“192-р хичээл—Бүхэл бодгальд зориулсан боловсрол: Сүнслэг болон шашны бус боловсролыг хамтад нь эрэлхийлэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Бүхэл бодгальд зориулсан боловсрол,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
192-р хичээл: Ирээдүйн боловсрол, ажил эрхлэлтэд бэлтгэх нь
Бүхэл бодгальд зориулсан боловсрол
Сүнслэг болон шашны бус боловсролыг хамтад нь эрэлхийлэх
Их Эзэн “[биднийг] бүх зүйлд бэлтгэхийн тулд” сүнслэг болон шашны бус боловсролыг хамтад нь эрэлхийлэхэд биднийг урьдаг (Сургаал ба Гэрээнүүд 88:80). Энэ хичээл нь ирээдүйд шашны бус боловсролыг эзэмшихийн зэрэгцээ шашны боловсролоо үргэлжлүүлэх төлөвлөгөөг гаргахад суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Боловсрол эзэмшихдээ Их Эзэнд цаг гарга
Нэг найздаа семинарт явж байгаагаа хэлж байна гэж төсөөл. Таныг семинар гэж юу байдгийг тайлбарласны дараа найз тань “Яагаад хүн ийм зүйлд цаг зав гаргахыг хүсдэг юм бэ?” гэж танаас асуув.
-
Та найздаа юу гэж хэлэх байсан бэ?
-
Та боловсрол эзэмшихэд Их Эзэнд цаг гарган семинарт хамрагдсанаар хэрхэн адислагдсан бэ?
-
Семинарт хамрагдсанаар таны сургуулийн сурлагад ямар өөрчлөлт гарсан бэ?
Сүнслэг суралцахуйн ач холбогдол
Сургаал ба Гэрээнүүдэд Их Эзэн биднийг бусдад үйлчлэхэд бэлтгэгдсэн байхын тулд өргөн хүрээний мэдлэгийг эрэлхийлж, олон сэдвийг судлах ёстой гэж заадаг. Сургаал ба Гэрээнүүд 88:78–80, 118-ыг уншаад, Их Эзэний зөвлөгөөг олж мэд.
-
Эдгээр шүлгээс сурч мэдсэн зүйлдээ үндэслэн бусдад үйлчлэхэд бэлтгэгдсэн байхын тулд юу сурахыг Их Эзэн биднээс хүсдэг вэ?
-
Шашны бус боловсролдоо хэт анхаарсны улмаас шашны боловсролд зарцуулах цаг завгүй гэж бодож байгаа хүнд та юу гэж хэлэх вэ?
-
Сургуулийн сурлагадаа шамдахын зэрэгцээ шашны боловсролд анхаарлаа хандуулах нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг тань хэрхэн бэхжүүлэх вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг сүнслэг болон шашны бус суралцахуйг тэнцвэржүүлэхийг хичээх үед бидэнд тохиолдож болох адислалуудыг ийн тайлбарлажээ.
Бидний хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол сүнслэг суралцахуй юм. … Сүнслэг боловсролыг эн тэргүүнд тавих нь шашны бус зүйлсэд суралцахаас биднийг чөлөөлөхгүй нь тодорхой. Эсрэгээрээ, энэ нь бидэнд шашны бус боловсрол эзэмших зорилгыг өгч, илүү хичээнгүйлэн ажиллах сэдлийг төрүүлдэг.
Хэрэв бид сүнслэг боловсролыг зохих газарт нь авч үлдвээс цагаа хэрхэн ашиглах тал дээр хэцүү сонголт хийхэд хүрдэг. Гэвч сүнслэг байдлыг амьдралдаа хоёрт тавихыг ухамсартайгаар сонгож болохгүй. Хэзээ ч үгүй. Энэ нь эмгэнэлт байдалд хүргэнэ. Эмгэнэлт байдал эхэндээ илэрхий биш мөн мөнх бус амьдралд хэзээ ч тодорхойгүй байж болно. Гэвч та бүхэн зөвхөн мөнх бусаас гадна мөнх амьдралын төлөө боловсрол хүссэн гэдгээ сана. Та энэхүү бодит үнэнийг сүнслэг талаас нь харсан үедээ сүнслэгээр суралцахыг нэгдүгээрт тавих ба шашны бус боловсролдоо ч анхаарлаа хандуулахаа болихгүй. Үнэндээ, сүнслэг алсын хараатай байх юм бол та шашны бус боловсролдоо илүү их анхаардаг байх болно. (Хэнри Б. Айринг, “Education for Real Life,” Ensign, 2002 оны 10-р сар, 17–18).
Сүмийн боловсролын систем дэх шашны боловсролын сонголтууд
Тэнгэрлэг Эцэг биднийг Сүмийн ивээн тэтгэдэг боловсролын байгууллагуудаар адисалсан бөгөөд эдгээр институт бидэнд сүнслэг боловсролыг эн тэргүүнд тавихад тусалдаг. Эдгээр сүнслэг нөлөө бүхий институт нь Бурханы хүүхдүүдийг адислахын тулд бүтээгдсэн юм.
Газарзүйн зорилтот бүс нутгууд
|
Сүмийн боловсролын систем (СБС)-ийн институтууд
|
---|
Газарзүйн зорилтот бүс нутгууд
Дэлхий даяар
|
Сүмийн боловсролын систем (СБС)-ийн институтууд
Шашны институт; BYU–Pathway Worldwide
|
Газарзүйн зорилтот бүс нутгууд
Америкийн Нэгдсэн Улс болон Канад
|
Сүмийн боловсролын систем (СБС)-ийн институтууд
Бригам Янгийн Их Сургууль; Айдахо дахь БЯИС
|
Газарзүйн зорилтот бүс нутгууд
Ази, Номхон далайн арлууд
|
Сүмийн боловсролын систем (СБС)-ийн институтууд
Хавай дахь БЯИС
|
Газарзүйн зорилтот бүс нутгууд
Юта болон хөрш зэргэлдээх мужууд
|
Сүмийн боловсролын систем (СБС)-ийн институтууд
Энзайн коллеж
|
-
Эдгээр сонголтыг судалснаар та нар ямар ойлголт олж авсан бэ?
-
Та нар Бурханы хүүхдүүдээ хайрлах хайр, хүслийн талаар ямар нотолгоог олсон бэ?
-
Танд ямар асуулт байна вэ?
Одоо болон ирээдүйд сүнслэг боловсролоо эн тэргүүнд тавих төлөвлөгөө гарга.
-
Хэрэв танд семинарт хамрагдах хэдэн жил үлдсэн байгаа бол сүнслэг боловсролыг эн тэргүүнд үргэлжлүүлэн тавих зорилгоо бич.
-
Хэрэв семинараа төгсөх гэж байгаа бол дараагийн алхмаа бич.
-
Гаргасан төлөвлөгөө тань Аврагчтай ойртоход хэрхэн үргэлжлүүлэн туслах вэ?