“183-р хичээл—Бие даах чадвар нь бусдад илүү сайн анхаарал, халамж тавих боломжийг бидэнд олгодог: Аврагчийн адил үйлчлэхэд бэлтгэх нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Бие даах чадвар нь бусдад илүү сайн анхаарал, халамж тавих боломжийг бидэнд олгодог,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Аврагч шавь нартаа “сул доройчуудад тусал … мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун” хэмээн заасан(Сургаал ба Гэрээ 81:5). Бид өөрсдөө бие даах чадвартай болохын хэрээр энэ зааврыг илүү сайн дагах боломжтой болдог. Энэ хичээл нь бие даах чадвартай болох нь хэрхэн тэдэнд Аврагчийн бусдад тусалдаг үлгэр жишээг илүү сайн дагах боломжийг олгодог гэдгийг ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
-
Миндигийн найз математикийн хичээлийн даалгавраа сайн ойлгохгүй байгаа тул Миндигээс тусламж хүсжээ.
-
Шинэ номлогч Нэйтан Аврагчийн Сүмийн сэргээлтийн талаар олон асуулт байгаа нэгэн хүнтэй уулзжээ.
-
Жэйда тойргийнх нь нэгэн гэр бүл хүүхдүүддээ дулаан хувцас авч өгч чадахгүй байгааг олж мэдэв.
Бие дааж амьдрах чадвар гэдэг бол бид өөрсдийнхөө болон Тэнгэрлэг Эцэгийн бидэнд анхаарч халамжлуулахаар итгэл хүлээлгэн өгсөн хүмүүсийн сүнсний болон материаллаг сайн сайхан байдлын төлөө хариуцлага хүлээх явдал мөн. Бид гагцхүү бие даах чадвартай болсон үедээ л бусдад үйлчилж, тэднийг адислахдаа Аврагчийг даган дуурайж чадна.
Бие дааж амьдрах чадвар бол зорилгодоо хүрэх арга хэрэгсэл мөн гэдгийг ойлгох нь чухал. Бидний туйлын зорилго бол Аврагчтай адил болох явдал бөгөөд бусдад сэтгэл харамгүй үйлчилснээр зорилго маань өргөн цар хүрээтэй болдог. Бидний бие дааж амьдрах чадварын түвшнээс хамаарч үйлчлэх чадвар маань нэмэгддэг эсвэл буурдаг билээ.
Ерөнхийлөгч Марион Ж.Ромни нэгэн удаа ийн хэлсэн: “Өлссөн хүнд хоосон шүүгээнээс хоол авч өгч чадахгүй. Тусламж хэрэгтэй хүмүүст өгөх мөнгө хоосон хэтэвчнээс гардаггүй. Сэтгэл санааны хувьд өлсөж цангасан хүнээс дэмжлэг, ойлголт гарахгүй. Суралцаагүй хүн зааж чадахгүй. Хамгийн чухал нь сүнслэг байдлаараа сул дорой хүнээс сүнслэг удирдамж ирж чадахгүй” (Conference Report, Oct. 1982, 135; эсвэл Ensign, Nov. 1982, 93). (Robert D. Hales, “A Gospel Vision of Welfare: Faith in Action,” in Basic Principles of Welfare and Self-Reliance [worldwide leadership training meeting, 2009], 1–2; мөн ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.)
-
Та ахлагч Хэйлсээс ямар үнэнийг сурч мэдсэн бэ?
-
Бурханы хөгжүүлэхэд танд тусалсан чадвар, арга хэрэгслээр дамжуулан та бусдад хэрхэн тусалж чадсан бэ?
-
Ирээдүйд өөртөө болон бусдыг илүү сайн харж халамжилж чадахын тулд аль тал дээрээ ажиллаасай хэмээн Тэнгэрлэг Эцэг танаас хүсэж байж болох вэ?
Аврагчтай илүү адил болох нь
Лук 2:40, 52-ыг уншаад, Есүс өсвөр насандаа аль аль талаараа өсөж, хөгжсөнийг тэмдэглэж ав.
-
Аврагчийн бусдад үйлчлэх чадварт нь хэрхэн өсвөр насны өсөлт, хөгжил нь нөлөөлсөн байж болох вэ?
-
Та аль нэгэн тал дээр илүү бие дааж чадвал ирээдүйд хэнд тусалж чадах вэ? Та хэрхэн тусалж чадах вэ?
-
Бие даах чадвартай болохын төлөө ажиллаж хөдөлмөрлөх нь хэрхэн биднийг Аврагчтай илүү адил болоход тусалдаг вэ?
Бие даах чадвараар дамжуулан Христийн адил үйлчлэхийн жишээ
3:50
60:10