“190-р хичээл—Эрүүл холбоо харилцаа тогтоох нь: Гэр бүл, найз нөхөдтэйгөө бат бөх харилцаа үүсгэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Эрүүл холбоо харилцаа тогтоох нь,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
190-р хичээл—Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд
Эрүүл холбоо харилцаа тогтоох нь
Гэр бүл, найз нөхөдтэйгөө бат бөх харилцаа үүсгэх нь
Тэнгэрлэг Эцэг биднийг Өөрийг нь болон өөрсдийн эргэн тойрон дахь хүмүүсийг хайрлаасай гэж хүсдэг. Бид гэр бүл, найз нөхөдтэйгөө ойр дотно харилцаа холбоо тогтоосноор тайван үед бас хүнд хэцүү үед шаардлагатай тайтгарал, хүч чадал, дэмжлэгээр адислагдах болно. Энэ хичээл нь эрүүл энх, сайн сайхан аж төрөхөд туслах холбоо харилцааг үүсгэхдээ Их Эзэний тусламжийг эрэлхийлэхэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хамгийн чухал зүйл юу вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф хамгийн чухал зүйлсийн талаар ийн заасан.
2:3
Бид Тэнгэрлэг Эцэгтээ хандан хамгийн чухал зүйлсийн талаарх Түүний мэргэн ухааныг асуухаар хандахдаа дараах гол дөрвөн харилцааны тухай дахин дахин сурдаг. Үүнд: Бурхан бидний хоорондох харилцаа, гэр бүлийн болон найз нөхдийн харилцаа, мөн бидний өөрсөдтэйгөө харилцах харилцаа орно. (Дийтр Ф.Угдорф, “Хамгийн чухал зүйлсийн тухай,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22)
-
Амьдралдаа бусадтай дотно холбоо харилцаа тогтоохын үнэ цэнийн талаар та нар юу сурсан бэ?
-
Бусадтай харилцаа тогтоож, бэхжүүлэх нь Бурхантай харилцах бидний холбоо харилцаанд, түүнчлэн эрүүл мэнд, зөв аж төрөх байдалд маань хэрхэн нөлөөлдөг вэ?
-
Нийтлэг сонирхлыг олж мэд.
-
Хүмүүсийн нэрийг тогтоож, тэднийг нэрээр нь дууд.
-
Инээмсэглэ.
-
Бусдыг ярьж байхад анхааралтай сонс.
-
Хүмүүсийг чин сэтгэлээсээ сайшаан магт, хүндэтгэлтэй харьц.
-
Шүүмжлэх, алдаа хайхаас зайлсхий.
-
Үнэхээр сонирхож буйгаа харуул.
-
Хүмүүсийн төлөө нэрээр нь дуудан залбир.
-
Энэрлийг эрэлхийл.
-
Тэвчээртэй бай.
-
Үйлчлэх боломжуудыг хай.
Их Эзэн одоо байгаа холбоо харилцаагаа бэхжүүлэхийг эсвэл шинэ харилцаа үүсгэхийг та нараас хэрхэн хүсэж байгаа талаар тунгаан бод. Өнөөдөр сурч мэдсэн зүйлээ ашиглан, уг хүнтэй холбоо харилцаагаа гүнзгийрүүлэх төлөвлөгөө гарга. Энэхүү үйл явцад хэрхэн Их Эзэнээс тусламж эрэлхийлж болох тухай бод.