Семинар
Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх: Тойм


“Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх

Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх

Тойм

Суралцах, боловсрол эзэмшихийг эрэлхийлэгтүн та нар хэмээн Их Эзэн зарлигласан. Энэ нь биднийг Түүнтэй илүү адил болоход мөн ирээдүйн боломжуудад бэлтгэхэд тусалдаг. Их Эзэн Сүмийн боловсролын системээр дамжуулан боловсрол эзэмших явцдаа биднийг сүнслэг байдлаараа суралцахыг нэн тэргүүнд тавихад туслах сонголтуудаар хангадаг. Түүний тусламжтайгаар бид боловсрол олж авах мөн ажил эрхлэх төлөвлөгөө гаргаж, бэлтгэж чадна.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг танд өгнө.

Боловсролын ач холбогдол

Хичээл заавал зохих хугацаа: Хичээлийн жилийн эхэнд энэ хичээлийг заах талаар бодож үз. Энэ нь боловсролыг илүү нухацтай авч үзэхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусалж чадна. Хэрэв Сургаал ба Гэрээнүүд 88-ыг хичээлийн жилийн эхэнд заасан бол энэ долоо хоногт энэ хичээлийг заах талаар бодож үз.

Хичээлийн зорилго: Боловсролын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг насанд хүрсэн хүнтэй эсвэл удирдагчтай боловсролын ач холбогдлын талаар ярилцахад урь. Тэд өөрсдөд нь хамгийн үнэ цэнтэй байсан боловсролтой холбоотой боломжуудын талаар болон тэдгээр нь яагаад үнэ цэнтэй байсан тухай ярилцаж болно.

  • Тараах материал:Боловсролын ач холбогдол

Бүхэл бодгальд зориулсан боловсрол

Хичээл заавал зохих хугацаа: Хэрэв танай суралцагчид ахлах, дунд сургуулийг төгсөх жилдээ суралцаж байгаа бол тэднийг коллеж, ахлах сургуулийн дараах зэрэгт өргөдөл өгөхөөс өмнө энэ хичээлийг заах нь хамгийн сайн. Жишээлбэл: БЯИС-ийн намрын улирлын элсэлтэд бүртгүүлэх хамгийн сүүлийн хугацаа арван нэгдүгээр сарын эхээр байдаг. Айдахо болон Хавай дахь БЯИС-ийн хувьд намрын улирлын элсэлт хүлээж авах сүүлийн хугацаа хоёрдугаар сарын эхээр байдаг.

Хичээлийн зорилго: Ирээдүйд шашны бус боловсролоо эзэмшихийн зэрэгцээ шашны боловсролоо үргэлжлүүлэх төлөвлөгөө гаргахад нь суралцагчдад туслах.

Өөрийн давуу тал, чадвар чадавхыг нээх нь

Хичээл заавал зохих хугацаа: Энэ хичээлийг “Ур чадвар, чадавхаа хөгжүүлэх” сэдэвтэй хичээлийн өмнө заах хэрэгтэй. Хэрэв таны заах хуваарьт хичээлүүдийг хамтатгах шаардлагатай бол энэ хоёр хичээлийг хамт заах нь үр дүнтэй байх болно.

Хичээлийн зорилго: Хөгжүүлэх шаардлагатай одоогийн давуу тал, чадвар чадавхаа танин мэдэх замаар ирээдүйн үүрэг, ажилд бэлдэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Ирээдүйн үүрэг, карьерт нь бэлдэж болох өөрийн давуу тал, чадвар чадавхыг олж тогтооход суралцагчдыг урих талаар бодож үз. Тэд патриархын адислалаа уншиж эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ зөвлөлдөн үүнийг хийж болно.

  • Тараах материал:Өөрийн ур чадвар, чадавхыг үнэлэх

Ур чадвар, чадавхыг хөгжүүлэх нь

Хичээл заавал зохих хугацаа: Энэ хичээлийг “Ур чадвар, чадавхаа олж нээх” сэдэвтэй хичээлийн дараа заах ёстой. Хэрэв таны заах хуваарьт хичээлүүдийг хамтатгах шаардлагатай бол энэ хоёр хичээлийг хамт заах нь үр дүнтэй байх болно.

Хичээлийн зорилго: Ирээдүйн ажил, үүрэгт бэлдэхэд хэрэгтэй ур чадвар, чадавхыг хөгжүүлэх төлөвлөгөө гаргахад суралцагчдад туслах.

Суралцагчийн бэлтгэл: Ирээдүйн ажил, үүрэгт нь хэрэгтэй байж болох хөгжүүлэх шаардлагатай ур чадвар, чадавхуудыг бодоход суралцагчдыг урь. Тэд “Ур чадвар, чадавхаа олж нээх” сэдэвтэй хичээл дээр тодорхойлсон зүйлсээ эргэн харж болно. Өсвөр насандаа эдгээр чадварыг хөгжүүлж болох арга замуудын талаар бодоход тэднийг урь.