“103-р хичээл—Сургаал ба Гэрээ 88:117–141: Судлахаар мөн итгэлээр суралцахыг эрэлхийлэгтүн,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургаал ба Гэрээ 88:117–141,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургаал ба Гэрээ 88-ын энэ хэсэгт Их Эзэн суралцахуйн зарчмуудыг илчилж, Иосеф Смитэд болон бусдад Бошиглогчдын сургуулийг зохион байгуулахыг зарлигласан. Сургуульд хамрагдсан хүмүүс “шилдэг номуудаас” мэргэн ухааныг эрэлхийлэх, “судлахаар мөн тэрчлэн итгэлээр” хамтдаа суралцах ёстой байв (Сургаал ба Гэрээ 88:118). Энэ хичээл нь суралцагчдад янз бүрийн орчинд Есүс Христэд итгэх итгэлээр суралцахад тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Тэнгэрлэг Эцэг намайг сураасай хэмээн хүсдэг
-
Амьдралынхаа туршид иргэний болон сүнслэг мэдлэгийг олж авах нь яагаад чухал байж болох вэ?
-
Математик эсвэл шинжлэх ухаан зэрэг хичээлүүдийг сурах нь Есүс Христийн сайн мэдээг судлахаас юугаараа ялгаатай вэ? Энэ нь юугаараа адилхан байж болох вэ?
1833 оны 1-р сард Иосеф Смит болон Огайогийн Көртландад амьдардаг бусад санваартан Их Эзэний зааврыг дагаж Бошиглогчдын сургууль нэртэй сургуулийг байгуулжээ. 1833 оны өвөл уг сургуулийн гишүүд Ньюел К.Витнейн агуулахын дээд өрөөнд цуглав. Хожим нь тэд Сүмийн хэвлэх газарт мөн Көртландын ариун сүмд уулздаг болсон. Сургаал ба Гэрээ 88:77–80-ыг уншаад, Их Эзэн эдгээр санваартанд юу судлахыг зарлиг болгосныг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
-
80-р шүлэгт цэдэглэснээр, Их Эзэн яагаад эдгээр ахад ийм өргөн хүрээний сэдвийг судлахыг зааварласан бэ?
-
Эдгээр зүйлийг сурах нь Их Эзэнд үйлчлэхээр бэлтгэхэд бидэнд ямар арга замаар тусалж болох вэ?
Судлахаар мөн итгэлээр суралцахыг эрэлхийлэгтүн
Сургаал ба Гэрээ 88:118-ыг уншаад, Аврагч суралцахыг эрэлхийлэхэд биднийг хэрхэн урьдаг талаар олж мэд.
16:24
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан.
Их Эзэн бидэнд хэрхэн “судлахаар мөн тэрчлэн итгэлээр, “суралцахыг эрэлхийл[ж] [Сургаал ба Гэрээ 88:118; тодотгол нэмсэн] итгэлээ өсгөх талаар заасан. Бид Есүс Христийн зарлигуудыг сахиж, “үргэлж Түүнийг сана[снаар]” [Моронай 4:3] Түүнд итгэх итгэлээ хүчирхэгжүүлдэг. Цаашилбал, биднийг Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлэх бүрд итгэл маань өсөн нэмэгдэж байдаг. Итгэлээр суралцах гэдэг ийм л утгатай.
Жишээлбэл: Олны үзэл бодол биднийг дорд үзсэн ч гэсэн Бурханы хуулийг дуулгавартай дагахад итгэлтэй байх бүрдээ эсвэл гэрээгээ цуцлахыг дэмждэг зугаа цэнгэл эсвэл үзэл суртлыг сөрөн зогсох бүрдээ бид итгэлээ хэрэгжүүлж байдаг ба энэ нь улмаар бидний итгэлийг өсгөн нэмэгдүүлдэг юм. (Рассэлл М.Нэлсон, “Ирээдүйгээ итгэлээр хүлээн ав,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 79)
-
Та нар ерөнхийлөгч Нэлсоны үгээс юу сурсан бэ?
-
Итгэлээр суралцахыг янз бүрийн суралцах боломжуудад (гэр, сургууль, семинар, сүм гэх мэт) хэрхэн хэрэглэх боломжтой гэж та нар бодож байна вэ?
“Өөрсдийгөө зохион байгуул”
Сургаал ба Гэрээ 88:119–126-г уншаад, судлахаар мөн итгэлээр суралцах бидний чадварыг нэмэгдүүлэх Их Эзэний зөвлөгөөг олж мэд.
-
Эдгээр хандлага, зан байдлын аль нь та нарын сурах чадварт нөлөөлсөн бэ?
-
Эдгээр хандлага эсвэл зан байдлын алиныг нь туршиж үзэхэд Сүнс таныг өдөөж байна вэ?
-
Итгэлээр суралцахын тулд хичээл зүтгэлээ сайжруулах боломжтой амьдралынхаа талбарыг (гэр, сургууль, семинар, сүм гэх мэт) сонго.
-
Итгэлээр суралцах нь энэ талбарт та нарт хэрхэн тусална гэж бодож байна вэ?
-
Та нар Есүс Христэд итгэх итгэлээр суралцахын тулд юу хийхийг хичээх вэ?