“Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд: Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд
Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд
Тойм
Бид амьдралынхаа турш сэтгэл санааны сорилт бэрхшээлээр дүүрэн олон нөхцөл байдалтай тулгардаг. Бид илүү их сэтгэлийн тэнхээтэй болохын тулд Их Эзэнд хандан тусламж эрэлхийлж болно. Дараах хичээлүүд нь бие махбоддоо анхаарал тавих; эрүүл бодлын хэв маягийг бий болгох; стресс, сэтгэлийн түгшүүр, гансрал гуниг, сэтгэл гутралын үед Их Эзэнээс тусламж эрэлхийлэх; харилцаа холбоо тогтоож, харилцаагаа хүчирхэгжүүлэхэд суралцагчдыг урамшуулдаг.
Заахад бэлд
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай санаануудыг танд өгнө.
Бие махбоддоо анхаарал тавих
Хичээлийн зорилго: Бие махбоддоо анхаарал тавих замаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт талархлаа харуулахад суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Бие махбодынхоо талаар ямар бодолтой байдаг мөн биедээ анхаарал тавихын тулд юу хийдэг талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Бие махбодынхоо талаарх хандлага, үйлдэл нь тэдний аз жаргал, эрч хүч, үр бүтээлтэй байдал болон Бурхантай харилцах харилцаанд хэрхэн нөлөөлдөг талаар тэд мөн тунгаан бодож болно.
-
Тараах материал: “Бие махбоддоо анхаарал тавих”
Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох
Хичээлийн зорилго: Аврагч биеийн болон сэтгэлийн тэнхээтэй болоход нь тэдэнд тусална гэдэг итгэлтэй болоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Өөрсдөдөө тулгарч буй эсвэл ирээдүйд тулгарч болох сэтгэл санааны сорилт бэрхшээлтэй нөхцөл байдалд юу хийж чадах талаараа тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэд санаа бодлоо эцэг эх эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ ярилцаж болно. Зарим үед сэтгэл санааны бэрхшээлүүдийг даван туулахад гадны үзэл бодол тустай байдаг гэдгийг онцолж болно.
Эрүүл бодлын хэв маягийг хөгжүүлэх
Хичээлийн зорилго: Бодол санаагаа ухамсартайгаар таньж мэдэн, эрүүл бодлын хэв маягийг бий болгоход суралцагчдад туслах.
Суралцагчийн бэлтгэл: Сорилт бэрхшээлтэй нөхцөл байдалд эсвэл бусадтай харилцахад төрдөг санаа бодолд анхаарлаа хандуулж, тэдгээрийг жагсаан бичихэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй.
Тараах материал: “Дэмий, буруу бодлуудыг засах”
Стресс, сэтгэл түгшүүрээ хянаж удирдах
Хичээлийн зорилго: Стресс, сэтгэл түгшүүрээ хянаж удирдахын тулд Их Эзэнд хандахад туслах чадваруудыг тодорхойлж, дадлага хийхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Ямар нэг зүйлийн талаар бухимдаж эсвэл сэтгэл түгшиж байсан үеэ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Стресс, сэтгэлийн түгшүүртэй тэмцэж байхдаа ямар ололт амжилт, сорилтуудтай тулгарсан талаараа тунгаан бодоход тэднийг урамшуул.
-
Тараах материал: “Стрессийн дөрвөн түвшин”
Гансрал гуниг, сэтгэл гутралыг туулах
Хичээлийн зорилго: Гансрал гуниг, сэтгэл гутралын мэдрэмжээ туулахад туслах арга замуудыг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Гансрал гуниг, сэтгэл гутралаа даван туулах зохих арга замуудыг судлахад суралцагчдыг бэлтгэхийн тулд дараах мэдэгдлийг өг: “Намайг гунигтай эсвэл сэтгэл гутралтай байхад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн тусалж чадахыг би ойлгосон.” Энэ мэдэгдэл тэдэнд хэр их хамааралтай болон тэд үүнийг бусадтай хэр итгэлтэй хуваалцаж чадах талаар залбирч байгаад үнэлэхэд суралцагчдыг урь.
-
Харуулах зураг: Далайн давлагааны зураг эсвэл видео
-
Тараах материал: “Тусламж эрэлхийлэх”
Есүс Христэд төгөлдөржих
Хичээлийн зорилго: Төгс байх үзэлтэй холбоотой буруу бодлын хэв маяг болон Их Эзэнд хэрхэн хандах талаар ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Төгс байх үзэл болон Христээр дамжуулан төгс төгөлдөр болох хоёрын ялгааг хэрхэн тайлбарлах талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Тэд өөрсдөө төгс төгөлдөр болох ёстой гэсэн бодолд уруу татагдаж болох арга замуудын талаар тунгаан бодож болно.
-
Видео: “Өөрийгөө энэрэн хайрлах нь” (2:58); “Төгс бус ургац” (11:01; цагийн код 2:37-оос 3:04 хүртэл үзнэ үү)
-
Тараах материал: “Есүс Христ дотор төгөлдөржих”
Эрүүл холбоо харилцаа тогтоох
Хичээлийн зорилго: Эрүүл энх, сайн сайхан аж төрөхөд туслах харилцаа холбоог тогтооход Их Эзэний тусламжийг эрэлхийлэхэд суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг амьдралдаа тогтоосон гүн гүнзгий харилцааг болон тэр харилцаагаа хүчирхэгжүүлэхийн тулд юу хийсэн талаараа бодоход урь. Тэд харилцаа холбоо тогтоох эсвэл харилцаагаа хүчирхэгжүүлэхийг хүсэж буй аливаа хүнийг болон үүнийг хийх арга замуудынхаа талаар бодож үзэж болно.
-
Видео: “Хамгийн чухал зүйлсийн тухай” (19:12, цагийн код 12:35-аас 12:56 хүртэл үзнэ үү)
-
Тараах материал: “Сүмийн түүх, Сургаал ба Гэрээнүүд дэх утга учиртай харилцаа холбоонуудын жишээ”
-
Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд зориулсан туузан цаас