“184-р хичээл—Бие махбоддоо анхаарал тавих: Бие махбодын эрүүл мэндийн хуулийг дагаж мөрдөх нь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Бие махбоддоо анхаарал тавих,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
184-р хичээл: Бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд
Бие махбоддоо анхаарал тавих
Бие махбодын эрүүл мэндийн хуулийг дагаж мөрдөх нь
Бидний бие махбод бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгээс өгсөн гайхамшигт бэлэг юм. Бид бие махбоддоо анхаарал тавих ухаалаг сонголт хийсээр энэ бэлгийг нандигнан хайрладаг. Энэ хичээл бие махбоддоо анхаарал тавих замаар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт талархлаа илэрхийлэхэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
-
Өөрсдийн бие махбодтой холбоотой ямар ямар дарамтыг хүмүүс мэдэрч болох вэ?
-
Бие махбодтой нь холбоотой ямар өөр хандлагууд хүмүүст байдаг вэ?
-
Та бие махбодынхоо талаар юу гэж боддог вэ? Яагаад?
-
Таны бодлоор та бие махбоддоо хэр сайн анхаарал тавьдаг вэ? Яагаад?
Та энэ хичээлийг судлахдаа бие махбоддоо хэрхэн анхаарал тавих талаар мэдэхийн тулд Ариун Сүнсний сүнслэг удирдамжийг эрэлхийл.
Бидний бие махбодын талаарх Их Эзэний үнэн
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч ([2022], 23) дэх Таны бие махбод бол ариун нандин юм хэсгийн эхний догол мөрийг унш.
-
Юу нь таны анхаарлыг татсан бэ?
-
Бие махбод нь Бурханы бэлэг гэдгийг мэдэх нь бидний бие махбоддоо ханддаг хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Энэ үнэнийг мэдэх бидний бие махбоддоо тавьдаг анхааралд хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Эрүүл дадал хэвшилтэй болж, бие махбоддоо зохих ёсоор анхаарал тавих нь яагаад хэцүү вэ?
-
Бидний бие махбод бол Бурханы өгсөн бэлэг гэдгийг санах нь хэр тустай гэж та бодож байна вэ?
-
Их Эзэн танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд эрүүл дадал хэвшилтэй болоход хэрхэн тусалсан бэ?