Семинар
Сургаал ба Гэрээ 88: Тойм


“Сургаал ба Гэрээ 88: Тойм,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)

“Сургаал ба Гэрээ 88,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага

Сургаал ба Гэрээ 88

Сургаал ба Гэрээ 88

Тойм

1832 оны 12-р сарын сүүл, 1833 оны 1-р сарын эхээр Их Эзэн Иосеф Смитэд “чидуны навч” хэмээн тодорхойлсон захиасыг илчилжээ. Их Эзэнээс ирсэн энэхүү амар амгалангийн захиас нь Түүний бүтээлүүдээ захирдаг хүч, үүрдийн хуулийн талаар зэрэг мөнхийн ач холбогдолтой олон үнэнийг илчилсэн юм. Аврагч бидний дагаж мөрддөг хууль нь амилуулагдсан үед хүлээн авах алдар сууг тодорхойлдог хэмээн Амилуулалтын талаар заасан. Тэрээр дагалдагчдаа Өөрт нь ойр байхад урьсан. Тэр Өөрийн хүмүүст ариун сүм барихыг зарлиглаж, Бошиглогчдын сургуулийг зохион байгуулах удирдамж өгсөн.

сургалтын материалын шигтгээ зураг Суралцагчдын мэдлэгийг үнэлэх. Сайн мэдээний сэдвүүдийн талаарх суралцагчдын мэдлэгийн түвшин өөр байж болно. Ахиц дэвшил гаргахад нь туслахын тулд тэдний аливаа зүйлийн талаарх мэдлэгийг тодорхойлох нь тустай. Тэднийг сурсан зүйлээ хуваалцахад урих эсвэл асуулт байгаа эсэхийг асуух нь хичээлийн ямар хэсгүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэйг тодорхойлоход тусална. Аврагч үүнийг хэрхэн хийсэн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын “Аврагч бусдын хэрэгцээнд хариулахдаа үргэлж бэлэн байсан” хэсгийг үзнэ үү. Та мөн үүнийг хэрхэн хийх жишээг энэ долоо хоногийн “Сургаал ба Гэрээ 88:14–41” хичээлээс харж болно.

Заахад бэлтгэ

Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэхэд хэрэгтэй санаануудыг танд өгнө.

Сургаал ба Гэрээ 88:1–13; 41–50

Хичээлийн зорилго: Суралцагчдад амьдралдаа байгаа Христийн гэрлийн нөлөөнд илүү их талархахад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг шөнийн тэнгэр өөд харах эсвэл сансар огторгуйн зургийг онлайнаар хайж олоод, нүдэнд үзэгдэх орчлон ертөнц дэх Бурханы сүр жавхланг тунгаан бодох цаг гаргахад урих талаар бодож үз.

  • Тараах материал: “Христийн гэрэл (1-р хэсэг ба 2-р хэсэг)”

Сургаал ба Гэрээ 88:14–41

Хичээлийн зорилго: Суралцагчдад селестиел алдар сууг хүлээн авч чадна гэдэгт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Хуулиуд бидний амьдралд хэрхэн тусалдаг тухай товч жагсаалт гаргахад урь. Тэднийг санаа бодлоо хуваалцах бэлтгэлтэй байхад урамшуул.

Сургаал ба Гэрээ 88:51–95

Хичээлийн зорилго: Суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой ойр байхаас ирдэг адислалуудыг хүлээн авахад туслах.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү ойр байхын тулд юу хийж болох талаар залбирч байгаад асуухад урь.

  • Видео:How I #HearHim: Elder Dale G. Renlund” (3:00)

Сургаал ба Гэрээ 88:76–80, 117–141

Хичээлийн зорилго: Суралцагчдад янз бүрийн орчинд Есүс Христэд итгэх итгэлээр суралцахад туслах

  • Суралцагчдын бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн тухай мэдэж, Түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд хийж буй бүх зүйлээ тунгаан бодоход урамшуул. Тэднийг ангийнхантай санаа бодол, ахиц дэвшлээ хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.

  • Видео:Embrace the Future with Faith” (цагийн код 16:24; 10:28-оос 11:20 хүртэл үзнэ үү)

  • Эд зүйлс: Сурагчийн цүнх ба хэд хэдэн цаас