“106-р хичээл—Сургаал ба Гэрээ 90: Тэргүүн зөвлөл,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 90” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
1833 оны 3-р сард Их Эзэн Иосеф Смитэд Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс хоёрыг Тэргүүн зөвлөлийн зөвлөхүүдээр онцгойлон адислахыг зааварлав. Ерөнхийлөгчийн зөвлөлийн хувьд эдгээр гурван эр дэлхий дээр Их Эзэний хаант улсыг тэргүүлэх боломжийг олгосон санваарын түлхүүрүүдийг атгаж байсан. Энэ хичээл Есүс Христийн Тэргүүн зөвлөлөөрөө дамжуулан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд өгдөг удирдамжийн ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Түлхүүрүүдийг атгаснаар ашиглах боломжтой болдог
-
Таны амьдралд түлхүүрээр онгойлгож авах боломжтой ямар ямар чухал зүйл байдаг вэ?
-
Та хэнд итгэж уг түлхүүрийг ашиглаж, хамгаалуулах вэ? Яагаад?
Есүс Христ Тэргүүн зөвлөлийг зохион байгуулав
Өнөөдрийн Тэргүүн зөвлөлийг анх Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөл гэж нэрлэдэг байв. 1833 оны 3-р сард Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс хоёр бошиглогч Иосеф Смитийн зөвлөхүүдээр дуудагдаж, онцгойлон адислагдсанаар энэхүү ерөнхийлөгчийн зөвлөлийг байгуулсан. Сургаал ба Гэрээ 90-д Их Эзэн Тэргүүн зөвлөлийн үүрэг хариуцлагын талаарх зааврыг Иосеф Смитэд илчилжээ.
Сургаал ба Гэрээ 90:1–3, 6-г уншаад, Бурхан Иосеф Смит, Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс нарт юуг даатгасныг олж мэд.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Аврагчийн бидний амьдралыг адислахын тулд Өөрийн Сүм дэх түлхүүрүүдийг ашигладаг арга замуудыг тайлбарласан.
Эдгээр түлхүүрийн эрх мэдлээр Сүмийн санваарын удирдагчид Аврагчийн сургаалын цэвэр ариун байдал, авралын ёслолуудын үнэнч шударга байдлыг хадгалдаг. Тэд уг сургаал болон ёслолуудыг хүлээн авах хүсэлтэй хүмүүсийг бэлтгэгдэхэд нь туслан, хүртэхийг хүссэн хүмүүс шаардлага хангасан, зохистой эсэхийг нь тодорхойлж, ёслолуудыг хийдэг.
Их Эзэний үйлчлэгчид хаант улсын түлхүүрээр үнэн, худлын аль алиныг олж тогтоон, “Их Эзэн ийн хэлэв” хэмээн эрх мэдэлтэйгээр дахин хэлэх боломжтой. (Д.Тодд Кристоффэрсон, “Сүм яагаад хэрэгтэй вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103–104)
Тэргүүн зөвлөл ба Бурханы зөгнөлүүд
Сургаал ба Гэрээ 90:4–5-ыг уншаад, Их Эзэн Тэргүүн зөвлөлөөрөө дамжуулан бидэнд өгдөг зөгнөлүүдийн (эсвэл илчлэлтүүдийн) талаар ямар сэтгэгдэлтэй байдгийг олж мэд.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн Их Эзэний бошиглогчийн хамгийн агуу үүрэг хариуцлагыг тайлбарласан.
2:3
Бошиглогч Аврагч болон бидний хооронд зогсдоггүй. Харин тэр бидний хажууд зогсон, Аврагч руу очих замыг заадаг. Бошиглогчийн хамгийн агуу үүрэг хариуцлага, бидэнд өгдөг хамгийн үнэ цэнтэй бэлэг нь Есүс бол Христ гэсэн түүний баттай гэрч, тодорхой мэдлэг юм. Эртний Петрийн адил бошиглогч маань “[Тэр бол] Христ, амьд Бурханы Хүү” [Maтай 16:16] хэмээн тунхагладаг. (Ахлагч Нийл Л.Андэрсэн, “Бурханы бошиглогч,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 32)
-
Бошиглогч болон түүний зөвлөхүүд ямар арга замаар биднийг Есүс Христ рүү чиглүүлдэг вэ?
-
Та өнөөдөр санаж явмаар юу сурсан бэ?
-
Хэрэв хэн нэгэн танаас яагаад Тэргүүн зөвлөлийн удирдамжийг сонсдогийг асуувал таны тэдэнд тайлбарлахыг хүсэх байсан нэг зүйл юу вэ?