“181-р хичээл—Бие даах чадвартай болохын тулд Есүс Христэд итгэлтэй байх нь: Их Эзэнээр дамжуулан саад бэрхшээлийг даван туулах,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Бие даах чадвартай болохын тулд Есүс Христэд итгэлтэй байх нь,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
181-р хичээл: Бие даах чадвартай болох
Бие даах чадвартай болохын тулд Есүс Христэд итгэлтэй байх нь
Их Эзэнээр дамжуулан саад бэрхшээлийг даван туулах
Аврагч гэм нүглийг маань уучилж, эдгээж биднийг адислахаас гадна сургууль, ажил, бусадтай харилцах харилцаа гэх мэт нөхцөл байдалд маань биднийг адислах боломжтой. Бид Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэх үедээ амьдралынхаа бүхий л хүрээнд илүү бие даах чадвартай болоход Түүнийг туслуулахаар урьдаг. Энэ хичээл нь бие даах чадвартай болохдоо Есүс Христэд итгэх итгэлээ хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Уулсыг нүүлгэх
-
Заримдаа амьдралын саад бэрхшээлүүд яагаад энэ уул шиг санагддаг вэ?
-
Хүмүүс эдгээр сорилт бэрхшээлд ямар арга замаар хариу үйлдэл үзүүлдэг вэ?
Аврагчийн хүч чадлыг амьдралдаа урих
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон амьдралдаа хүнд хэцүү сорилт бэрхшээлтэй тулгарч буй хүмүүст дараах зөвлөгөөг өгчээ.
Хайрт ах, эгч нар аа, би та бүгдийг өнөөдрөөс эхлэн итгэлээ өсгөхийг уриалж байна. Таны хувийн асуудлууд Эверест уул шиг том байсан ч итгэлээр тань дамжуулан Есүс Христ амьдрал дахь уулсаа нүүлгэх чадварыг тань хүчирхэгжүүлнэ. …
Та нарын уул хоорондоо адилгүй ч хүн нэг бүрийн асуудлуудын хариулт итгэлийг тань нэмэгдүүлэх болно. (Рассэлл М.Нэлсон, “Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна,” Лиахона, 2021 оны 5-р сар, 102–103)
-
Та ерөнхийлөгч Нэлсоны заасан сургаалыг хэрхэн дүгнэх вэ?
-
Бид ерөнхийлөгч Нэлсоны эдгээр зааврыг бие даах чадварыг амьдралдаа хөгжүүлэх хүчин чармайлттайгаа хэрхэн холбож болох вэ?
Амьдралд тулгарч буй саад бэрхшээлүүдэд Есүс Христ үнэхээр тусалж чадна гэдэгт итгэхэд бага зэрэг тусламж хэрэгтэй найз танд байна гэж төсөөл. Есүсийн туслах хүсэл, хүч чадлыг мэдрэхэд тэдэнд туслах төгс эзэмших сургаалын хэсгийг судрын аль нэг номоос хайж ол.
-
Та ямар судрын хэсгийг сонгосон бэ? Аврагчийн тэдэнд туслах хүсэл эрмэлзэл, хүч чадлыг ойлгоход энэ судрын хэсэг найзад тань хэрхэн тусалж болох вэ?
-
Есүс бидэнд туслахыг хүсдэг ба туслах боломжтой гэдгийг мэдэхэд нь найздаа туслахын тулд та ямар хувийн туршлагаа хуваалцаж болох вэ?
Тэргүүлэх бишопын зөвлөлийн бишоп В.Кристофэр Ваддэлл Их Эзэнд итгэх итгэл, хүчин чармайлт хоёр маань хэрхэн нэгдэн нийлж болохыг тайлбарлажээ.
Цаг хугацааны эхлэлээс Их Эзэн мөнх бус амьдралын нэг хэсэг болох гай зовлон, сорилт бэрхшээл учрах болно гэдгийг мэдэж байсан болохоор сүнслэг, материаллаг байдлын хувьд эдгээрт бэлтгэлтэй байхад Өөрийн хүмүүст туслах удирдамжаар хангасаар ирсэн. Эдгээр гай зовлон нь хувийн эсвэл нийтийг хамарсан чанартай байж болох ч биднийг Их Эзэний зөвлөгөөг анхааран сонсож, үүний дагуу үйлдэх тусам Түүний удирдамж биднийг хамгаалалт, дэмжлэгээр хангах болно. …
Их Эзэн биднийг өөрсдийн хийж чадахаас илүүг хийхийг шаарддаггүй. Гэхдээ Тэрээр хийж чадах зүйлээ хийж чадах үедээ хийхийг биднээс хүсэн хүлээдэг. …
Материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байж, бие даасан байна гэдэг нь “Есүс Христийн ач ивээл буюу боломжтой болгогч хүч, өөрсдийн хүчин чармайлтаар дамжуулан бид өөрсдөдөө болон гэр бүлдээ шаардлагатай амьдралын бүхий л сүнслэг болоод материаллаг хэрэгцээт зүйлсийг олж авна гэдэгт итгэх явдал юм” (В.Кристофэр Ваддэлл, “Талх тариатай байжээ,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 46–48)
Өсөж хөгжихөд тулгардаг саад бэрхшээлийг даван туулахын тулд Есүс Христэд итгэх итгэл, хичээл зүтгэл хоёрын аль алиныг ашигласан хэн нэгний тухай судрууд дээрх түүх эсвэл Сүмийн түүхийг олж мэд.
-
Тэд ямар саад бэрхшээлтэй тулгарсан бэ?
-
Тухайн саад бэрхшээлийг даван туулахын тулд тэд хувьдаа ямар хичээл зүтгэл гаргасан бэ?
-
Их Эзэн итгэлийнх нь улмаас тэдэнд хэрхэн тусалсан бэ?
-
Та Аврагчийн тусламжтайгаар бие даах чадвараа хөгжүүлэхээр чармайхдаа хэрэгжүүлж болох ямар зүйлийг энэ хүмүүсээс суралцсан бэ?
Энэ нь өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжиж болох вэ?
-
Нэгэн залуу эрэгтэй номлолд үйлчилж, боловсрол эзэмшихийг хүсдэг боловч аль алинд нь хэрэглэх хангалттай мөнгөгүй байв.
-
Нэгэн залуу эмэгтэйд бусад хүний хийх боломжтой олон ажлыг хийхэд эрүүл мэндийн асуудал нь саад болдог байв.
-
Нэгэн залуу эрэгтэй хүнд хэлбэрийн сэтгэл түгших өвчинтэйгөө тэмцэж байна. Сургуульд сурах, ажил эрхлэх зэрэг нийгмийн нөхцөл байдлууд түүнд маш хүндрэлтэй байдаг.
-
Нэгэн залуу эмэгтэй сургуульдаа амжилттай суралцахыг хүсдэг ч ангийнхаа ихэнх сурагч шиг сайн сурч чаддаггүй. Улмаар тэр сурахыг хүсэж буй сургуульдаа орж чадахгүй байх гэдэгт санаа зовсон.
Амьдралдаа хэрэгжүүлэх
-
Та амьдралынхаа ямар талбарт илүү бие даах чадвартай болохыг хүсэж байна вэ?
-
Та тулгарч болох саад бэрхшээлийг даван туулахын тулд юу хийж чадах вэ?
-
Та шаардлагатай тусламжийг эрэлхийлэхдээ хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэж болох вэ?