Семинар
Сургаал ба Гэрээ 89–92: Тойм


“Сургаал ба Гэрээ 89–92: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 89–92,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 89–92

Сургаал ба Гэрээ 89–92

Тойм

1830-аад оны үед бусад олон хүний адил Сүмийн зарим гишүүн тамхи хэрэглэж, согтууруулах ундаа уудаг байв. Энэ асуудлын талаар бошиглогч Иосеф Смитийг залбирахад хариуд нь Их Эзэн Сургаал ба Гэрээ 89-д цэдэглэгдсэн Мэргэн ухааны үгийг илчилжээ. Тухайн жилийн сүүлчээр Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс хоёр бошиглогчийн зөвлөхөөр томилогдов. Энэхүү ерөнхийлөгчийн зөвлөлийн үүрэг хариуцлагын талаарх зааварчилгааг Их Эзэн илчилжээ.

сургалтын материалын шигтгээ зураг Сургаал, зарчмуудыг онцлохдоо бошиглогчдын үгсийг ашиглана уу. Амьд бошиглогч, төлөөлөгчид судруудад заасан сургаал, зарчмуудын тухай зааж, тайлбарлаж мөн ухуулдаг. Бошиглолын үгсийг ашиглах нь суралцагчдад Есүс Христийн сайн мэдээг илүү сайн ойлгож, дагаж амьдрахад тусална. Аврагчийн хэрхэн ийн үйлдэж байсан талаар илүү ихийг мэдэх бол Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч судруудаас заасан” гэсэн хэсгийг үзнэ үү. Та энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 90” гэсэн гарчигтай хичээлээс хэрхэн үүнийг хэрэгжүүлж болох талаарх жишээг мөн харна уу.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг танд өгнө.

Сургаал ба Гэрээ 89:1–17

Хичээлийн зорилго: Мэргэн ухааны үг хэмээх Их Эзэний хайраар дүүрэн зааварчилгааны төлөө талархах мэдрэмжийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Мансууруулах бодис, согтууруулах ундаа, тамхи, бусад хор хөнөөлтэй бодис байгаагүй бол дэлхий хэрхэн илүү сайхан газар байх байсан талаар бодоход суралцагчдыг урь. Хэрэв хэн ч эдгээр бодисыг хэтрүүлэн хэрэглэдэггүй байсан бол тэдний хувийн амьдрал хэр өөр байх байсан талаар мөн бодож болно.

  • Үзүүлэх контент: Загасны өгөөш (эсвэл загасны өгөөшний зураг), суралцагчдын мэддэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарын авлагаас харуулах

  • Үзүүлэх зураг: Бошиглогчдын сургууль хичээллэдэг байсан өрөө

  • Видео:You Will Be Freed” (2:55)

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд бүтэн хуудас цаас

Сургаал ба Гэрээ 89:18–21

Хичээлийн зорилго: Мэргэн ухааны үгийн дагуу амьдрахыг сонгосноор Аврагчийн амласан адислалуудыг хүлээн авахад нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сургаал ба Гэрээ 89:18–21 дээрх төгс эзэмших сургаалын хэсгийг уншиж, Мэргэн ухааны үгийг сахих үед Их Эзэн юу амласныг олж мэдэхэд урь. Суралцагчдыг ангид ирэхдээ, Их Эзэн тэдгээр амлалтыг хэрхэн биелүүлж байсныг харж байсан жишээг хуваалцахаар бэлдэж ирэхэд урамшуул.

  • Үзүүлэх контент: Задгай далайгаас тусгаарлахаар хүний ​​гараар хийсэн хаалт бүхий далайн тохойн зураг

  • Үзүүлэх зураг: Хааны махыг идэхээс татгалзаж буй Даниел болон хаалганы тотгон дээрх цусыг харуулсан Алгасал баяр

Сургаал ба Гэрээ 90

Хичээлийн зорилго: Есүс Христийн Тэргүүн зөвлөлөөрөө дамжуулан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд өгдөг удирдамжийн ач холбогдлыг мэдрэхэд нь суралцагчдад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг амьдралд нь нөлөөлсөн Тэргүүн зөвлөлийн гишүүний хэлсэн үг, захиасыг олоход урь.

  • Үзүүлэх материал: Түлхүүр, түлхүүрээр цоожилж болох хайрцаг

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд жижиг цаас мөн ангид төхөөрөмжөөсөө нэвтрэх боломжгүй суралцагчдад зориулан Тэргүүн зөвлөлийн гишүүдийн сүүлд хэлсэн үгийн хуулбар.

  • Үзүүлэх зураг: 1833 онд Тэргүүн зөвлөл Иосеф Смит, Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс нараас бүрдэж байв.

  • Видео:Where Are the Keys?” (2:51)