэх ёстой” [Cургаал ба Гэрээнүүд 104:15–16] хэмээн тунхаглажээ. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр амьдралынхаа бүхий л хүрээнд илүү бие даах чадвартай болоход Түүнийг туслуулахаар урьдаг. Есүс Христ гэгээнтнүүддээ бие даах чадвартай болоход нь тусалдаг. Ингэснээр тэд өөрсдийгөө авч явах чадвартай болж, Түүнтэй адилаар бусдыг адислахад суралцдаг.

Хичээлийн хуваарийн талаарх зөвлөмж: Эдгээр хичээлийг энэ материал дээрх дарааллын дагуу заах нь илүү үр дүнтэй байж болох юм. Эхний хоёр хичээл нь бие даах чадварын зарчмуудыг таниулж, сүүлийн хоёр хичээлийг илүү сайн ойлгоход суралцагчдад туслах болно. “Бие даах чадвартай болох” эхний хоёр хичээлийг жилийн эхэнд заах нь “Боловсрол ба ажил эрхлэлт” хичээл болон “Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд” хичээл дээр суралцах зарчмуудыг ойлгоход суралцагчдыг бэлтгэхэд тусална.

Заахад бэлд

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.

Их Эзэний арга замаар бие даах чадвартай болох

Хичээлийн зорилго: Их Эзэний арга замаар бие даах чадвартай болох хэрэгцээ шаардлагыг ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: бие даах чадвар гэсэн нэр томьёог хэрхэн тодорхойлж буй болон амьдралдаа бие даах чадвартай болоход нь Их Эзэн ямар арга замаар тусалж болох талаар бодож үзэхэд суралцагчдыг урь.

  • Харуулах зураг: Загасны хоол; загас барих хэрэгсэл; ажиллаж буй залуу Есүс

  • Тараах материал:Их Эзэний арга замаар бие даах чадвартай болох

Бие даах чадвартай болохын тулд Есүс Христэд итгэлтэй болох

Хичээлийн зорилго: Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлснээр бие даах чадвартай болоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Бие даах илүү их чадвартай болж чадах амьдралынхаа аль нэг талбарыг тодорхойлоход Тэнгэрлэг Эцэгээс тусламж авахын тулд Түүнд хандан хувиараа залбирахад суралцагчдыг урь.

  • Видео:Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна” (16:22; цагийн код 5:24-өөс 6:08 хүртэл үзнэ үү)

  • Харуулах материал: Бишоп В.Кристофэр Ваддэллын мэдэгдэл

Санхүүгийн нөөцийг ухаалгаар зохицуулах

Хичээлийн зорилго: Санхүүгийн хувьд бие даах чадвартай болох явцдаа Бурханд итгэх итгэлээ хэрхэн хэрэгжүүлэхээ ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Санхүүгийн нөөц шаардах, ирээдүйд гүйцэтгэнэ гэж найдаж буй чухал зүйлсээ жагсаан бичихэд суралцагчдыг урь. Эдгээр зүйлийг гүйцэтгэхэд санхүүгийн хувьд бэлтгэлтэй байх төлөвлөгөөг эсвэл санхүүгийн бэлтгэлийн талаар өөрсдөдөө байгаа асуултуудыг эргэцүүлэн бодоход тэднийг урь.

  • Суралцагчдад зориулсан мэдээлэл: Номлолд үйлчлэх, дээд боловсрол эзэмшихэд гарах нийтлэг зардал болон харьяа бүс нутгийн амьжиргааны үндсэн өртөг

  • Ашиглах материал: Санхүүгийн зарчмын дарааллыг харуулсан графикийн хуулбарууд

  • Видео:Сайн мэдээний хэл” (12:27; цагийн код 6:10-аас 7:40 хүртэл үзнэ үү); “Седрикийн аялал” (2:32)

Бие даах чадвар нь бусдад илүү сайн анхаарал хандуулах боломжийг бидэнд олгодог

Хичээлийн зорилго: Бие даасан байдал нь Аврагчийн бусдад туслах үлгэр жишээг илүү сайн дагах боломжийг хэрхэн олгодог талаар ойлгоход нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Дараах мэдэгдэл материаллаг болон сүнслэг байдлын хувьд ямар арга замаар үнэн байж болох тухай бодож үзэхэд суралцагчдыг урь. “Та хэн нэгнээс илүү өндөр төвшинд байхгүй л бол өөр нэгэн бодгалийг өөд нь өргөж чадахгүй” (Харолд Б. Лий, “Stand Ye in Holy Places,” Ensign, 1973 оны 7-р сар, 123).

  • Ашиглах материал: Жижиг бүлгээр ярилцахад зориулан Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлсийн мэдэгдлийн хуулбарууд

  • Тараах материал:Сүмийн түүхэн дэх бие даасан байдлын жишээнүүд

  • Видео:Ах дүүсээ хүчирхэгжүүл” (3:50); “Их Эзэний зараалаар: Томас С.Монсоны амьдрал” (1:00:10; цагийн код 19:54-өөс 24:18 хүртэл үзнэ үү)