Семинар
186-р хичээл—Эрүүл бодлын хэв маягийг хөгжүүлэх: Тусгүй бодлыг засахад Есүс Христ бидэнд тусалж чадна


“186-р хичээл—Эрүүл бодлын хэв маягийг хөгжүүлэх: Тусгүй бодлыг засахад Есүс Христ бидэнд тусалж чадна,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Эрүүл бодлын хэв маягийг хөгжүүлэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

186-р хичээл: Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд

Эрүүл бодлын хэв маягийг хөгжүүлэх

Тусгүй бодлыг засахад Есүс Христ бидэнд тусалж чадна

Гадагш харж буй өсвөр үеийнхэн

Бидний бодол санаа бидний мэдрэмж болон үйл хөдлөлд хүчтэй нөлөөлдөг. Биднийг бодол санаандаа Аврагчийг урих үед Тэр бидэнд эрүүл бус бодлоо даван туулахад тусалж чадна. Энэ хичээл бодол санаагаа танин мэдэх чадварыг хөгжүүлж, эрүүлээр сэтгэх хэв маягийг бий болгоход суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Муу өдөрт хариу үйлдэл үзүүлэх

Хичээлийг эхлүүлэхийн тулд та дараах нөхцөл байдлуудыг үзүүлээд, тухайн нөхцөл байдал бүрд байж болох өөрсдөд аяндаа төрдөг бодлыг бичихэд суралцагчдыг урьж болно. Суралцагчдын хэрэгцээг илүү сайн хангахын тулд эдгээр нөхцөл байдалд өөрчлөлт оруул.

  • Би олон нийтийн цугларалтад очиж, хэнийг ч бараг танихгүйгээ ухаардаг.

  • Би эвийг нь олж чадахгүй хэн нэгний дэргэд байх ёстой болдог.

  • Сүмийг хэн нэгэн шүүмжилж байгааг би сонсдог.

  • Би маш шаргуу судалж бэлдсэн шалгалтаа муу өгдөг.

  • Эдгээр нөхцөл байдлын хариуд танд ямар бодол төрж болох вэ?

  • Эдгээр бодол тустай юу? Эдгээр бодол бүхэлдээ үнэн зөв үү? Яаж мэдэх билээ?

Өөрсдийн бодлын хэв маягийг хэр олон удаа анзаарч байгаагаа, тэдгээр нь тустай эсвэл үнэн зөв эсэхийг тунгаан бодоход суралцагчдыг урь.

Та буруу эсвэл эрүүл бус бодлоо залруулахын тулд Аврагчийн тусламжийг урих дадлага хийх болно гэдгийг суралцагчидтай хуваалцаж болно. Ялангуяа хэцүү нөхцөл байдлуудад хариу үзүүлэхдээ өөрсдийн бодлын хэв маягийг илүү сайн ойлгохын тулд Ариун Сүнсээр дамжуулан удирдамж эрэлхийлэхэд суралцагчдыг урь.

Христ рүү харагтун

Сургаал ба Гэрээнүүд 6:36-г уншаад, Есүс Христ биднийг юу хийхэд урьж байгааг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

  • Санаа бодолдоо Аврагч руу харна гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?

    Зарим жишээнд дараах зүйлс орж болно. Үүнд: Бидэнд тулгарсан нөхцөл байдалд Аврагч хэрхэх байсныг тунгаан бодох, Түүний сургаал тухайн нөхцөл байдалд хэрхэн хамаарч болохыг олж мэдэх, Түүний хайрыг дурсан санах.

  • Бодол санаандаа Аврагч руу харах нь яагаад хэцүү байж болох вэ?

Энэ судрын талаар ярихдаа ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Бидний анхаарал Аврагчид болон Түүний сайн мэдээнд бат бэхлэгдсэн байх ёстой. Санаа бодол бүрдээ Түүн рүү харахын тулд оюун санаагаараа нэлээн хичээл зүтгэл гаргах ёстой байдаг. Гэхдээ биднийг ийнхүү үйлдсэн үед эргэлзээ, айдас маань арилдаг юм. (Рассэлл М.Нэлсон, “Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 26)

  • Ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдлээс танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

    Суралцагчдыг олж тогтоож болох өөр өөр үнэний дотроос Бид Аврагчийг бодол санаа бүрдээ харахыг хичээх үед эргэлзээ, айдас маань зугтан зайлах болно гэдгийг олж харахад нь тусал.

  • Бодол санаандаа Аврагч руу харах нь яагаад эргэлзээ, айдсыг маань зайлуулж болох вэ?

Их Эзэнийг харах нь бодол санаанд хэрхэн нөлөөлж болохыг харахын тулд Либерти шоронд байсан бошиглогч Иосефын нөхцөл байдлын талаар ярилцахад суралцагчдыг урих талаар бодож үз. Гэгээнтнүүдийг туйлын хэцүү мөрдлөг хавчлагад өртөж байх үед түүнийг шударга бусаар шоронд хоригдож байсан гэдгийг суралцагчид ойлгосон эсэхийг бататга. Суралцагчид Сургаал ба Гэрээнүүд 121:1–9-ийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг уншаад, Иосефын эргэлзээ, айдаст Их Эзэн хэрхэн тусалсныг олж мэдэж болно.

Тусгүй бодлын хэв маяг

Бодол санаандаа Их Эзэн рүү хандах нь бидэнд хэрхэн тусалж болохыг ойлгуулахын тулд дараах үйл ажиллагааг гүйцэтгэх талаар бодож үз.

Их Эзэнээс хүч чадлыг олох: Сэтгэлийн тэнхээ дэх дараах хүснэгтийг үзүүлээд, суралцагчдыг жижиг бүлгүүдэд эсвэл хоёр хоёроор нь хуваарил. Та буруу бодож сэтгэх нэг юм уу хоёр хэв маягийг сонгоод, дагах асуултыг ярилцахад суралцагчдыг урьж болно. Түүнчлэн суралцагчид өөрсдийн анзаарсан бусад буруу бодож сэтгэх хэв маягийг олж танихыг хичээж болно.

Энд дурдсан буруу бодлын хэв маягуудын оронд эсвэл нэмэлтээр ашиглаж болох буруу бодож сэтгэх өөр хэв маягууд байдаг. Өөр бусад буруу бодож сэтгэх хэв маягийн жишээнүүдийг Их Эзэнээс хүч чадлыг олох: Сэтгэлийн тэнхээ номоос үзнэ үү.

Тусгүй бодлын хэв маяг

Тайлбар

Жишээ

Тусгүй бодлын хэв маяг

Буруу тодорхойлох

Тайлбар

Болсон үйл явдлыг хэтрүүлж эсвэл буруу талаас нь төсөөлж, хариу хандлага үзүүлэх.

Жишээ

“Би энэ даалгаврыг биелүүлж чадаагүй; Би тоо бодож чаддаггүй.”

Тусгүй бодлын хэв маяг

Шууд дүгнэх

Тайлбар

Бусдын бодлыг тааж эсвэл байж болох хамгийн муу үр дүнг төсөөлөх.

Жишээ

“Тэд намайг шоолж байгаа нь лавтай.”

Тусгүй бодлын хэв маяг

Эерэг талыг үл ойшоох

Тайлбар

Бүх эерэг талыг хамаагүй гэж бодсоноос үл ойшоодог.

Жишээ

“Аав, ээж хоёр маань намайг тоглолт дээрээ сайн байсан гэж хэлсэн ч гаргасан алдаануудын маань талаар сэтгэлийг минь засах гэж хичээж байгааг би мэднэ.”

Тусгүй бодлын хэв маяг

Хэтрүүлэх

Тайлбар

Өөрийн сул талыг хэтрүүлэн боддог эсвэл тэдгээрийг бусдын давуу талтай харьцуулдаг.

Жишээ

“Би хүмүүстэй бараг л ярьж чаддаггүй. Ярьсан ч гэсэн би тэр хүн шиг хөгжилтэй биш л дээ.”

  • Ийм бодолтой байх нь ямар ямар аюултай вэ?

Тусгүй бодолд хариу үзүүлэх дадлага

тараах материалын дүрс зураг“Тусгүй, буруу бодлыг засах” тараах материалыг суралцагч бүрд тарааж өгөх талаар бодож үз. Хичээлийн эхэнд ярилцсан үйл явдлуудыг ашиглан тэд дадлага хийнэ гэдгийг онцол.

Тусгүй, буруу бодлыг тодорхойлох, загварчлах, засаж залруулах чадварын дадлага хийхийн тулд дараахыг хийх талаар бодож үз.

Тодорхойлох: Бидэнд тусгүй бодол санаа төрвөл түүнд дараах байдлаар эергээр нөлөөлж болно.

  1. Тусгүй, буруу бодлыг олж тогтоо.

  2. Дараах асуултуудын аль нэгд эсвэл хоёуланд хариул.

  • Хэрэв найз маань ийм бодолтой байсан бол би түүнд юу гэж хэлэх байсан бэ?

  • Аврагчийн тухай болон Түүний сургаалуудын талаар бодох нь энэ бодлыг засахад надад хэрхэн тусалж болох вэ?

Загварчлах: Доорх хүснэгтийн эхний мөр дээр ангиараа ажиллаж, энэ ур чадварыг загварчлах талаар бод.

Уг үйл явдалд хариу үзүүлэхэд бидэнд ямар тусгүй эсвэл буруу бодол төрж болохыг олж тогтоо. Зарим жишээнд “Хүн болгон намайг шүүж байна” эсвэл “Ийм нөхцөл байдалд надад аймшигтай байдаг. Би зүгээр л явахгүй байсан нь бүгдэд дээр байх болно” гэх мэтийг багтааж болно.

Та энэ тусгүй эсвэл буруу бодлынхоо тухай хэлсэн найздаа юу гэж хэлэхээ бодож үз. Зарим жишээнд “Бусад хүн чамайг шүүж байгаа гэдэг нь 100 хувь үнэн гэж бодож байна уу? Тэд ч бас өөрсдийнхөө талаар яг ингэж санаа зовж байж болох уу?”, “Чи надад таалагддаг. Чамайг таньж мэдмээр байна” гэх мэтийг багтааж болно.

Аврагч, Түүний сургаалуудын тухай бодох нь энэ бодлыг хэрхэн залруулж болох талаар бодож үз. Жишээ нь: Суралцагчид Аврагчийн бусдад үзүүлсэн нинжин сэтгэлийн тухай эсвэл “Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна” (Иохан 13:34) гэсэн судрыг бодож болно. Та энэ загварын нэг хэсэг болгон, бидний талаарх Их Эзэний бодол санаа ихэнхдээ биднийхээс өөр байдаг гэдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Түүний Исаиа 55:8-д тунхагласан зүйлийг хуваалцаж болно.

Дадлага хийх: Жижиг бүлгүүдэд хуваарилагдан, хүснэгтийн үлдсэн хэсэг дээр ажиллаж, ийм бодолтой найздаа юу гэж хэлж болох мөн Аврагч энэ бодлыг хэрхэн хайраар залруулж болох талаар бичихэд суралцагчдыг урь.

Хичээлийн төгсгөлд суралцагчид тараах материалын доод талын хоосон мөрийг бөглөнө.

Тусгүй, буруу бодлыг засах

Үйл явдал

Танд ямар тусгүй эсвэл буруу бодол байж болох вэ?

Хэрэв найз нь ийм бодолтой байсан бол та түүнд юу гэж хэлэх байсан бэ?

Аврагч энэ бодлыг хэрхэн залруулж болох вэ?

Та таних хүн нэг ч байхгүй олон нийтийн цугларалтад явдаг.

Та нар эвийг нь олж чаддаггүй хэн нэгэнтэй хамт байх хэрэгтэй болдог.

Сүмийг хэн нэгэн шүүмжилж байгааг та сонсдог.

Та маш их бэлдэж судалсан шалгалтаа муу өгдөг.

Суралцагчдад тараах материал дээр бичсэн зүйлээ хуваалцах боломж олдсоны дараа өөрсдөд нь тусгүй эсвэл буруу бодол байгаа эсэх талаар бодож үзээд, үүнийгээ эцсийн мөрөн дээрх тохирох баганад бичихэд тэднийг урь. Энэ бодол руу хөтлөх үйл явдлыг нэмж хэлэхэд тэднийг урамшуулан дэмж. Энэ мөрөн дээрх бусад хоёр зайг бөглөн, энэ ур чадвараар үргэлжлүүлэн дадлага хийхэд суралцагчдыг урь.

  • Та өнөөдөр өөртөө адислал болж болох эрүүл бодлын хэв маягийн талаар юу сурч мэдсэн эсвэл мэдэрсэн бэ?

Та биднийг бодолдоо Аврагч руу харах үед бэрхшээлт, буруу сэтгэхүйгээ даван туулахад туслах Түүний хүсэл, чадварын талаарх гэрчлэлээ хуваалцаж болно.