“180-р хичээл—Их Эзэний арга замаар бие даах чадвараа хөгжүүлэх: Бие даах чадвараа хөгжүүлэх нь биднийг материаллаг болон сүнслэг байдлын хувьд адисалдаг,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Их Эзэний арга замаар бие даах чадвараа хөгжүүлэх,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
180-р хичээл: Бие даах чадвараа хөгжүүлэх
Их Эзэний арга замаар бие даах чадвараа хөгжүүлэх
Бие даах чадвараа хөгжүүлэх нь биднийг материаллаг болон сүнслэг байдлын хувьд адисалдаг.
Их Эзэн “Өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой. … Гэхдээ энэ нь миний өөрийн замаар хийгдэх ёстой” хэмээн тунхагласан(Cургаал ба Гэрээ 104:15–16). Есүс Христ гэгээнтнүүддээ бие даах чадвараа хөгжүүлэхэд нь тусалдаг бөгөөд ингэснээр тэд өөрсдийгөө бие даан авч явж, Түүний адил бусдыг ч адисалж сурах болно. Энэ хичээл нь Их Эзэний арга замаар бие даах чадвараа хөгжүүлэх хэрэгтэйг ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) хүмүүс өөрсдийн хэрэгцээг хангах чадвартай болохын үнэ цэнийг тайлбарлав.
Хүнд загас өгвөл хоногийн л хоолтой байна. Харин загас барих аргыг нь зааж өгвөл тэр хүн насан туршдаа хоолтой байх болно гэсэн эртний үг бий. (Gordon B. Hinckley, “The Perpetual Education Fund,” Ensign, May 2001, 52)
Тэргүүн зөвлөл бие даах чадварын талаар дараах зүйлийг заасан.
Их Эзэн: “Өөрийн гэгээнтнүүдийн хэрэгцээг хангах нь миний зорилго болой хэмээн тунхагласан” [Сургаал ба Гэрээ 104:15]. Энэхүү илчлэл бидэнд өөрсдийн болон гэр бүлийнхээ гишүүдийн амьдралын хэрэгцээг хангах боломжийг олгохын тулд биднийг материаллаг адислалуудаар хангаж, бие даах чадвартай болох үүд хаалгыг нээж өгөх Их Эзэний амлалт юм. …
Та Тэнгэр дэх Эцэгийнхээ хүүхэд гэдэгт итгэлтэй байгаарай. Тэрээр танд хайртай бөгөөд таныг хэзээ ч орхихгүй. Тэрээр таныг мэддэг бөгөөд бие даах чадварыг хөгжүүлснээр таныг сүнслэг болон материаллаг байдлаар адислахад бэлэн байдаг. (Тэргүүн зөвлөл, Миний бие даах чадвартай болох суурь [2016], 3)
-
Бие даах чадварын талаарх эдгээр мэдэгдлээс та юу сурч мэдсэн бэ?
-
Залуудаа бие даах чадвараа хөгжүүлэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
-
Хэрэв хэн нэгэн бие даах чадвараа хөгжүүлэх нь хэт хүнд гэж бодож байвал тэдэнд найдвар өгөх ямар зүйлийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар сануулж болох вэ?
Боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт, санхүү эсвэл сүнслэг хүч чадал зэрэг сэдвүүдийн аль нэгэнд тулгуурлан дараах асуултуудад хариулна уу.
-
Тэр тал дээр бие даасан хүнийг та хэрхэн дүрслэх вэ?
-
Өсвөр насны хүүхэд тэр тал дээрээ хэрхэн бие даах чадвартай болж эхлэх вэ? Тэд хэрхэн Их Эзэнийг тусламжийг урьж болох вэ?
-
Энэ тал дээр өөрөө илүү их зүйлийг хийж сурах нь бидэнд ямар тустай вэ?
Их Эзэний арга замаар бие даах
Аврагч ач ивээлээс ач ивээлийг хөгжүүлсэн
Сургаал ба Гэрээ 93:11–13-ыг уншаад, Баптисч Иохан бидэнд Аврагчийн өсөлт хөгжлийн талаар юу гэж заасныг олж мэд. (Баптисч Иоханы бичвэрүүдийн зарим хэсгийг Иосеф Смитэд илчилсэн бөгөөд тэдгээр нь 93-р хэсэгт цэдэглэгдсэн байгаа.)
-
Аврагч “ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүл[дэг]” (13-р шүлэг) гэдэг нь ямар утгатай гэж та бодож байна вэ?
-
Ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлэхийн Аврагчийн жишээ нь сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даах чадвараа хөгжүүлэхэд тань хэрхэн туслах вэ?
Амьдралдаа бие даах чадвараа хөгжүүлэх
-
Амьдралынхаа янз бүрийн талбарт бие даах чадвараа хөгжүүлж чадна гэдэгтээ би хэр итгэлтэй байна вэ?
-
Амьдралынхаа тэдгээр талбарт өөрийн хэрэгцээг хангах чадвараа хөгжүүлэх нь яагаад тустай вэ?
-
Амьдралдаа бие даах чадвараа илүү их хөгжүүлэхийн тулд би Их Эзэнийг хэрхэн оролцуулж болох вэ?