Семинар
178-р хичээл—Патриархын адислал: “Та нарт зориулсан хувийн судар”


“178-р хичээл—Патриархын адислал: ‘Та нарт зориулсан хувийн судар,’” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Патриархын адислал,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

178-р хичээл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь

Патриархын адислал

“Та нарт зориулсан хувийн судар”

Патриархын адислалаа уншиж буй залуу эмэгтэй

Хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэг маань хүүхдүүддээ олон арга замаар удирдамж, заавар өгдөг. Үүнийг гүйцэлдүүлдэг Түүний арга замуудын нэг бол патриархын адислал юм. Энэ хичээл нь патриархын адислалаар дамжуулан суралцагчдыг хөтлөн чиглүүлэх гэсэн Их Эзэний хүслийг мэдрэхэд тэдэнд тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бидний амьдралын чиглэл

Дараах зургийг суралцагчдад харуулах эсвэл үүнтэй төстэй зургийг самбарт зурах талаар бодож үз.

Хоёр замын алинаар нь явахаа шийдэж буй залуу
  • Амьдралынхаа аль тал дээр энэ зурган дээр байгаа хүнийхтэй адил мэдрэмж танд төрж болох вэ? Яагаад?

  • Амьдралдаа аль замаар явахаа сайн мэдэхгүй байх үед юу бидэнд юу хийхээ мэдэхэд туслах вэ?

Судрууд нь удирдамж заавар хэрэгтэй үед тус болох Бурханы талаарх чухал үнэнүүдийг бидэнд заадаг гэдгийг тайлбарла.

Сургаал ба Гэрээ 6:14; 42:61; 112:10-ыг уншаад, тодорхой бус нөхцөл байдалтай тулгарах үед бидэнд тус болж болох үнэнүүдийг олж мэд.

Суралцагчдыг олж мэдсэн үнэнүүдээ хуваалцахад урь. Суралцагчид дараахтай төстэй үнэнийг өөрсдийн үгээр тайлбарлан хуваалцаж болно.

Бурханаас асуух тоолонд Тэрээр Өөрийн Сүнсээр дамжуулан бидэнд заавар өгөх болно (Сургаал ба Гэрээ 6:14).

Хэрэв бид асуух аваас Бурхан илчлэл дээр илчлэл өгч адислах болно (Сургаал ба Гэрээ 42:61).

Бурхан бидний гараас хөтлөн, залбиралд маань хариулах болно (Сургаал ба Гэрээ 112:10).

Түүнчлэн Бурхан бидэнд удирдамж, заавар өгөхөд бэлэн байдгийг илэрхийлсэн өөрсдийн мэддэг судруудыг хуваалцахыг суралцагчдаас хүсэж болно.

  • Эдгээр үнэнийг санах нь таны Бурханы талаарх бодол, хандах хандлагад хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Бурхан ямар ямар арга замаар бидний амьдралд хэрэгтэй удирдамж заавар өгдөг вэ?

Патриархын адислал

Шаардлагатай бол патриархын адислал нь Бурханаас удирдамж хүлээн авах нэг арга зам гэдгийг дурд. Патриархын адислалын талаарх одоогийн мэдлэгээ үнэлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах контентыг үзүүлж, мэдэгдлүүдэд дотроо эсвэл судлах тэмдэглэлдээ хариулах цаг гаргаж өгөөрэй.

Нэгээс (үнэн биш) тав (үнэхээр үнэн) хүртэлх хэмжүүрийг ашиглан дараах мэдэгдлүүд таны хувьд хэр үнэн болохыг тунгаан бод.

  1. Патриархын адислал гэж юу болохыг би ойлгодог.

  2. Патриархын адислал миний амьдралд хэрхэн нөлөөлж болохыг би мэднэ.

  3. Бурхан патриархын адислалаар дамжуулан миний амьдралыг зөв чиглүүлж чадна гэдэгт би итгэдэг.

Патриархын адислалын талаарх байгаа асуултуудаа самбарт бичих цагийг суралцагчдад гаргаж өг. Тэдгээр нь дараахтай төстэй асуултууд байж болно.

  • Патриархын адислал гэж юу вэ?

  • Патриархын адислал нь хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах миний харилцаанд нөлөөлж болох вэ?

  • Би патриархын адислал хүлээн авахад хэрхэн өөрийгөө бэлдэх вэ?

  • Би патриархын адислалаа хэзээ хүлээн авбал зохих вэ?

Патриархын адислалын талаар хариулт авах хэрэгтэй дор хаяж нэг асуултыг сонго. Асуултуудаа тэмдэглэлийн хуудасныхаа дээд талд эсвэл гар утасныхаа тэмдэглэл хуудсанд бичээрэй. Асуултынхаа хариултыг олохын тулд Тэнгэрлэг Эцэгийн удирдамжийг Ариун Сүнсээр дамжуулан эрэлхийл.

Патриархын адислалын талаарх асуултуудад хариулах

Патриархын адислалын талаарх асуултынхаа хариултыг олох цагийг суралцагчдад гаргаж өг. Таны суралцагчид хариултаа хэрхэн хайх арга замыг тодорхойлохдоо тэдний хэрэгцээ шаардлага, чадварыг нь харгалзан үзээрэй. Зарим суралцагчийн хувьд хариултаа жижиг бүлгээр хайх нь тустай байж болох юм.

Патриархын адислалын талаарх асуултынхаа хариултыг дараах хувилбаруудаас сонгон ол.

1. Gospel Library аппликэйшн дээр байгаа эх сурвалжуудаас хай. Жишээлбэл: Та Сайн мэдээний сэдвүүдээс “Патриархын адислал”-ыг судалж эсвэл Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс “патриархын адислал”-ыг хайж болно.

2. 2023 оны 4-р сарын Ерөнхий чуулганы хэлсэн дараах үгсийн аль нэгийг сонгон судал: Ахлагч Казухико Ямашита, “Патриархын адислалаа хэзээ авах вэ,”(Лиахона, 2023 оны 5-р сар, 88–90) эсвэл ахлагч Рандалл К.Бэннэтт “Таны патриархын адислал бол Тэнгэрлэг Эцэгээс өгсөн сүнслэг удирдамж юм,” (Лиахона, 2023 оны 5-р сар, 42–44).

3. тараах материалын шигтгээ зураг “Патриархын адислалын тухай асуултад хариулах нь” гэсэн гарчиг бүхий тараах материал дээрх мэдэгдлүүдийг судал.

Патриархын адислалын талаарх асуултуудад хариулах

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн хуваалцсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

[Патриархын адислал] бол нандин билээ. Энэ бол таны хувийн судар юм. Энэ нь таны онцгой угсаа овгийг тунхаглаж, өнгөрсөн үетэй хэрхэн холбогдож байгааг тань сануулдаг. Мөн энэ нь ирээдүйн чадавхаа ойлгоход тань тусална. Шууд утгаараа, та итгэлтэй байснаар тэдгээр адислал биелэгдэхийг Их Эзэнээс шаардаж болно гэсэн үг юм. (Russell M. Nelson, “Thanks for the Covenant” [Brigham Young University devotional, Nov. 22, 1988], 5)

Далын ахлагч Казүхико Ямашита ийн гэрчилсэн.

Ахлагч Казүхико Ямашита

Би патриархын адислалаа тогтмол, залбиралтай уншдаг бөгөөд энэ нь надад үргэлж урам зориг өгдөг. Би Их Эзэн надаас юу хүсэн хүлээдгийг ойлгодог бөгөөд энэ нь намайг наманчилж, даруу байхад тусалдаг. Би үүнийг уншиж, тунгаан бодох үедээ амласан адислалуудыг хүлээн авахуйц зөв зохистой амьдрахыг хүсдэг. …

… Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт, Эцэгийн Төрсөн Ганц Хүү, Их Эзэн Есүс Христ амьд гэсэн гэрчлэлээ би хуваалцаж байна. Тэд бидэнд хайртай. Патриархын адислал нь Тэдний ариун бэлэг юм. Та адислалаа авахдаа, Тэд таныг хэрхэн хайрлаж, хувьчлан анхаарал хандуулдгийг ойлгох болно. (Казухико Ямашита, “Патриархын адислалаа хэзээ авах вэ,” Лиахона, 2023 оны 5-р сар, 88–90)

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Х.Кордон ийн хуваалцсан.

Ерөнхийлөгч Бонни Х.Кордон

Нэгэн ӨҮБББТ чуулганы үеэр би хэцүү байдалтай тулгарсан хоёр залуу эмэгтэйтэй уулзсан. Тэр хоёр хоёулаа патриархын адислалаа эргэн харж, өөрсдөд нь хувьчлан хандсан Их Эзэний хайр, удирдамжийг дахин олж мэдсэнээ дурдсан юм. Патриархын адислалаа олж гаргаад, тоосонд дарагдсан байвал арчиж, үргэлж судалж байгаарай. Патриархын адислалаа аваагүй бол хурдхан аваарай. Та нарын хэн болох талаар Их Эзэний юу хэлэхийг хүсэж байгааг олж мэдэхээ бүү хойшлуул. (Бонни Х.Кордон, “Христэд ир, гэхдээ ганцаараа бүү ир,” Лиахона, 2021 оны 11-р сар, 10–12)

Судлахад хангалттай цаг гаргаж өгсний дараа самбар дээрх жагсаалтад сурсан зүйлсээ нэмж бичихэд суралцагчдыг урих талаар бодож үзээрэй.

  • Сурч мэдсэн зүйлээс тань юу таны хувьд хамгийн их тус болох вэ?

  • Та ямар ямар асуултынхаа хариултыг олсон бэ?

  • Патриархын адислал хэрхэн таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд нөлөөлнө гэж та бодож байна вэ?

Бурхан хэрхэн таныг патриархын адислалаар дамжуулан адисалсан эсвэл удирдан чиглүүлсэн талаар суралцагчидтай хуваалцахыг бод. Та мөн патриархын адислалаа авсан суралцагчдыг туршлагаасаа хуваалцахад урамшуулж болно. Адислал дээрх нарийн ширийн мэдээллээ хуваалцаж болохгүй гэдгийг суралцагчдад ойлгуул. Гэхдээ патриархын адислал авсан туршлагаа, мөн энэ нь тэдний амьдралыг хэрхэн адисалсан талаар хуваалцвал зохино.

Та мөн ChurchofJesusChrist.org дээрх дараах видеонуудын аль нэгийг үзүүлж, хувь хүмүүс патриархын адислалаараа дамжуулан Бурханы удирдамжийг хэрхэн хүлээн авсан жишээг харуулаарай.

  • Enemy Territory” (цагийн код 0:00-ээс 2:25) — Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Бойд К.Пакэрын амьдралын түүх (1924–2015).

  • Without Fear” (3:30) — Италид амьдардаг нэгэн залуу патриархын адислал нь номлолд үйлчлэх шийдвэр гаргахад нь хэрхэн тусалсан тухай ярьсан.

Юу сурч мэдсэнээ бод

Сурсан, мэдэрснээ эргэцүүлэн бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах зүйлийг хийхэд тэднийг урих талаар бодож үз.

Өнөөдөр Ариун Сүнснээс хүлээн авсан өдөөлт эсвэл төрсөн сэтгэгдлээ тунгаан бод. Тэнгэрлэг Эцэгийн өнөөдөр танд өгсөн удирдамж, зааврын талаар мөн тэдгээр өдөөлтийн дагуу та хэрхэн үйлдэхээ хэдэн өгүүлбэрт багтаан судлах тэмдэглэлдээ бич.

Өнөөдөр мэдэрсэн, төрсөн сэтгэгдлийнхээ дагуу үйлдэхэд суралцагчдыг уриал. Патриархын адислалаар дамжин Тэнгэрлэг Эцэгээс удирдамж, заавар хүлээн авах боломжтойг гэрчил.