Семинар
182-р хичээл—Санхүүгийн нөөц боломжоо ухаалгаар зохицуулах нь: Санхүүгийн хувьд бие даах чадварыг хөгжүүлэхийг хичээх


“182-р хичээл— Санхүүгийн нөөц боломжоо ухаалгаар зохицуулах нь: Санхүүгийн хувьд бие даах чадварыг хөгжүүлэхийг хичээх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Санхүүгийн нөөц боломжоо ухаалгаар зохицуулах нь,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

182-р хичээл: Бие даах чадварыг хөгжүүлэх

Санхүүгийн нөөц боломжоо ухаалгаар зохицуулах нь

Санхүүгийн хувьд бие даах чадварыг хөгжүүлэхийг хичээх

Хариулт мөнгө тоолж буй хүн

Өсвөр үеийнхэнд номлолд үйлчлэх, боловсрол эзэмших, гэр бүл зохиох зэрэг санхүүгийн үүрэг хариуцлага хүлээх ирээдүйн олон боломж байдаг. Тэд Есүс Христ рүү харж, санхүүгийн ухаалаг зарчмуудыг дагаснаар хэрэгцээг нь хангах Бурханы адислалыг урьж байдаг (Сургаал ба Гэрээнүүд 104:15-ыг үзнэ үү). Энэ хичээл нь санхүүгийн хувьд бие даах чадварыг хөгжүүлэх явцад хэрхэн Бурханд итгэх итгэлээ хэрэгжүүлж болохыг ойлгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Ирээдүй рүү харах

Ирэх 10 эсвэл 15 жилийн гол зорилгуудаа хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр хуваалцахад суралцагчдыг урь. Жишээлбэл: Тэд номлолд үйлчлэхээр төлөвлөж буй эсэх, хаана үргэлжлүүлэн суралцахыг хүсэж буй эсвэл гэрлэлт, гэр бүлтэй холбоотой хүсэж буй зүйлсээ хуваалцаж болно. Суралцагчдыг хуваалцсаны дараа дараах асуултуудыг ангиараа авч хэлэлцэх талаар бодож үз.

  • Таны аль зорилго санхүүгийн хувьд бэлтгэлтэй байхыг шаардаж байна вэ?

  • Ирээдүйнхээ санхүүгийн төлөвлөгөөг гаргаж эхлэх тохиромжтой цагийг хэзээ гэж та бодож байна вэ? Яагаад?

    Та номлолд үйлчлэх, боловсрол эзэмших эсвэл тухайн бүс нутагт амьдрахад гарах нийтлэг зардлыг товч хуваалцах бэлтгэлтэй байхыг хүсэж болох юм. (Энэ хичээлийн зорилго нь нийт зардлыг тоймлон гаргах бус харин Есүс Христ рүү итгэлтэйгээр харахад суралцагчдад тусалж, санхүүгийн үүрэг хариуцлагын зарим үндсэн зарчмыг тэдэнд таниулах явдал гэдгийг санаарай.)

    Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж бичихэд суралцагчдыг урь.

  • Та ирээдүйнхээ санхүүгийн төлөвт хэр итгэлтэй байдаг вэ? Яагаад?

Хичээлийн туршид одоогийн болон ирээдүйн санхүүгээ ухаалгаар зохицуулахад туслах зарчмуудыг ойлгоход Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг залбиран байж эрэлхийл.

Их Эзэний амлалт

1834 онд Көртландын ариун сүмийг барих болон бусад зөв шударга хүчин чармайлтын улмаас Сүм санхүүгийн хувьд хүнд байдалд орсон байв. Зөв шударга хүслээ биелүүлэх санхүүгийн үүрэг хариуцлага хүлээх үед бидэнд тус болох зөвлөгөөг Их Эзэн тэдэнд өгчээ.

Сургаал ба Гэрээнүүд 104:13–17, 78–79-ийг унш. Их Эзэний сургаалууд таны санхүүтэй хэрхэн холбогдож болох талаар бодож үз.

  • Та санхүүгийнхээ хэрэгцээнд ашиглах боломжтой ямар зүйлийг сурсан бэ?

  • Хэн нэгэнд санхүүгээ зохицуулахдаа Их Эзэнд итгэхэд нь ямар үг, хэллэгүүд туслах вэ?

    Суралцагчид дараах үнэнийг багтаасан төрөл бүрийн санаа бодлыг хуваалцаж болно. Хэрэв бид Түүний зөвлөгөөг итгэлтэйгээр дагавал Их Эзэн бидний хэрэгцээг хангах болно.

  • Таныг ирээдүйдээ санхүүгийн хувьд бэлтгэхийг хичээх үед энэ үнэн яагаад урам өгч болох вэ?

Шаардлагатай бол Их Эзэн санхүүгийн эсвэл бусад зовлон зүдгүүрээс чөлөөлөгдөх амлалтыг өгдөггүй гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Их Эзэн бидэнд юу хэрэгтэйг мэддэг. Бид итгэлтэй байвал Тэр Өөрийн хүсэл, цаг хугацааны дагуу биднийг хангах болно.

Их Эзэний санхүүгийн зарчмууд

Их Эзэн судрууд болон Сүмийн удирдагчдаар дамжуулан санхүүгийн нөөц боломж, дэлхий дээрх адислалуудаа ухаалгаар ашиглахад туслах зөвлөгөөг бидэнд өгсөн гэдгийг тайлбарла. Их Эзэний зөвлөгөөг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах хэсгээс аль нэгийг судлахад тэднийг урих талаар бодож үз. Тэд дуусах үедээ өөр өөр хэсгийг судалсан суралцагчидтай нэгдээд, олж мэдсэн зүйлсээ хуваалцаж болно.

Дараах шүлгийг уншаад, ирээдүйнхээ санхүүд бэлтгэхэд нь өсвөр насны хүүхдэд тусалж болох Их Эзэний заадаг зарчмуудыг тодорхойл.

Суралцагчдыг нэг нэгэнтэйгээ хуваалцаж дуусах үед дараахтай адил асуултуудыг тавих талаар бодож үз.

  • Санхүүгийн хэрэгцээгээ хангахаар бэлтгэхдээ Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхэд танд эдгээр судрын зарчим хэрхэн туслах вэ?

  • Та яагаад аравны нэг төлөхийг санхүүгээ зохицуулах чухал хэсэг гэж бодож байна вэ? (Малахи 3:8–10-ыг үзнэ үү).

  • Аравны нэгийг төлөхөөс гадна бидэнд эд баялгаас илүү Бурханы хаант улсыг эрэлхийлэхийг эн тэргүүнд тавих ямар арга зам байж болох вэ?

  • Өсвөр насандаа мөнгө хуримтлуулах дадлыг суулгах нь насан туршийн амьдралыг тань хэрхэн адислах вэ?

Санхүүгийн хувьд нэн тэргүүнд тавих зүйлс

Дараах зураг нь санхүүтэй холбоотой нөхцөл байдал, шийдвэрүүдийг харуулдаг. Эдгээр нөхцөл байдал, шийдвэрийн дарааллыг харгалзан үзэх боломжийг суралцагчдад олгох нь санхүүгийн шийдвэр гаргахдаа тэргүүлэх ач холбогдлыг ялган танихад тусалдаг. Зургийг хэвлэж, таван ангилал тус бүрийг хайчлаад, тэдгээрийг замбараагүй дарааллаар самбарт өлгөх талаар бодож үзээрэй. Ангиллууд ямар дарааллын дагуу байх ёстой талаар ярилцахад суралцагчдыг урь. Өөр нэг хувилбар нь энэ графикийн хувийг хангалттай тоогоор хэвлэж, хайчлаад, жижиг бүлэгт хуваагдсан суралцагчдад тэдгээрийг дараалалд нь оруулж, хамтдаа ярилцахад урьж болно. Бодит амьдралд орлого олохыг нэгдүгээрт тавих нь илэрхий боловч олон хүн мөнгөтэй болохоосоо өмнө мөнгө зээлж, зарцуулдаг гэдгийг онцлох нь тустай байж болох юм. Үүнийг өр гэж нэрлэдэг бөгөөд бид өрнөөс зайлсхийхийг хичээх ёстой.

Эсвэл та самбар дээр одоо байгаа эсвэл ирээдүйд гарч болох нийтлэг зардлуудыг жагсаан бичихэд суралцагчдыг урьж болно. Ангиараа эсвэл бүлгээрээ өмнөх судрын үйл ажиллагаанаас сурсан зарчмуудаа ашиглан зардлуудыг хамгийн чухлаас нь чухал бус хүртэл эрэмбэлэхэд суралцагчдыг урьж болно.

Бие даахын тулд хувийн санхүүгээ зохицуулах талаарх зураг
  • Та эдгээр санхүүгийн нөхцөл байдал, шийдвэрийг хэрхэн нэн тэргүүнд тавих вэ? Та судрууд дээрх Их Эзэний сургаалаас хариултыг тань дэмжих ямар зүйлийг сурсан бэ?

  • Санхүүгээ буруу төлөвлөснөөр ямар сорилт бэрхшээлүүд гарч болох вэ?

  • Аравны нэг төлөхөөс илүү одоогийнхоо амьжиргааны зардлыг нэн тэргүүнд тавих ёстой гэж боддог хүмүүст та юу гэж хэлэх вэ?

Аравны нэгийг бусад зардлаасаа нэн тэргүүнд тавьснаар Их Эзэн тэднийг эсвэл гэр бүлийн гишүүдийг нь хэрхэн адисалсан тухай хуваалцахыг суралцагчдаас хүсэх талаар бодож үз. Та өөр жишээ болгон, ChurchofJesusChrist.org дээрх Далын ахлагч Валэри В.Кордоны “Сайн мэдээний хэл” захиас дээрх туршлагыг цагийн код 6:10-аас 7:40 хүртэл хуваалцаж болно.

12:27

Ахлагч Стэнли Г.Эллисийн доорх мэдэгдлийг авч ярилцах талаар бодож үз.

Хэрэгтэй гэж үзвэл, аравны нэг болон өргөлийг аравны нэгийн төлбөрийн хуудас ашиглан эсвэл donations.ChurchofJesusChrist.org дээр онлайнаар хэрхэн төлөхийг суралцагчдад зааж өгөх талаар бодож үзээрэй.

Далын ахлагч Стэнли Г.Эллис аравны нэг төлөх талаар ийн асуужээ.

Ахлагч Стэнли Г.Эллис

Бидэнд орлогоо 100 хувь өөрсдөө ашиглахын оронд орлогынхоо 90 хувийг ашиглаад, дээрээс нь Их Эзэний тусламжийг авах нь дээр гэсэн, аравны нэгийн талаарх [Их Эзэний] амлалтуудад итгэх итгэл байгаа юу? (Стэнли Г.Эллис, “Бид Түүнд итгэдэг үү? Хүнд хэцүү зүйлс тустай байдаг,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 114)

Энэ хичээл дээрх зарчмын дагуу амьдарч буй хүмүүсийн жишээг суралцагчдад харуулахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Сэдрикийн аялал” (2:32) видеог хуваалцахыг бод.

2:3

Их Эзэн ирээдүйн санхүүд маань туслахын тулд энэ хичээлд дурдаагүй өөр олон арга замаар хангасан гэдгийг ойлгоход нь та суралцагчдад тусалж болно. Жишээлбэл: Тэрбээр бидэнд мөнгө олох, хуримтлуулах бусад арга замыг зааж өгч чадна. Өсвөр үеийнхэн номлолд шаардлагатай санхүүгийн тусламж эсвэл боломжийн өртгөөр дээд боловсрол эзэмших арга замуудын талаар бишоп эсвэл удирдагчидтайгаа ярилцаж болно.

Дүгнэлт

Дараах асуултуудад судлах тэмдэглэл дээрээ хариулах эсвэл хамтрагчтайгаа ярилцахад суралцагчдыг урьж болно.

  • Та санхүүгээ ухаалгаар удирдах талаар сурсан зүйлээ хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

  • Их Эзэн өнөөдөр танаас юу сурахыг хүссэн гэж та бодож байна вэ?

Хариултаа хуваалцахад цөөн суралцагчийг урих талаар бодож үз. Их Эзэн гэгээнтнүүдээ хангахыг хүсдэг талаар гэрчлэлээ хуваалц (Сургаал ба Гэрээнүүд 104:15-ыг үзнэ үү). Бурхан руу харж, амьдралынхаа туршид санхүүгийн шийдвэрүүддээ Түүнийг оролцуулахад суралцагчдыг уриал.