Семинар
185-р хичээл—Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох: Сэтгэл санааны асуудлаа шийдвэрлэхэд Их Эзэн тусална гэдэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь


“185-р хичээл—Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох: Сэтгэл санааны асуудлаа шийдвэрлэхэд Их Эзэн тусална гэдэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн нарын авлага

185-р хичээл: Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд

Их Эзэнээр дамжуулан сэтгэлийн тэнхээтэй болох

Сэтгэл санааны асуудлаа шийдвэрлэхэд Их Эзэн тусална гэдэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэх нь

Есүс Мариа, Марта хоёртой хамт байгаа нь

Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай учраас амьдралын хүн бэрх үед биднийг хүчирхэгжүүлж, тайвшруулахын тулд Өөрийн Хүү Есүс Христийг илгээсэн. Энэ хичээл нь сэтгэлийн тэнхээтэй болоход Аврагч тусална гэдэгт итгэлтэй байхад суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Сэтгэл санааны хувьд амаргүй нөхцөл байдал

Тайлбар: Энэ материал нь Их Эзэнд сэтгэл санааны хувьд хэрхэн хүчирхэг болох талаар суралцахад туслах зорилготой. Энэ нь сэтгэцийн болон сэтгэл санааны өвчнийг оношилж, эмчлэхгүй, түүнчлэн ангийн туршлага ямар нэгэн бүлгийн эмчилгээ үзүүлэх зорилгогүй юм.

Суралцагчдад энэ хичээлдээ бэлтгэхэд нь туслах үүднээс хамтдаа уураг тархиа уралдуулан хэлэлцэж, тэд болон тэдний насны өсвөр үеийнхэн удахгүй орох сэтгэл санааны хэдэн хүнд хэцүү нөхцөл байдлыг самбарт бичихэд тэднийг урих талаар бодож үз. Үүнд үе тэнгийнхэндээ дооглуулан тохуурхагдах, танихгүй хүмүүстэй харилцах хэрэг гарах эсвэл ямар нэгэн таашаал өгдөг зүйл нь дуусах гэх мэт жишээ багтаж болно. Нөхцөл байдлаа бодит бөгөөд өөрсдөдөө хамаатай болгохыг суралцагчдаас хүс.

Дараа нь дараах үйл ажиллагааг судлах тэмдэглэлдээ хийж гүйцэтгэхэд суралцагчдыг урь.

Танд тулгараад байгаа, тулгарч болзошгүй сэтгэл санааны хүнд хэцүү нөхцөл байдлын талаар бод. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та сэтгэл санааны хувьд хүнд хэцүү нөхцөл байдалд орохдоо хэр сайн хариу үйлдэл үзүүлдэг гэж боддог вэ? Яагаад?

  • Эдгээр нөхцөл байдалд Аврагч танд тусалж чадна, туслах ч болно гэдэгт та хэр итгэлтэй байдгаа 1-ээс 10 хүртэлх оноогоор (1 = огт итгэлгүй; 10 = маш их итгэлтэй) үнэлнэ үү. Яагаад?

Хичээлийн туршид суралцагчдад сэтгэл санааны хүнд хэцүү нөхцөл байдалд Аврагч тэдэнд тусалж, илүү их сэтгэлийн тэнхээтэй болоход нь туслана гэдэгт итгэх итгэлтэй болохыг залбирч эрэлхийлэхэд тэднийг урамшуулан дэмж.

Сэтгэлийн тэнхээ

Самбарт Сэтгэлийн тэнхээ гэж бичих талаар бодож үз. Энэ талаар юу ойлгож байгааг нь суралцагчдаас асуу. Та мөн дараах мэдээллийг үзүүлж болно.

Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний хүрээнд бид энэ амьдралдаа сорилт бэрхшээл, хүнд хэцүүг үзэж туулдаг. Гэсэн хэдий ч Есүс Христэд хандаж, Түүний нигүүлсэл, ач ивээлд найдах үед Тэр бидэнд сэтгэлийн тэнхээтэй болоход тусалж чадна. Сэтгэлийн тэнхээ гэдэг нь:

  • Есүс Христэд төвлөрсөн зориг, итгэлээр сэтгэл санааны асуудалд дасан зохицох чадвар

  • Өөртөө болон бусдад чадах хэрээрээ туслах явдал

  • Шаардлагатай үед бусдаас нэмэлт тусламж хүсэх явдал юм.

Аврагчийн үлгэр дуурайл

Есүс мөнх бус амьдралынхаа явцад сэтгэлийн шаналал, уй гашуу зэрэг мэдрэмжүүдийг мэдэрч байсан гэдгийг тайлбарла. Тэдний санаанд ямар нэгэн жишээ орж ирж байгаа эсэхийг суралцагчдаас асууж болно. Дараах үйл ажиллагаагаар суралцагчдыг хоёр хоёроор нь хуваагаад, дэвтэртээ дагалдах хүснэгтийг зурахад урих талаар бодож үз. Хүснэгтэд жагсаасан судрын хэсгүүдийн аль нэгийг судлахад хамтрагч бүрийг урамшуул. Суралцагчдыг судалж дуусмагц сурч мэдсэн зүйлээ бие биетэйгээ хуваалцахад урь.

Дараах судрын хэсгүүдийг уншаад, нөхцөл байдал бүрд Аврагч хэрхэн хариу үзүүлснийг олж мэд. Аврагчийн үзүүлсэн сэтгэл хөдлөл, хийсэн үйлдлүүдийг тэмдэглэж ав.

Сэтгэл санааны хувьд хэцүү нөхцөл байдал

Аврагч хэрхэн хариу үзүүлсэн бэ?

Сэтгэл санааны хувьд хэцүү нөхцөл байдал

Херод Антипас Баптисч Иоханы амийг хөнөөв.

Аврагч хэрхэн хариу үзүүлсэн бэ?

Maтай 14:13–23

Сэтгэл санааны хувьд хэцүү нөхцөл байдал

Есүс Мариа, Марта хоёрын ах Лазарыг нас барсны дараа тэдэнтэй хамт байхаар явав.

Аврагч хэрхэн хариу үзүүлсэн бэ?

Иохан 11:32–44

  • Та эдгээр судрын цэдгээс Есүс Христийн талаар юу сурч мэдэж, мэдэрсэн бэ?

  • Та сэтгэл санааны хувьд хэцүү нөхцөлд Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?

“Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ”

Есүс Христ сэтгэлийн тэнхээтэй байхын хамгийн шилдэг үлгэр жишээ төдийгүй мөнх бус амьдралын сэтгэл хөдлөл, зовлон бэрхшээл бүрийг төгс ойлгодог гэдгийг тайлбарла. Боломжтой бол Гетсеманид амссан Аврагчийн зовлон шаналлыг харуулсан зургийг самбарт үзүүл. Дараах үйл ажиллагаагаар Исаиа 53:3–5-аас утга учир бүхий үг, хэллэгийг зургийн эргэн тойронд бичихэд суралцагчдыг урь. Та Исаиа 53:3–5 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг гэдгийг суралцагчдад онцлоод, судрууддаа тэмдэглэж авахад тэднийг урьж болно.

Есүс Гетсеманид

Исаиа 53:3–5-ыг уншаад, Аврагч бидний сэтгэлийн зовлонг төгс ойлгодог гэдгийг нотлох баримтыг хайж ол.

  • Танд аль үг, хэллэг хамгийн их утга учиртай байсан бэ? Яагаад?

Тэдний зовлонг төгс ойлгож, тайтгаруулах Есүсийн чадварыг илүү сайн таньж мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд та дараах мэдэгдлийг хуваалцаж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс ийн тунхагласан.

11:9

Есүс Христ: Бодгалиудын маань Халамжлагч

Ахлагч Соарэс Есүс Христ, Түүний цагаатгал болон наманчлалын бэлгийн талаар заав.

Ахлагч Үлиссэс Соарэс

Аврагч авралын гайхалтай бэлгээс гадна мөнх бус амьдралын зовлон зүдүүр, уруу таталт, сул талтай нүүр тулахад … биднийг тайтгаруулж мөн тайвшруулдаг. … Христ мөнх бус амьдралд бидэнд тулгардаг саад бэрхшээлийг үргэлж мэддэг гэдгийг би баталж чадна. Тэрээр бүх гашуун зовлон, шаналал, бие махбодын өвдөлт, бидэнд тулгардаг сэтгэл санааны болон сүнслэг саад бэрхшээлийг ойлгодог. Аврагчийн сэтгэл нигүүлслээр дүүрэн бөгөөд Тэр бидэнд туслахад үргэлж бэлэн байдаг. Тэр бидний сул дорой байдлын зовлон шаналлыг биерээ мэдэрч, Өөрийн махан бие дээр авсан тул энэ нь боломжтой болсон.

Тэр номхон даруу зан, зүрх сэтгэлийн даруу байдалд бүхнээс доош бууж мөн бидний гэм буруу, ёс бусын улмаас шархдан, хүмүүст дорд үзэгдэж, гологдон, доромжлуулахыг хүлээн зөвшөөрсөн. Тэрээр дэлхийн нүглүүдийг үүрч, бүх хүн төрөлхтний төлөө энэ бүхнийг тэвчсэн мөн Тэр эцсийн эцэст бидний сүнслэг халамжлагч болсон билээ.

Бид Түүний сүнслэг халамжид өөрсдийгөө даатгаж, Түүнд ойртох тусам Түүний амархан буулгыг болон Түүний хөнгөн ачааг өөрсөд дээрээ авч, амлагдсан тайтгарал, амралтыг олох болно. Цаашлаад бид Түүний тусламж, анагаах хүчгүйгээр тэвчихэд туйлын хэцүү байх байсан амьдралын бэрхшээл, сул тал, уй гашууг даван туулахын тулд өөрсдөдөө хэрэгтэй хүч чадлыг хүлээн авах болно. (Үлиссэс Соарэс, “Есүс Христ: Бодгалиудын маань Халамжлагч,” Лиахона, 2021 оны 5-р сар, 80–83)

  • Энэ хичээлээс бид Есүс Христийн тухай болон Түүний бидэнд туслах чадварын талаар ямар үнэнийг мэдэж авч болох вэ?

    Суралцагчдын хариултыг самбарт бич. Суралцагчдын тодорхойлж болох нэг үнэн: Есүс Христ сэтгэл санааны асуудалтай тулгарч байсан учраас Тэрээр биднийг тайтгаруулж, хүчирхэгжүүлж чадна.

  • Аврагчид хандаж, Түүний үлгэр жишээг итгэлтэй дагах нь хэрхэн илүү их сэтгэлийн тэнхээтэй болоход туслах вэ?

Аврагчийн тусламжийг төсөөлөн бод

Энэ зарчим тэдэнд хэрхэн тусалж болохыг ойлгоход нь дараах ур чадвар суралцагчдад тус болж болох юм. Ур чадварыг тодорхойлох, тайлбарлах, үзүүлэн харуулах, дадлага хийхийн тулд дараах зүйлийг хий.

  • Ур чадварыг тодорхойлох: Сэтгэл санааны хувьд хэцүү нөхцөл байдал орох үедээ Аврагч бидэнтэй хамт байж, бидэнд тусалж байна гэж оюун ухаандаа төсөөлөх нь Түүний тусламж, удирдамжийг урьж авчирна гэдгийг суралцагчдад тайлбарла.

  • Ур чадварыг тайлбарлан, үзүүлэн харуулах: Суралцагчидтай хуваалцаж болох, өөрт тохиолдсон эсвэл тохиолдох сэтгэл санааны хүнд хэцүү нөхцөл байдлын талаар бод. Дараах алхмуудыг ашиглан, Аврагч тантай хамт байж, таныг хүчирхэгжүүлж байгааг хэрхэн төсөөлдгөө мөн доорх зарим асуултад хэрхэн хариулахаа хуваалц. Та хичээлийн бэлтгэлийнхээ хүрээнд энэ талаар сайтар бодож үзэж болох юм.

  • Дадлага: Энэ ур чадвараар дадлага хийхэд нь суралцагчдад туслах үүднээс тэднийг жижиг бүлгүүдэд хувааж, өсвөр насны хүүхдийн хувьд сэтгэл санааны хувьд хүнд хэцүү байж болох нөхцөл байдлын талаар бодоход бүлэг бүрийг урихыг бод. Тухайн нөхцөлд хамаатай жишээг бодож олсныхоо дараа, дараахыг бие даан хийж, хариултаа бүлгийнхэнтэйгээ хуваалцахад тэднийг урь. Амьдралд нь болж байсан хэт хувийн чанартай зүйлсээ хуваалцахгүй байхыг суралцагчдад сануулж болно.

Нүдээ аниад, зовж зүдэрч байхад тань амилсан Аврагч тантай хамт байна гэж төсөөл. Дараах асуултуудад хариул.

  • Таныг хүнд хэцүү байдалд орох үед Аврагч хаана байх вэ? Тэр тантай хамт байх бол юу хийх байсан бэ?

  • Есүс Христийн дэргэд байхад та юу бодож, юу мэдрэх вэ?

  • Түүний оршихуй, хайр, дэмжлэг нь сэтгэл санааны дарамтаа хянан удирдах, даван туулахад тань хэрхэн тус болох вэ?

  • Аврагчийн талаар мэддэг зүйл дээрээ тулгуурлах юм бол Тэр танд юу гэж хэлэх вэ? (Та сударт цэдэглэгдсэн, Түүний бусдад хэлсэн үг хэллэгийг ашиглаж болно.) Тэр танаас юу хийхийг хүсэх вэ? Хэнд хандан нэмэлт тусламж ав хэмээн Тэр хүсэх байсан бэ?

    Ярилцсан зүйлсээ мөн тэдгээр нь хэрхэн тус болж болох талаар хуваалцахад хэд хэдэн бүлгийг урь. Ноцтой эсвэл олон жилийн сэтгэл санааны асуудлын хувьд тэд эцэг эх, Сүмийн удирдагчид, мэргэжлийн хүмүүсээс тусламж, зөвлөгөө авахыг эрэлхийлэх ёстой гэдгийг суралцагчдад онцлон хэлж болно.

    Дараах асуултуудыг тавьж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос авах боломжтой хүч, тайтгарлын талаарх өөрийн бодол санааг хуваалцахыг бод.

  • Та эсвэл таны таньдаг хүн сэтгэл санааны хувьд хүнд нөхцөлд байхдаа Аврагчийн тусламжийг хэзээ мэдэрч байсан бэ?

  • Их Эзэнд хандах нь яагаад биднийг илүү их сэтгэлийн тэнхээтэй болгодог гэж бодож байна вэ?

Төгсгөлд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай мөн өөрт болон ойр дотнын хүмүүст нь сэтгэлийн тэвчээртэй болоход туслах Тэдний чадварын талаар хүлээн авсан мэдрэмж, сэтгэгдлээ бичихэд суралцагчдыг урь.

Сэтгэлийн санааны хувьд зовж зүдрэн, уналтанд орохдоо Есүс Христэд найдан тусламж, хүч чадал авахад суралцагчдыг урамшуулан дэмж. Дараагийн хичээлүүдээр бодол санаа, стресс, түгшүүр, сэтгэл гутралд орох үедээ Их Эзэний тусламжийг эрэлхийлж болох тодорхой арга замууд дээр төвлөрнө.